Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

АНУ-ын Конгресс Далай ламд Конгрессын Алтан медаль хүртээх тухай хуулийг баталлаа. 2006 он 9 дүгээр сар 13

Түгээх

Вашингтон, АНУ — 2006 оны 9 сарын 14 (ICT).

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнөөдөр Сенат, Танхимын нийт 387 гишүүний хамтран дэмжсэн хуулийн төслийг баталж, Төвөдийн хилийн чанад дахь удирдагч Далай ламыг АНУ-ын хамгийн өндөр иргэний шагнал болох Конгрессын Алтан медалиар шагнах тухай хуулийг баталлаа. Энэхүү шагналыг Дээрхийн гэгээнийг дэлхий дахинаа шашин хоорондын эв нэгдлийг түгээн дэлгэрүүлж, хүч үл хэрэглэх үзлийг тууштай баримтлан хүний эрхийг хамгаалахад оруулсан хувь нэмэр, түүнчлэн Хятад улстай энхийн замаар ярилцаж, Төвөдийн асуудлыг шийдэхийг эрмэлзэн ирсэн хүчин чармайлтыг үнэлэн олгож байна.

Энэхүү хуулийг Конгрессын хоёр танхимаас 387 гишүүн оролцож, нам харгалзахгүй өргөн дэмжлэг авчээ. Энэ нь Конгрессын гишүүдийн гуравны хоёрээс илүү хувийг хамарсан тоо юм.

Дээрхийн гэгээний тусгай төлөөлөгч Лоди Гялцэн Гьяри хэлэхдээ: “Төвөд үндэстэй хүний хувьд, АНУ-ын Конгрессын энэ шийдвэр надад туйлын гүн сэтгэгдэл төрүүллээ. Канадын парламентаас саяхан олгосон Хүндэт Иргэний өргөмжлөл болон энэ шагнал нь Дээрхийн гэгээний дэлхий дахины эв нэгдэл, энэрэл хайрыг түгээхэд оруулж буй хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэгүүд өндрөөр үнэлж буй тод илэрхийлэл юм” хэмээв.

АНУ-ын Конгресс хоёр зуу гаруй жилийн турш гайхамшигтай гавьяа байгуулсан хувь хүмүүсийг талархан хүндэтгэхдээ өөрийн нэрээр алтан медал олгож ирсэн уламжлалтай. Өмнөх шагналуудыг Жорж Вашингтон, Ромын Пап лам II Иохан Паул, Нобелийн Энхтайвны шагналтан Нельсон Мандела, Эли Визел зэрэг хүмүүст олгож байжээ.

Далай ламын Конгрессын Алтан медалийн тухай хуулийн актыг сенатор Дайан Файнстайн (АН-Дем.) болон Крейг Томас (АН-Реп.) нар S.2782 гэсэн дугаартайгаар, Төлөөлөгчдийн танхимд Илеана Рос-Лехтинен (Реп.) болон Том Лантос (Дем.) нар H.R.4562 дугаартайгаар өргөн барьжээ. Төлөөлөгчдийн танхим уг хуулийг Сенатын хувилбараар батлав.

Далай лам энэ сарын 11-нд Калифорнид ирсэн бөгөөд 9-р сарын 28-нд Нью Йоркоос буцах бөгөөд Вашингтон Д.С-д 2007 оны аравдугаар сар хүртэл айлчлах төлөвлгөөгүй байна.

АНУ-ын Конгрессын гишүүд Далай Ламд Алтан медаль олгох тухай хуулийн төслийг эцэслэн баталсны дараа гишүүд ийнхүү хэлэв.

Сенатор Дайан Файнстайн: “Далай Лам бол Конгрессын Алтан медалийн үнэ цэнтэй хүртэгч юм. Тэрээр дэлхийн хамгийн агуу шашины удирдагчдын нэг бөгөөд энэрэл нигүүлсэл, зориг зүрх, итгэл үнэмшлийг энх тайвны замыг нээх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн билээ. Хагас зууны турш тэр Төвөдийн ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө хичээн зүтгэжээ. Энэ бүхний явцад тэр дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэн гэрэл гэгээ болсон юм.

Сенатор Крейг Томас: “Далай лам эмх замбараагүй энэ дэлхийд энх тайван, энэрэл нигүүлсэлийг уриалан дуудсаар байна. Бидэнд хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүс хоорондын эв нэгдэлийг бий болгохоор өнөөдрийг хүртэл амьдралынхаа гол зорилго болгон зүтгэж буй хүнийг хүндэтгэн алдаршуулах нь нэр төрийн хэрэг байлаа.

Нэнси Пелоси, Ардчилсан намын удирдагч: “Далай лам дэлхий даяар сая сая хүний оюун санааны аврал, дотоод амар амгалангийн эх булаг юм.Тэрээр дэлхийн олон орноор аялж, шашин хоорондын харилцаанд ойлголцлын гүүр босгоход хувь нэмрээ оруулсаар ирсэн. Түүнчлэн өөрийн нэр хүнд, байр суурийг зөвхөн Төвөдийн асуудал төдийгүй дэлхийн бусад мөргөлдөөнд ч билиг ухаан, энэрэл нигүүлсэл, энх тайвны замыг санал болгон дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байна. Далай лам дэлхийн энх тайвны төлөөх эв нэгдлийн дуу хоолой болж, Төвөдийн эрх чөлөөний асуудлаар Хятад улстай хүч үл хэрэглэх зарчимд тулгуурлан хэлэлцэж, ойлголцох түүний хүчин чармайлтад олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг уриалсаар ирсэн. Түүнд Конгрессын Алтан медаль хүртээх нь эдгээр яриа хэлэлцээний ач холбогдлыг Конгрессын зүгээс дэмжиж буй гэсэн чухал дохиог илгээж байна. АНУ дэлхийн шударга ёсонд тулгуурлан Төвөдийн өмнө тавигдаж буй энэхүү сорилтыг ухамсарлан, дэмжлэг үзүүлэхэд тууштай оролцсоор байх учиртай.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Олон улсын харилцааны хорооны гишүүн, уг тогтоолын Бүгд найрамдах намуудын гол төлөөлөгч Илиана Рос-Летинен: “Дээрхийн гэгээн 14-р Далай лам бол Конгрессын Алтан медаль хүртэх бүрэн эрхтэй эрхэм билээ. Түүний ёс суртахууны зориг, эв нэгдлийг цогцлоосон алсын хараа нь энх тайвныг эрхэмлэгч бүх хүмүүн төрөлхтөнд үлгэр дуурайлал болдог. Ард түмнийхээ төлөө тууштай хийж буй үйл хэргийг үнэлж, ийм хүндтэй шагналыг олгохоор хуралдаж байгаа Төлөөлөгчдийн танхимын хоёр намын хамтарсан санаачлагыг удирдаж байгаадаа би нэр төрийн хэрэг хэмээн санаж байна.”

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Олон улсын харилцааны хорооны тэргүүлэгч гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Хүний эрхийн бүлгийн үүсгэн байгуулагч, тэргүүлэгчдийн нэг Том Лантос: “Дээрхийн гэгээн Далай лам даруухан боловч тууштай арга барилаараа Төвөдийн ард түмний эрхийг хамгаалах, тэдний сэтгэлийг өндийлгөх, нэр хүндийг сахих үйлсэд бүх амьдралаа зориулсан. Өөрийн даруухан жишээ, зохиол бүтээл, дэлхийн өнцөг булан бүрт олон нийтэд зориулсан илтгэлүүдээрээ тэрээр хүн төрөлхтөнд онцгой хувь нэмэр оруулжээ. Ийм өргөн хүрээтэй, хүмүүнлэг хувь нэмэр нь онцгой үнэлгээ, дэмжлэгийг хүртэх ёстой. Дээрхийн гэгээнтэнтэй өнгөрүүлсэн гурван жилийн нөхөрлөлийн дараа би түүнд Конгрессын Алтан медаль олгохыг санал болгож, хамтран ажиллагчдаа нэгтгэн энэхүү санааг бодит үйл хэрэг болгож буйдаа гүнээ нэр төртэй, бахархаж байна. Одоо бид дахин нэг өдөр Конгрессын гишүүд Дээрхийн гэгэнтэнтэй уулзаж, энэхүү өвөрмөц, шударга шагналыг гардуулахыг тэсэн ядан хүлээж байна.”

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт