Австрали улс. 2007 оны 6 дугаар сарын 22. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон сорилт хувь хүний хүч чармайлтаас давсан гэж Стивен МакГрейл бичжээ.
Дээрхийн гэгээн Далай лам айлчлалаа өндөрлөөд буцсан ч тэрээр бизнесийн салбарт ямар санаа, сургамж үлдээв? Түүний халуун сэтгэл, чин сэтгэлийн энэрэл нигүүлслийг эрхэмлэхийг уриалсан оюун санааны сургаалын зэрэгцээ хувийн ашиг сонирхлын нөхцөл байдал, мөн чанарын талаар нэлээд оновчтой олон ажиглалтыг дэвшүүлсэн юм. Эдгээр нь XXI зуунд аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, үр дүнтэй ажиллахын тулд бидэнд шинэ ойлголт, үзэл баримтлал хэрэгтэйг харуулж байна.
6 дугаар сарын 9-нд болсон “Бүх нийтийн хариуцлага” сэдэвт олон нийтэд зориулсан айлдварынхаа үеэр Далай лам өөрийн нэрлэснээр “шинэ бодит байдал” хэмээх ойлголтыг тайлбарлав. Энэхүү “шинэ бодит байдал” нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтууд “хувь хүний хүчин чармайлтаар шийдвэрлэх боломжгүй” болж, бидний харилцан хамаарал улам бүр тодорхой болсон нөхцөл байдлыг хэлж байна.
Эдгээр сорилтод дэлхийн хүн амын огцом өсөлт, байгалийн нөөцийг тогтворгүй, хэтрүүлэн ашиглах явдал, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал (улс орнуудын хооронд төдийгүй улс бүрийн доторх) болоод дэлхийн дулаарал багтах аж.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “хүн төрөлхтөн нийтээрээ нийтлэг аюул заналыг нэг бүхэл зүйл мэтээр харж хандах” шаардлагатай болно.
Австрали улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах хэрэгтэй гэсэн аливаа уриалгын эсрэг хэлдэг “дэлхийн бусад улс орнууд ч мөн бууруулахгүй бол бид ганцаараа бууруулаад ямар ч үр ашиггүй болно” хэмээн нийтлэг хариу үүнийг тодорхой харуулдаг.
Дээрхийн гэгээн түүнчлэн “Нэгэн газар гарсан үр нөлөө сайгүй хүрч нөлөөлдөг” гэдгийг онцолжээ.
Зураг. Компанийн хариуцлагатай хувийн ашиг сонирхол нь Далай ламын үзэл бодолтой нийцдэг аж. Зургийг Жаки Хоссейн.










