Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Висбаден хотын захиргаа, Хессен мужийн парламентад зочиллоо. 2015 он 7 дугаар сар 14

Түгээх

Герман, Хессен, Висбаден. 2015 оны 7 дугаар сарын 14. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Энэтхэг рүү буцахаас өмнө Висбаден хотын захиргаа, Хессен мужийн парламентад уригдан зочлов. Дээрхийн гэгээнийг хотын дарга Арно Гроссман захиргааны байрны шатны дэргэд угтан авч, дотогш дагалдан орлоо.

2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, ХБНГУ-ын Хессен муж, Висбаден хотын дарга Арно Гроссман Дээрхийн гэгээн Далай ламыг хотын захиргааны шатаар дагуулан гарч буй нь. Зургийг: Мануэль Бауэр

Хаалганы дэргэд У.Сомерсет Моэмийн "Өчүүхэн төдий эрүүл ухаан, хүнийг ойлгох сэтгэл, хүлээцтэй зан, хошин мэдрэмж тэргүүт байхад л амьдрах хэчнээн тухтай билээ" хэмээсэн эшлэлтэй туг өлгөөтэй байв. Иргэдийн хурлын дарга Хессен мужийн нийслэл Висбаден хотын иргэдийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнийг тавтай морилохыг урилаа.

“Та 80 насныхаа баяраар манай хотод зочлон, хүндэтгэл үзүүлсэнд бид туйлын баяртай байна. Танд онцгойлон баяр хүргэе. Хоёр хоногийн өмнө бид Курпарк цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, энх тайван, хүнлэг ёс, хүмүүний амьдралыг дээдлэх тухай таны үзэл санааг сонссон билээ. Хэлсэн үгс тань сонссон хүн бүрийн зүрх сэтгэл, оюун бодолд хүрдэг билээ. Висбаден хотын иргэдийн нэрийн өмнөөс танд талархал илэрхийлж, Герман улсын хамгийн үзэсгэлэнтэй хотод тавтай морилохыг урьж байна” хэмээн үг хэлжээ.

Хотын дарга Гроссман Дээрхийн гэгээнийг хотдоо тавтай морилохыг урин, “Дээрхийн гэгээн таныг Висбаден хотод хүлээн авч буйдаа бид ихэд баяртай байна. Өнгөрсөн Ням гарагт Курпарк цэцэрлэгт хүрээлэнд хотынхоо нэрийн өмнөөс үг хэлэх хүндтэй үүрэг надад тохиосон билээ. Таны чин сэтгэл надад машид сэтгэгдэл төрүүлсэн юм. Та 70 насны ойгоороо энд ирж байсан бол энэ өдөр 80 насны ойгоороо бидэнтэй дахин хамт байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед таны түгээж буй энх тайван, аз жаргалын үзэл санаа нэн чухал юм. Мөн та өөрийгөө 7 тэрбум хүмүүний нэг хэмээн үздэг тань таны ихэд даруу төлөв занг илтгэж, миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. Энэхүү хүлээн авалтыг зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд таныг манай хотод дахин зочлохыг бид тэсэн ядан хүлээж байя” гэлээ.


2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, ХБНГУ-ын Хессен муж, Висбаден хотын захиргааны ордонд Дээрхийн гэгээн Далай лам үг хэлж буй нь. Зургийг: Мануэль Бауэр

Дээрхийн гэгээн хариуд нь ийн айлдав. “Ноён хотын дарга, ноён Иргэдийн хурлын дарга, хурлын гишүүд ээ, намайг урьж, өөрийн бодлоо хуваалцах боломж олгосонд ихэд баярлалаа. Хүмүүний мөн чанар нь жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд бид бүгд үүнд хүрэхийн тулд бусдаас хамааралтай байдагт оршино. Та бүхэн өөрийнхөө эрх ашгийн төлөө байсан ч бусдыг хэрхэн аз жаргалтай болгох талаар бодох хэрэгтэй.

Яагаад ч юм надад энэ хоттой онцгой нэгэн холбоо тогтсон мэт санагддаг бөгөөд үүнийгээ ч би ихэд нандигнан хайрладаг. Би энд өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан учир та бүхний царай ихэд танил дотно санагдаж байна. Нэрсийг нь санахгүй байгаа ч инээмсэглэсэн дүр төрхийг нь харахад машид таатай байна. Үдээс хойш би Энэтхэг рүү буцна. Дахин хэзээ ирэхээ мэдэхгүй байгаа ч намайг хаана урина, би тэнд очдог болохоор та бүхэн уривал би ирэх болно. Та бүхэнд баярлалаа”.

Хотын дарга Дээрхийн гэгээнд зөгийн бал бэлэглэсэн бол хариуд нь Дээрхийн гэгээн өөрийн бичсэн "Сүсэг бишрэлийн үнэн холбоо" (A True Kinship of Faiths), "Шашнаас ангид" (Beyond Religion) хэмээх хоёр бүтээлээ дурсгав.

Хессен мужийн парламентын байр өмнө нь Нассаугийн хунтайжийн ордон байсан түүхэн барилга бөгөөд хотын захиргааны эсрэг талд байдаг аж. Парламентын ерөнхийлөгч Норберт Картманн Хессен мужийн ард иргэдийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнийг тавтай морилохыг уриад, Хессен мужийн ерөнхий сайд, Дээрхийн гэгээний хуучин анд Фолькер Буффье болон парламентад суудалтай Ногоон нам, Либерал нам, ахмадын болоод бусад улс төрийн бүлгүүдийн удирдагчдын хамт хүлээн авч байгаадаа бахархаж буйгаа илэрхийлэв.


2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, ХБНГУ-ын Хессен муж, Висбаден хот дахь Хессен мужийн парламентын ордонд тус мужийн Ерөнхий сайд Фолькер Буффье Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээн авч уулзан, мэндчилж буй нь. Зургийг: Мануэль Бауэр

Буффье Засгийн Газрын нэрийн өмнөөс дээрхийн гэгээн Далай ламд мэндчилгээ дэвшүүлэв. “Бид таныг Нобелийн шагналтны хувьд, хүн төрөлхтний энх тайвны төлөөх үйл хэргээрээ хүндэтгэл хүлээсэн хүний хувьд, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх өөр гарц гаргалгааг санал болгож ирсэн хүний хувьд уулзаж байгаадаа ихэд баяртай байна. Би тантай хамгийн сүүлд Төвөд хауст уулзаж байсан билээ. Таныг энд хүлээн авч байгаадаа бид баяртай байхаас гадна сэтгэл ихэд хөдөлж байна. Мөн 80 насны ойн баярын мэндийг хүргэе” гэжээ.

Хариуд нь Дээрхийн гэгээн хүрэлцэн ирсэн хүмүүсээс өөрөөс нь асуух зүйл байгаа эсэхийг лавлав. Эхний асуулт нь хятадын шинэ удирдлагыг хэрхэн дүгнэж байгаа тухай байлаа.

“Юуны өмнө өнгөрсөн жил ерөнхийлөгч Ши Жинпин Парис хотноо, дараа нь Шинэ Делид хэлэхдээ хятадын соёлыг сэргээхэд буддын шашин чухал хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа дурдсан юм. Гэвч түүнийг Энэтхэгт ирэхээс өмнө энэтхэг сэтгүүлчдийг Лхас хотод зочлохыг урьсан юм. Тэр үед тэндхийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга нь Далай ламын төлөөлөгчидтэй хийж буй хэлэлцээр саадгүй байгаа бөгөөд намайг хятадын мөргөлийн газарт зочлуулах бэлтгэл ажил хангагдаж байгаа гэсэн тодорхой сэтгэгдлийг төрүүлсэн байдаг. Гэтэл удалгүй Намын хорооны нарийн бичгийн дарга нь энэ бүх яриаг няцааж билээ. Тиймээс ирж буй дохио заавар бүхэн хоорондоо зөрчилтэй байв.

Яг одоо Ши Жинпин авлигатай тэмцэх ажилд идэвхтэй оролцож байгаа тул бүх цаг заваа үүнд зарцуулж байна. Энэ оны сүүлчээр Төвөдийн асуудлаар юу хийхээ хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг бид харах л үлдлээ.

Төвөдөд ард иргэдийн үзэл санаа, итгэл үнэмшил хүчтэй хэвээр байна. Үүний зэрэгцээ хятадын буддистууд төвөдийн буддын шашныг улам бүр сонирхох боллоо” хэмээн хариулсан юм.

Дээрхийн гэгээн Далай ламаас Төвөд рүү хятад (хань) иргэдийг шилжүүлэн суулгах бодлого үргэлжилж буй эсэхийг асуухад тэрбээр “Хатуу чиг шугам баримтлагчид төвөдийн өвөрмөц төрх байдлыг устгах, төвөдийн нэгдмэл байдлыг алдагдуулах эрмэлзэлтэй хэвээр л байна. Төвөдүүдийг өөрийн нутаг дэвсгэр дээр нь өчүүхэн цөөнх болгохын тулд хань иргэдийг тийш шилжүүлэн суулгасаар байна. Гэсэн хэдий ч 1950-1960-аад онд БНХАУ дэлхий нийт юу гэж бодохыг огт тоодоггүй байсан бол Дэн Сяопин хятадын эдийн засгийг нээлттэй болгосноос хойш тэд дэлхий нийтийн санал бодолд илүү мэдрэмтгий хандах болсон билээ. Хятадад одоогоор 400 сая буддист байна” хэмээн хариулсан юм.


2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, ХБНГУ-ын Хессен муж, Висбаден хот дахь Хессен мужийн парламентын ордонд Дээрхийн гэгээн Далай лам тус мужийн парламентын гишүүдтэй ярилцаж буй нь. Зургийг: Мануэль Бауэр

Дээрхийн гэгээн Далай ламаас ирэх 10 жилийн хугацаанд төвөдийн хөгжил дэвшлийн талаар ямар хүлээлттэй байгааг нь мэдэхийг хүсэхэд тэрбээр “Би мэдлэг мэдээлэл улам дэлгэрээсэй хэмээн хүсэж байна. Сүүлийн 30 жил би эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн бөгөөд энэ нь харилцан үр ашигтай байсан нь тодорхой болсон юм. Буддын уламжлалд оюун санааны талаарх хэрэгцээт мэдлэгийн асар их баялаг бий. Өнөөдөр уур хилэн зэрэг сэтгэл түгшээсэн сэтгэл хөдлөлийн нөлөөнөөс болж олон асуудал үүсэж байна. Хүмүүст энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд суралцахад нь туслахын тулд би бүх хүчээ зориулж байгаа билээ. Боловсролын тогтолцоонд заавал шашин гэлтгүй, харин эрүүл ухаан, нийтлэг туршлага болон шинжлэх ухааны ололтод үндэслэсэн ёс зүйн өргөн мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар нэгдсэн ойлголт улам бүр нэмэгдэж байна.

Энэтхэг дэх төвөд хийдүүдийн сургалтын хөтөлбөрт бид илүү амар амгалан дэлхий ертөнцийг цогцлооход хувь нэмэр оруулах зорилгоор шинжлэх ухааныг багтаахаар шийдсэн юм. Үүний зэрэгцээ би бээр 2011 онд улс төрийн хариуцлагаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөн. Мөн би үе үеийн Далай ламын төвөдийн улс төрийн хэрэгт оролцох оролцоог эцэс болгосон юм. Тиймээс одоо биднийг феодалын тогтолцоог сэргээхийг оролдож байна гэж буруутгах үндэслэл үгүй. Үнэндээ манай цагаачлалын нийгэмлэгийн ардчиллын туршлага Хятадынхаас илүү ахисан түвшинд байгаа билээ” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээн мөн шашин хоорондын харилцан ойлголцлыг дэмжих амлалтынхаа талаар дурдаад, шашны эв нэгдлийн олон жилийн уламжлалтай Энэтхэг улс энэ чиглэлээр бага хурал зохион байгуулах нь зүйтэй хэмээсэн санал гаргаснаа хэлэв. “Энэтхэгт 200 сая мусульман байдгийг анхаарч үзвэл хатуу чиг шугам баримтлагчид, милитантуудыг (militants) үзэл бодол солилцох уулзалтад урих боломжтой байх ёстой” хэмээн айлджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээр хийхдээ төвөдийн төлөөлөгчидтэй хэлцэл өрнүүлэхийг тууштай дэмжсэн талаараа дурдаад, “Бидэнд найз нөхөд бий. Гэвч Хятад бол жижиг үндэстэн биш шүү дээ!” хэмээсэн юм.


2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, ХБНГУ-ын Хессен муж, Висбаден хот дахь Хессен мужийн парламентын ордонд Дээрхийн гэгээн Далай лам тус мужийн парламентын гишүүдтэй уулзсаныхаа дараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан ярьж буй нь. Зургийг: Мануэль Бауэр

Түүнийг Төвөдөд эргэн очих найдвар байгаа эсэхийг лавлахад Дээрхийн гэгээн ийн хариулав. “Төвөд хүн бүр үүнд найддаг билээ. Ойрын хугацаанд мөргөлийн журмаар богино хугацааны айлчлал хийж магадгүй гэж төсөөлж байгаа ч бүрмөсөн эргэж очих тухайд мэдэхгүй юм. Ноён Ширакийг Парис хотын дарга байхад эргэн очих асуудлыг хэр оновчтой гэж үзэж байгааг нь асуухад тэр “Дэн Сяопиныг сайн хүн гэж боддог ч коммунист дарангуйлагчид итгэхгүй байх нь илүү дээр” гэж хэлж байсныг би санаж байна” хэмээлээ.

Ноён Буффье, шадар сайд Тарек Аль-Вазар нар Дээрхийн гэгээн Далай ламтай тусгайлан уулзав. Тэднийг гарч ирэхэд хэвлэл мэдээллийнхэн хүлээж байсан бөгөөд Дээрхийн гэгээн ийнхүү айлдлаа. “Одоо би Энэтхэг рүү, өөрийн хоёр дахь гэр лүүгээ буцах гэж байна. Төрсөн өдрийн минь баяр ёслол ийнхүү дууслаа. Сүүлийн хоёр хоногийг би энд хуучин анд нөхдийнхөө дунд өнгөрүүлсэндээ машид баяртай байна. Хүмүүнлэг үнэт зүйлсийн ач тус мөн дэлхий ертөнцийг өөрчлөх нь хувь хүн өөртөө дотоод амар амгаланг бий болгохоос эхэлдэг билээ” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Висбаден, Франкфурт хотуудад хийсэн айлчлалынхаа сэтгэгдлийг хуваалцахыг хүсэхэд тэрбээр “Жаргалтай байна” хэмээн хариулав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт