 | | Зураг: Далай ламыг Монгол улсад залархад лам нар халуун дотноор угтан авлаа. Далай лам 2006 оны 8 дугаар сарын 22-ны Мягмар гарагт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Гандантэгчинлэн хийдэд морилсоны дараа лам нар сүсэгтэн олон бишрэл дүүрэн угтан авлаа. Далай лам Төвөд болон далайд гарцгүй улс хоорондын уламжлалт холбоог бэхжүүлэхээр Мягмар гаригт Монголын Бурханы шашны хийдэд зочилон долоо хоногийн айлчлалаа эхлүүлсэн билээ. Хятад улс түүнийг Төвөдөөс дүрэвсэн Бурханы шашны удирдагч, салан тусгаарлагч, үймээн самуун дэгдээгч хэмээн үздэг ба өмнөх айлчлалын үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн боловч одоогийн айлчлалд хараахан мэдэгдэл гаргаагүй байна. Энэхүү айлчлал Дээрхийн гэгээний Монголд улсад 1979 оноос хойших долоо дахь удаагийн айлчлал юм.(AP Photo/Vincent Yu) |
Монгол улс, Улаанбаатар, 2006 оны 8 дугаар сарын 22 (AFP) - Төвөдийн оюун санааны удирдагчийн Монгол улсад хийж буй айлчлалын эсрэг Хятад улс хөршдөө эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Харин нөгөө талд Далай ламыг угтан авахаар мянга мянган монголчууд Улаанбаатар дахь гол хийдэд цугларчээ.
Уламжлалт шар, улаан номын хувцас асаасан Далай лам үд дундын үед Гандантэгчинлэн хийдийн талбайд инээмсэглэн, гар даллахад мянга мянган сүсэгтэнгүүд чангаар баярлалдан хүлээн авлаа. Дээрхийн гэгээнтэн хийдэд морилж лам нартай хамт өдрийн хоол идэн дараа нь номын айлдвар айлдасны дараа сүсэгтэнгүүд Далай ламын заларсан том модон сэнтийгээс адис авахыг хичээж байлаа.
Энэхүү айлчлал нь 1989 оны Нобелийн энхтайваны шагнал авсан Дээрхийн гэгээнтний Монгол улсад айлчалж буй долоо дахь айлчлал юм. Бурхны шашинтай ихэнх орнууд Төвөдтэй түүхийн болон номын гүнзгий барилдлагатай байдаг нь Хятадын эгдүүцэлийг төрүүлдэг бөгөөд Хятадын Гадаад хэргийн яамнаас "Далай лам зөвхөн шашны зүтгэлтэн биш, харин урт хугацааны туршид салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж, үндэсний эв нэгдлийг бусниулагч, улс төрийн дүрвэгч юм" гэж мэдэгдэл мэдэгдэл гаргасан байдаг.
Далай ламын Монгол улсад хийж буй айлчлал даваа гарагийн орой эхэлж нэг долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөө энэ талаар БНХАУ-ын талаас Монгол улсад "Дээр дурдсан үйл ажиллагаанд хамтран оролцох, үг хэлэх боломж олгосон аливаа улсыг Хятад хатуу эсэргүүцэх болно" хэмээн факсаар мэдэгдэл илгээж, хариу тайлбар хүссэн байна.
Хятад улс нь Далай ламыг ямагт наанаа Төвөдөд хязгаарлагдмал автономит эрх олгуулахыг хүсэж буй гэж хэлдэг боловч цаанаа Төвөдийг тусгаар тогтнуулахыг зорьдог улс төрч хэмээн үздэг. Хятад нь 1951 оноос хойш Төвөдийг захирч байгаа бөгөөд хятад армийн хүчийг эсэргүүцэн 1959 онд Энэтхэгт дүрвэн гарсан Далай ламыг хүлээж авсан ямар ч орныг буруушаадаг.
 | | Далай лам Төвөд болон далайд гарцгүй улс хоорондын уламжлалт холбоог бэхжүүлэхээр мягмар гаригт долоо хоногийн айлчлалаа эхлүүлж, Монголын бурхны шашны төвд зочилсон билээ. Түүнийг Төвөдөөс дүрвэсэн, бурхны шашны удирдагч, салан тусгаарлагч, үймээн самуун дэгдээгч хэмээн үздэг Хятад улс түүний айлчлалынх нь үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн боловч энэ удаагийн айлчлалтай холбоотой мэдэгдэл хараахан гаргаагүй байна. Энэхүү айлчлал Дээрхийн гэгээний Монголд улсад 1979 оноос хойш хийж буй 7 дахь удаагийн айлчлал юм.(AP Photo/Vincent Yu) |
Хамгийн сүүлд буюу 2002 онд Далай ламыг Монгол улсад айлчлахад Хятад улс дургүйцлээ илэрхийлж, хилээр дамжин өнгөрдөг галт тэргүүдийг зогсоож, төмөр замаа хаасан ба нэр бүхий Монголын албан тушаалтнуудыг бараалахгүй байхыг хатуу анхааруулж байсан.
Мягмар гарагт Гадаад хэргийн яаманд мэдэгдэл хүргүүлснээс гадна Бээжингээс Улаанбаатар хот руу өглөө нисэх ёстой байсан Эйр Чайна компанийн нисэх онгоц хойшлогдсон юм. Энэ нь албан ёсоор зарласан эсэргүүцлийн арга хэмжээ биш байсан ч Хятадын далбаат агаарын тээврийн компанийн үйлчилгээний албаны ажилтан өглөөний Улаанбаатарын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 8:30 цагийн нислэгийг орой 7:00 цаг хүртэл хойшлуулсан хэмээн мэдэгдсэн боловч эл өдөрт Улаанбаатарт тэнгэр цэлмэг, нартай байв.
Мягмар гарагт Дээрхийн гэгээний ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Тэнзин Далхаа “Далай ламын Монгол улсад хийж буй айлчлал нь цэвэр шашны шинж чанартай, ямар ч улс төрийн хөтөлбөр байхгүй, зөвхөн бурхны ном сургаал айлдана. Хятадууд өөрсдөө Монгол улсад ирж, харж болно. Уг айлчлалын гол зорилго нь хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашны эв нэгдлийг дэмжихэд чиглэж байна. Эртнээс монголчууд төвөдүүдтэй онцгой харилцаатай байсаар ирсэн билээ" хэмээн мэдэгдсэн байна.
Монголын Гадаад Харилцааны яамаас мөн Далай лам айлчлах эрхтэй бөгөөд энэ айлчлал нь Монгол улсын засгийн газараас бус Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан шашны шинж чанартай айлчлал гэдгийг мэдэгдэж, "Далай лам өмнө нь ч шашны шугамаар Монгол улсад хэд хэдэн удаа айлчилж, зөвхөн шашны үйл ажиллагаанд оролцож байсан" гэж мэдэгдэлдээ мөн дурджээ. "Гадаад Харилцааны яам энэ удаагийн айлчлал өмнөх айлчлалуудтай адил байх болно гэж үзэж байна."
 | | (Зураг: (AP зураг / Винсэнт Юү) |
Далай лам хэд хэдэн айлдвар айлдаж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох төлөвтэй байгаа бөгөөд үүнд спортын цэнгэлдэх хүрээлэнд үндэсний телевизээр шууд дамжуулах айлдвар багтлаа. |