Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам 2014 он 2 дугаар сар 25

Түгээх

АНУ, Калифорниа, Лос Анжелес, 2014.02.25 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Сан Хосе хотоос Лос Анжелест “XXI зууны энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам” форумд оролцохоор морилон ирэв.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Wall Street Journal-ын
сэтгүүлч Барбара Чай-д ярилцлага өгөв. АНУ, Лос Анжелес,
2014.02.25. Зургийг Жереми Расселл (ДЛО)Форумд оролцохын өмнө Wall Street Journal сонины Барбара Чайтай уулзан: “Анх 1973 онд Европт, 1979 онд АНУ-д зочилж байлаа. Тэр үед энэрэн нигүүлсэхүйг тийм ч олон хүн ярьдаггүй байсан бол одоо өргөн хүрээнд яригдаж байна. Гэвч хүмүүс материаллаг нийгэмд хүмүүжин сэтгэл хөдлөлийн стресст өртөж эм, согтууруулах ундаагаар биеэ хордуулсаар байна.

Хятадын шинэ удирдагч Ши Жинпиний талаар асуухад “Хүмүүс түүнийг асуудалд илүү бодитойгоор ханддаг хүн гэж ярьж байсан. Шүүх засаглалыг сайжруулах, тариачдын амьдралыг сайжруулах, авилгалын эсрэг дорвитой арга хэмжээ авч байна гэж би сонссон.

“1.3 тэрбум хятад хүмүүс яг юу болж байгааг бодитойгоор мэдэх эрхтэй. Зөв бурууг хүмүүс өөрсдөө шүүж чадна. Тэгэхийн тулд Хятадын шүүх засаглал олон улсын түвшинд хүрэх хэрэгтэй.”

Тайзны ард алдарт жүжигчин Жим Карри, сагсны дасгалжуулагч Фил Жаксон, дуучин Эрик Бэнеттэй товчхон уулзав. Дээрхийн Гэгээнтэн тэдний гарамгай амжилтыг үнэлж аз жаргалын тухай мэдээг хүмүүст хүргэх ур чадварт нь талархал илэрхийлээд өгөөмөр халуун дулаан сэтгэлийг боловсролд нэвтрүүлэх хэрэгцээ байгааг дуулгалаа.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам NBC Ньюс-д Мария Шрайвертэй
ярилцлага хийлээ. АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)NBC Ньюс-д Мария Шрайвертэй хийсэн ярилцлагтаа “Энэрэн нигүүлсэх, сэтгэл амар амгалантай байх нь хүчтэй оюун санааны илрэл, уур хилэн нь сул доройгийн илрэл” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн форумд морилон ирэхэд хотын захирагч Жэймс Батт Дээрхийн Гэгээнтнийг урин залж хүүхдүүдээс эхлэн бизнес эрхлэгчид хүртэл Дээрхийн Гэгээнтний яриаг сонсохоор ирсэн хэмээн танилцуулсан юм. Мария Шрайвер нэмж Дээрхийн Гэгээнтний энэрэн нигүүлсэхүй хийгээд энх тайвны төлөөх олонд хүргэх үг маш чухал цаг үедээ явж хэмээлээ.

“Хүндэт ах, эгч дүү нар минь, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид бүгдэд сайн, муу бүхий л чадвар бий. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг төдийгүй тийм байх ч эрхтэй. Хүмүүн бидэнд гайхалтай уураг тархи, оюун ухаан заяасан боловч зарим нэг маань үүнийгээ буруу ашиглан бусаддаа асуудал үүсгэдэг.”

XX зуун олон ололт амжилтыг дагуулсан боловч 200 сая орчим нэгнийгээ алан хядаж, аймшигт цөмийн зэвсгийг ашигласан. XXI зууны одоо үед ч Сири зэрэг зарим оронд өнгөрсний хийсэн алдаа балгаар дайн дажин болсоор байна. Бидний амьдарч байгаа энэ гараг дээр зарим нэг нь тансаглалын туйлд умбаж, зарим нэг маань ядуурлын туйлд тарчилж, хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Баян чинээлэг нь эд хөрөнгөөсөө бусадтайгаа хуваалцан ядуусыг дэмжин байр сууц олгох, ядуус олгож өгсөн боломжийг ашиглан өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж шургуу ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид баян ядуугийн хоорондох зааг ялгааг багасгах болно.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам форумд оролцох үеэр.
АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дэлхийн цаг уур дулаарч, байгалийн гамшиг улам бүр нэмэгдсээр байгаа энэ цаг үед 7 тэрбум хүмүүн бид хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Удахгүй бид манай улс бус манай тив хэмээн бүхэлд нь бодох шаардлагатай болно. Тиймээс нэгэн хүмүүн төрөлхтөн бид хамтдаа дэлхийн хэмжээнд сэтгэж үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

“Бид бусад хүмүүс ч надтай адил жаргалтай амьдрахыг хүсдэг. Миний өөрийн ирээдүй тэднээс бас хамааралтай гэдгийг ухан ойлгож чадваас энэрэн нигүүлсэхүйг сэтгэлдээ төрүүлэхэд хялбархан байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлээ хамгаалж хадгалахын тулд тэвчээртэй байж уучилж сурах хэрэгтэй. Энэ чанаруудыг суулгах аваас нийгэм эрүүлжиж аз жаргалтай, амар тайван, эв найрамдалтай хүмүүсийн суурь тавигдана. Үүнд хүрэхийн тулд цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэл шашнаас ангид ёс суртахууны боловсролыг оруулах нь чухал.”

Дээрхийн Гэгээнтэн: “3 долоо хоногийн энэрэн нигүүлсэх дадал суулгах сургалтанд хамрагсадын цусны даралт багасч, хүмүүстэй харьцах харьцаа сайжирсан тухай эрдэмтэдийн туршилтаар батлагдсан нотолгоо бий. Та нарын дунд ч гэсэн бусдад түгээх хайр энэрэлээ нэмэгдүүлснээр илүү аз жаргалтай болсон хүмүүс сууж байгаа. Ядуу ч гэсэн хайр энэрлээр дүүрэн гэр бүл нь хардалт, үл итгэлцлээр дүүрэн баян гэр бүлээс илүү аз жаргалтай байх хандлагатай байдаг” хэмээгээд Барселона хотод уулзсан нэгэн ламтаны тухай түүхийг өгүүллээ.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй форумд
оролцогсод. АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Америк орон шинэ санаа сэдлийн төв. Бид энэ шинэ санаа боловсролыг системдээ нэвтрүүлэх хэрэгтэй. Ирээдүй XXI зууны залуу үеийнхэн та нарын гарт байна. Өнгөрсөн үе улирч тэдний туршлагаас суралцах л үлдэж. Харин ирээдүй бол нээлттэй байна. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй сайхан болгож болно. Хүүхдүүд, залуучууд та нар ирээдүйгээ өөрчилж чадна. Та бүхэнд ирээдүйгээ өөрчлөн бүтээх алсын хараа, зориг хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтнийг айлдаж дуусах үед Лурдес сангийн тэргүүн Син Лурдес тайзнаа гарч Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Мөн уг үйл амжиллагааг амжилттай зохион байгуулахад тусалсан Кушо Дэнзэн Дүндэнд талархал илэрхийлээд “Хэрэв бид итгэл найдварынхаа төлөө тууштай явж чадвал илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээж чадна” хэмээн хэлж энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт