Зураг. Дээрхийн гэгээн Дарамсала хот руу буцаж буй нь... Зургийг Тэнзин Дасел. Phayul.com |
Энэтхэг, Шинэ Дели, (Phayul) - Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн Далай лам Дели хотноо Иргэншлийн эв найрамдлын дэлхийн сангийн нээлтийн ёслолд оролцох үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч асан доктор А.П.Ж.Абдул Каламтай уулзлаа. Тус сангийн нээлт 2008 оны 1 дүгээр сарын 22-ны Мягмар гарагт Дели хотын Лоди Роуд өргөн чөлөөний “Chinmaya Mission Hall” танхимд болж өнгөрөв. Их хоёр удирдагч тус ёслолын үйл ажиллагааны хүндэт зочдоор уригдсан билээ. Зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх даян дэлхийн шинэ санаачилга бүхий Энэтхэг, дорнын соёлт тус сангийн нээлтийн ёслолыг сангийн ивээн тэтгэгч “Essel Group” компанийн ТУЗ-ийн дарга Субхаш Чандра, Тагнуулын Товчооны дарга асан Ажит Довал, Дели хотын захирагч асан Вижай Капур нар зохион байгуулжээ. |










