Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

"Бодьсадвын явдалд орохуй" номын айлдварын гурав дахь өдөр ба Насны авшиг 2017 он 7 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, Ладак, ЖК, Лех – Өчигдөр орой орсон их борооны улмаас Шивацэл номын талбайн ихэнх хэсэг тогтоол устай байсан ч сүсэгтэн олон Дээрхийн гэгээн Далай ламын Лех хотод айлдаж буй ном айлдварын сүүлийн өдөр хүрэлцэн ирэхэд саад болсонгүй. Зохион байгуулагч Ладакийн буддистуудын холбоо (LBA)-ны тооцоолсноор 60,000 орчим хүн цуглажээ.

Дээрхийн гэгээн цугласан олонтой мэндчилээд сэнтийдээ залармагцаа Сасфолын Цэрэн Сономын эмхэтгэсэн, сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд түүний Ладакт айлчилсан түүхийг өгүүлэх номын нээлтийг хийв.

Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Энэтхэгийн Ладак, ЖК, Лех хотод номын айлдварынхаа сүүлчийн өдөр Насны авшиг өгөх бэлтгэл зан үйлээ хийж буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Өнөөдөр бидний нийтэд зориулсан номын айлдварын гурав дахь буюу сүүлчийн өдөр тул эхлээд би 'Бодьсадвын явдалд орохуй' шастирын 6 дугаар бүлгийг уншиж гүйцээнэ. Дараа нь Цагаан Дарь эхийн насны авшиг өгч, түүний дараа надад зориулсан бат оршил өргөх ёслол болно. Энэ тохиолдолд шавь нар болон багш тус тус залбирал үйлдэх ёстой. Эцэг эх, үр хүүхдийн хэлхээ холбоо шиг багш, шавийн дээдийн номын барилдлага байгаа учраас гаадамбын ёсны гэвш Потова бээр ‘залбирал тустай’ хэмээн айлдсан байдаг.

Дараа нь Жамму, Кашмир мужийн Ерөнхий сайд хатагтай Мэхбүүба Муфти Сайид бидэнтэй нэгдэнэ. Намайг бэлтгэл зан үйлээ хийх хооронд та бүхэн маань уншлагаа уншина уу” гэлээ.

Шантидэва гэгээний номыг үргэлжлүүлэн уншихдаа, Дээрхийн гэгээн бид "Ертөнцийн найман ном"-ын хойноос хөөцөлдөж болох ч энэ нь төдийлөн их тус болохгүйг тэмдэглэв. Гэгээрэлд хүрэх хамгийн чухал хүчин зүйл бол энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг төрүүлөх бөгөөд түүнд саад болдог гол зүйл нь уур хилэн юм. Харин тэвчээр нь уур хилэнг дарах ерөндөг болно.

Түүний уншсан шадуудад гэгээрлийн шалтгааны тал хувийг Бурхан багш нарт, нөгөө тал хувийг хамаг амьтанд хамааруулж болохыг өгүүлжээ. Хэрэв бид бурхадыг дээдэлдэг юм бол хамаг амьтныг ч мөн адил дээдлэх ёстой бус уу?

Дээрхийн Гэгээн Далай лам 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ладак,Ж&К, Лех хотод сурагчдыг нарнаас зайдуу, өөрийнхөө өмнө суухыг хүссэний дараа хүүхдүүд түүний сэнтийн дор сууж буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн Гэгээн хэсэг завсарлаж, халуун наранд суугаа хүмүүст, ялангуяа лам хуврагуудад толгойгоо халхалж суухыг зөвлөв. Тэрээр номын айлдварын өмнө маш идэвхтэй ном хаялцаж байсан SOS төвөд хүүхдийн тосгон болон ладакийн улсын сургуулийн 6, 7, 8-р ангийн сурагчдыг дахин дуудаж, сэнтийг тойруулан суулгав.

Номын эх рүү буцан орохдоо тэрээр: бурхад, бодьсадва нар хамаг амьтны тусын тулд өөрсдийгөө зориулсан байдаг тул хэрэв бид тэдгээр амьтдыг үл тоомсорлож, зүй бусаар харьцвал тэд юу гэж бодох вэ? хэмээн асуув. Номын зохиогч үүнд: “Одооноос эхлэн Диваажингийн орныхон (Татхагата)-ыг баясгахын тулд би бээр амьтанд тусалж, хор хөнөөл учруулахаа бүрмөсөн зогсооно хэмээх ам тангараг юм” хэмээн хариулжээ.

“Сэтгэл нь тархитай холбоотой боловч мөн чанар нь 'тунгалаг бөгөөд тольдох' (clarity and awareness) чанар юм. Хамгийг айлдагч бурханы билгүүний үндсэн шалтгаан нь бидний хүн бүрт байдаг энэхүү тунгалаг бөгөөд тольдох сэтгэл юм. Мэдлэгт саад болж буй зүйлсийг арилгах үед энэ нь илэрдэг. 'Бурханлаг чанар' (Buddha-nature) гэж нэрлэгддэг энэхүү гэрэлтсэн сэтгэлийн төлөв байдал нь бурханы хутгийг олох хүртэл үргэлжилдэг.”

Дээрхийн Гэгээн Далай лам 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Лех хотод "Бодьсадвын явдалд орохуй" шастираас айлдаж буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Ердийн сэрүүн байх үед бидний мэдрэхүйн эрхтнүүдтэй холбоотой бүдүүн сэтгэл биднийг сарниулж байдаг. Хүн нас барахад зүрх зогсож, цусны эргэлт зогссоноор тархи үхдэг. Гэсэн хэдий ч анагаах ухааны үүднээс үхсэн гэж үзэж байгаа ч бие нь муудаагүй, бясалгалын төлөвт (түгдам) оршиж байгаа хүмүүсийн тохиолдол бий. Тархи судлаачид энэ үзэгдлийг судалж байна. Бид үүнийг 'маш нарийн сэтгэл' биед оршсоор байна гэж үздэг. Бүдүүн сэтгэл ажиллахаа болиход маш нарийн сэтгэл биеэс үл хамааран оршсоор байдаг. Маш нарийн сэтгэл нь нэг төрлөөс нөгөө төрөлд шилждэг бөгөөд хоосон чанарыг бясалгах үед бурханы хутгийг олохын уг шалтгаан нь үүнтэй холбоотой юм.”

Бүлгийн төгсгөлийн

“Амьтныг баясгаснаас болсон

Алимад ирээдүйд бурхан бүтэх байтугай

Аху энэ насанд их цог ба

Алдар хийгээд жаргалтай болохыг хэрхэж үл үзмүй” хэмээх шадууд Дээрхийн гэгээнд Гандиг санагдуулав. Ганди бээр маш ядуу хувцасладаг байсан ч Энэтхэгийн ард түмний төлөө өөрийгөө зориулсны учир сая сая хүн түүнд үнэнч байсан юм.

“Энэ жил энэ хүрээд зогсъё. Хэрэв миний бие тэнхээ сайн байгаад ирэх жил дахин ирвэл эндээсээ үргэлжлүүлнэ” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.

Туслахууд Дээрхийн гэгээн Далай ламд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Насны авшиг хүртээх үеэр зан үйлийн өргөлүүдийг гардуулж буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээн судраа хажуудаа тавиад, Цагаан Дарь эхийн насны авшиг хүртээх зан үйлдээ оров. Гэнэн сахил хүртэх сонирхолтой хүмүүст гэнэн сахил хүртээхдээ тэрээр „Төв газар“-ын тодорхойлолтоор сүсэгтнүүдийн дөрвөн төрлийн үүргийг тайлбарлав. Үүний нэг тодорхойлолт нь газар зүйн шинжтэй бол нөгөө нь гэлэн, гэлэнмаа болон гэнэн сахил сахиж буй сүсэгтнүүдтэй (увш, увсаа) холбоотой юм. Гэлэнмаагийн сахил хүртэх уламжлал Хятадад дэлгэрсэн боловч Төвөдөд дэлгэрээгүй болохыг Дээрхийн гэгээн тэмдэглэн хэллээ.

Ёслолын үеэр Дээрхийн гэгээн Бодьсадвын санваар хүртээгээд, төгсгөлд нь төвөдийн болон Хималайн бүс нутгийн хүмүүстэй нягт барилдлагатай гэдгээ онцлон хэлээд Бурхан багш, Жанрайсиг, Манзушри, Дарь эхийн тарнийн лүн хайрлалаа. Хаянхярваа бурханы тарнийн лүн хүртээхдээ энэ нь ад зэтгэр, тийрэнгийн хорлолд авсан хүмүүст тустай болохыг хэлэв.

2017.07.30-ны өдөр, Энэтхэгийн ЖК мужийн Ладакийн Лэх хотод бат оршил өргөх ёслолын үеэр нутгийн уран бүтээлчид тоглож, сүсэгтэн олон өргөл барин Дээрхийн гэгээний өмнүүр өнгөрч буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Лам хуврагууд Дээрхийн гэгээнд зориулж бат оршил өргөх зан үйлийг гүйцэтгэсэн бөгөөд Лхасын буддын нийгэмлэгийн (LBA) сүсэгтнүүд бат оршил өргөх зан үйлд оролцон, бурхан тахил, шашны бэлгэдэл, судар ном, шуудайтай үр тариа болон бөс торго барин өргөл өргөв. Орон нутгийн үлээвэр хөгжимчид болон бөмбөрчид хөгжимдөж байлаа. Хүмүүс Дээрхийн гэгээний өмнүүр явж өнгөрөхдөө малгайгаа авч хүндэтгэл үзүүлэв. Зан үйл өндөрлөхийн өмнө Жамму-Кашмир мужийн Ерөнхий сайд, хатагтай Мехбүүба Муфти Сайид ирж Дээрхийн гэгээнд уламжлалт нөмрөг өргөн барьсанд, Дээрхийн гэгээн түүнд цагаан хадаг барив.

Лхасын буддын нийгэмлэгийн (LBA) ерөнхийлөгч Цэванг Тинлес цугласан олонд хандан үг хэлэхдээ Дээрхийн гэгээн болон Тигсэ ринбүүчи, Түгсэй ринбүүчи нарт гүн хүндэтгэл үзүүлж, эрхэм хүндэт Ерөнхий сайдыг хүлээн авч буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, дэлхийн бусад газруудад үл тэвчих байдал, шашны туйлшрал газар авч, хүмүүс амар амгаланг хүсэн тэмүүлж буй энэ үед ладакийн ард түмэн Дээрхийн гэгээнийг жил бүр хүлээн авч байгаагаа маш их хувь заяа хэмээн онцлов. Мөн эндхийн ард иргэд түүний буддын шашны сургаал номоос гадна өгч буй зөвлөгөөг нь хичнээн их үнэлдэг болохыг тэмдэглэн хэллээ. Тэрээр Дээрхийн гэгээнийг ирэх жилүүдэд ч мөн дахин дахин морилох болтугай хэмээн ерөөж, мөн итгэж найдаж буйгаа илэрхийлэв.

Дээрхийн гэгээн болон бусад зочдод хүндэтгэл үзүүлээд, Ерөнхий сайд Мехбүүба Муфти Сайид хүрэлцэн ирсэн бүх хүмүүст хандан „Жулей“ хэмээн мэндчилэв.

Дээрхийн гэгээн Далай лам Жамму-Кашмир мужийн Ерөнхий сайд Мэхбүүба Муфти Сайидын хамт 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Тэрээр үргэлжлүүлэн “Энд байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Жамму-Кашмир болон ладакийн ард түмэн Таныг энд морилон ирж, бидэнд авшиг ерөөлөө хайрлаж байгаад маш их баяртай байдаг. Та манайд дахин дахин зочлон ирж байхын тулд Танд хамгийн сайн сайхан бүхнийг, эрүүл энхийг хүсэн ерөөе. Таны морилсон газар бүрт амар амгалан тогтдог. Исламын шашинтнуудыг террористуудаас зааглан ялгаж, исламын шашин бол энх тайвны шашин мөн гэдгийг дахин нотолсон Таны үгс миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Хэрэв нөхцөл байдал бүрдвэл Таныг Кашмирын хөндийн ард түмэнд ч мөн адил авшиг ерөөлөө хүртээхийг урьж байна — баярлалаа” хэмээн хэлэв.

Дээрхийн гэгээн хариу хэлэхдээ: “Өнөөдөр бидэнд тулгарч буй олон асуудал бидний өөрсдийн үйлдлээс үүдэлтэй. Бид илүү өргөн хүрээнд асуудлаа авч үзэх хэрэгтэй. Хэрэв бид хүн төрөлхтний нэгдмэл чанарыг гүн гүнзгий ойлгож мэдэрвэл олон бэрхшээл шийдэгдэх боломжтой. 

2017 оны 7 дугаар сарын 30. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех хот. Дээрхийн гэгээн Далай лам номын айлдварынхаа төгсгөлд сүсэгтэн олонд хандан үг хэлж буй нь. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор / ДЛО

Энэ улс оронд шашин хоорондын эв найрамдал эрт дээр үеэс цэцэглэн хөгжиж ирсэн. Шашны олон уламжлал бие биенээ хүндэтгэн зэрэгцэн оршиж болдгийг Энэтхэг улс дэлхий дахинд харуулж, үлгэр жишээ болох ёстой. Би хаашаа ч явсан хүмүүст энэ талаар хэлэхийг хичээдэг. Миний хэлэх зүйл ингээд л болоо. Нубра, Занскар болон энд Лех хотод миний байх хугацаанд бүх зүйл маш сайхан болж өнгөрлөө. Та бүхэнд гялайлаа хэмээн Дээрхийн гэгээн айлдав.

Ерөнхий сайдыг тайзнаас буун явсны дараа Дээрхийн гэгээн Шивацел Подран руу буцан, цугласан олны олонх нь тарж, зарим нь том шүхэрийн сүүдэрт суун хооллож ундлан, амрахаар үлдэцгээв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт