Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Мато хийдэд айлчилсан нь 2017 он 7 дугаар сар 20

Түгээх

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лэй хот – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Чогламсарын гол замаас салж, Инд мөрний гүүрээр гарах үед сэмжин үүлсийн цаанаас нар хурц шарж байлаа. Түүнийг Чучот Якма, Чучот Шама, Чучот Гонма тосгодоор дайран өнгөрөхөд сурагчид болон нутгийн иргэд зам дагуу жагсан угтан авлаа. Хөндийн зах руу дөхөхөд хуурай, элсэрхэг газар нутаг нь бургасан төгөл бүхий ногоон талбайг хүрээлсэн цэмцгэр хашаагаар солигдов. Зам өгссөөр, толгодын орой дээр орших, цаахна талд нь Тиксэй болон Шэй хийдүүд тодхон харагдах Мато хийдийн үүдэнд хүрэв.

Улаан малгай өмссөн тус хийдийн лам хуврагууд Дээрхийн гэгээнийг уламжлалт ёсоор угтан авч, гол дуганд залж оруулав. Нарийн замын хоёр талаар оюу шигтгээтэй уламжлалт толгойн гоёл болох перак зүүж, гартаа тод өнгийн цэцэгс барьсан эмэгтэйчүүд эгнэсэн байлаа. Архад шавь нараар хүрээлүүлсэн Бурхан багшийн том сэрэг дүрийн өмнө Дээрхийн гэгээн зул өргөж, тэргүүнээ мэхийн хүндэтгэл үзүүлэв. Дараа нь тэрээр хажуугийн цонхоор гадагш ширтэн, нутгийн ногоон байгалийн үзэмжийг таалан болгоов.

2017 оны 7-р сарын 20-нд Энэтхэгийн Жамму Кашмир, Ладак, Лэй хотын Мато хийдийн гол дуганд Дээрхийн гэгээн лам хуврагууд болон хүндэт зочидтой ярилцаж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ заларсны дараа цай, амтат будаагаар дайлсан бөгөөд хурсан хуврагууд түүний хоёр багшийн зохиосон урт наслах залбиралыг уншив. Тус хийд нь 1410 онд байгуулагдсан бөгөөд Сажа Дагтри энд хэсэг хугацаа өнгөрүүлж байсныг тэрээр асууж мэдэв.

Дээрхийн гэгээн хийдэд байсан хүмүүст хандан: "Намайг Гандан ширээт асан ринбүүчий ойролцоох гэртээ зочлохыг урьсан юм. Тиймээс би танай хийдээр ч бас ороод гаръя гэж бодлоо. Би Чопгя Тричэн ринбүүчийгээс 'Ламбрэ' буюу 'Мөр ба үр'-ийн дамжлагыг хүртсэнээс хойш Хэважра (Кевай дорж) бурханы бясалгалыг өдөр бүр хийдэг. Тиймээс Сажа уламжлалын шавийн хувьд өнөөдөр энд байх нь сайхан санагдаж байна" гэв.

Мато хийд нь хийд анх байгуулагдах үеийн зарим бүтээлийг багтаасан эртний шүтээн зургийн цуглуулгаараа алдартай. Зэргэлдээх танхимд Дээрхийн гэгээнд эдгээр зургуудыг цэвэрлэж, сэргээн засварлахаар ажиллаж буй гадаадын багийн ажлын үр дүнгээс сонирхуулав.

2017 оны 7-р сарын 20-нд Энэтхэгийн Жамму Кашмир, Ладак, Лэй хотын Мато хийдэд зочлох үеэр сэргээн засварлалтын багийн гишүүн Дээрхийн гэгээн Далай ламд эртний төвөд шүтээн зургуудыг сэргээн засварлахад ашигладаг зарим аргыг тайлбарлаж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Хийдийн саравчны шатны дээд талд суугаад Дээрхийн гэгээн хашаанд цугласан олонд хандан айлдвар айлдав.

"Эрхэм номын садангууд аа, би өнөөдөр толгодын доор байрлах Гандан ширээт асан ринбүүчийн гэрт үдийн зоогт уригдсан тул танай хийдээр мөн зочлохоор шийдсэн юм. Боломжтой үедээ шашны бүх уламжлалд хүндэтгэл үзүүлэх нь чухал гэж үздэг тул энэхүү Сажа ёсны хийдэд зочилж байгаадаа маш их баяртай байна.

Тарнийн өмсгөлтэй гурван үүсгэн байгуулагчаас эхлээд таван Богдоор үргэлжилсэн Сажа уламжлалд судар, тарнийн сургаалын олон агуу мэргэд, бүтээлч нар төрөн гарсан. Бид өнөөг хүртэл суут Сажа Бандидыг ‘Ухааны сан', 'Гурван санваарын ялгаа' зэрэг бүтээлүүдээр нь, мөн Кашмирын мэргэн бандида Шажа Шрибадратай хамт суралцаж байснаар нь дурсан санадаг.

Сүүлийн үед би манай Бурханы шашны уламжлалыг дагагчдыг 21-р зууны Бурханы шашинтнууд болоорой гэж уриалах болсон. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл Энэтхэгийн их багш Васубандугийн хэлснээр Бурханы сургаалыг иш, онолын эрдэм / онолын (судрын) болон туршлагын (бүтээлийн) гэж ангилж болно. Бурханы сургаалыг хадгалж, хамгаалахын тулд бид суралцахаас гадна ойлгосон зүйлээ анхааран авлага болгож, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь бид Гурван аймаг сав (Трипитака)-ын номын агуулгыг уншиж, ёс суртахуун, бясалгал, билиг билгүүн гэсэн Гурван суртгаалд суралцаж, олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх буюу товчхондоо сонсох, санах, бясалгах хэрэгтэй гэсэн үг юм."

2017 оны 7-р сарын 20-нд Энэтхэгийн Жамму Кашмир, Ладак, Лэй хоын Мато хийдийн гол дуганы саравчны дээрээс Дээрхийн гэгээн Далай лам олон нийтэд хандан үг хэлж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

"Урьд цагт жирийн ард иргэд ном сургаалыг төдийлөн сайн судалдагггүй байв. Тэд судар, тарни уншдаг байсан ч түүнийг утгыг нь судлах хэрэгтэй гэдгийг мэддэггүй байж. Харин одоо бид гүн ухаан, учир шалтгааны ухааныг судалж, сурснаа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төвөдөд урьд нь олон хийд байсан ч ном судрыг судлах ажил зөвхөн сургалтын төв гэгддэг хийдүүдэд л явагддаг байсан. Ном судар судлах ажлыг цаашид зөвхөн хийд дацангаар хязгаарлахгүйгээр бид бүгдээрээ, Бурханы шашинд чухам юу сургадаг вэ гэдгийг сурч мэдэх хэрэгтэй.

Дэлхийн олон шашны уламжлал хайр энэрэл, нигүүлсэл, сэтгэл хангалуун байх, хувийн сахилга бат гэсэн нийтлэг мэдээллийг дамжуулдаг. Тэдгээр шашин бүгдэд сайн хүмүүсийг төлөвшүүлэх нөөц бололцоо бий. Бурханы шашинд дөрвөн тогтсон таалал байдгийн адил Хинду шашинд ч мөн олон янзын уламжлал бий. Эдгээрийг та судалж мэдсэнээр таны оюун ухааны цар хүрээ тэлэх болно. Хэрэв та эдгээр өөр өөр үзэл бодлыг ойлгож авбал Бурхан багшийн хэлсэн үгийг эсэргүүцэгч хэн бүхэнтэй мэтгэлцэж, түүний заасан замыг тайлбарлах чадвартай болно. Орчин үеийн эрдэмтэд хүртэл Бурханы шашинд оюун ухаан болоод сэтгэлийн үйлийн талаар юу гэж өгүүлснийг судлаад улам их сонирхож байгааг би анзаарсан."

2017 оны 7-р сарын 20-нд Энэтхэгийн Жамму Кашмир, Ладак, Лэй хотын Мато хийдэд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг олон түмэн сонсож байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээн энэ сарын сүүлээр нийтэд зориулсан сургаал айлдана гэдгээ дурдаад, харин энэ удаад Бурхан багшийн зүрхэн тарни, Их энэрэн нигүүлсэхүйг хайрлагч Жанрайсиг бурхан, эрдэм мэдлэг билгүүн ухааны Манзушир, гэтэлгэгч Дарь эх бурханы тарнийн лүнг тус тус хайрлахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Дээрхийн гэгээн машин руугаа алгуур дөхөх зуур дадсан ёсоор цугласан олон хүмүүстэй мэндчилэв. Хийдээс гарсан зам толгод уруудан Гандан ширээт асан ринбүүчийн мэндэлсэн Матогийн хааны гэр бүлийн өргөө болох Мато Подран руу чиглэв. Ринбүүчи эгч болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт Дээрхийн гэгээнийг шинэ байшингийн үүдэнд угтан авч, дээд давхарт зассан тансаг зоогт урив.

Бүгд сэтгэл хангалуун зоог барьсны дараа Дээрхийн гэгээн гэр бүлийн гишүүдтэй зураг татуулав. Байшингийн гадаа тэрээр 4-5 настай болов уу гэмээр нэгэн сэргэлэн бяцхан охинтой таарав. Охин түүн рүү харснаа: "Та үнэхээр хүсэл биелүүлдэг үү?" гэж асуув. Дээрхийн гэгээнийг инээхэд охин түүний нүд рүү дахин харж: "Та бурхан мөн үү?" хэмээн лавлан асуухад охины асуултад баясаж, инээсээр байсан Дээрхийн гэгээн доош бөхийн, хацрыг нь илээд: "Үгүй ээ, би жинхэнэ хүн" хэмээн хариулав. Охин үүгээр зогссонгүй дээш харан: "Та ухаантай юу?" гэж асуухад Дээрхийн гэгээн инээд алдан: "За яахав, зарим хүмүүс тэгж боддог л юм" хэмээн хариулжээ.

2017 оны 7-р сарын 20-нд Энэтхэгийн Жамму Кашмир, Ладак, Лэй хотын Мато Подрангаас хөдлөх үеэр Дээрхийн гэгээн Далай ламаас нухацтай асуулт асуусан бяцхан охиныг өхөөрдөж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Гэр бүлийнхэн болон зочид түүнийг үдэн гаргасны дараа Дээрхийн гэгээн доор нь Лэй хөндий тэр чигтээ харагдах Мато тосгоноос хөдөлж, Шивацэл Подран руу буцав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт