Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Боловсролд төвлөрсөн залуу манлайллын хэлэлцүүлэг, Төвөд нийгэмлэгтэй хийсэн уулзалт 2015 он 7 дугаар сар 8

Түгээх

АНУ, Калифорни, Ирвайн. 2015 оны 7 дугаар сарын 7. Энэ өдрийн өглөө Дээрхийн гэгээн Далай лам Калифорнийн Их Сургууль руу явахаас өмнө "KTLA 5 News" телевизийн сувгийн сэтгүүлч Кристина Паскуччитай ярилцлаа. Сэтгүүлч түүнээс амьдралынх нь энэ 80 жил хэн түүнд хамгийн их нөлөө үзүүлснийг асуухад Дээрхийн гэгээн “Олон хүн байдаг. Би бээр Махатма Ганди, Мартин Лютер Кинг нартай биечлэн уулзаж байгаагүй ч тэд миний үзэл бодолд асар их нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн Эртний Энэтхэгийн буддын шашны их багш нарыг нэрлэх ёстой” хэмээжээ.

KTLA 5 News-ийн Кристина Паскуччи АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо Дээрхийн гэгээн Далай ламтай ярилцлага хийж буй нь. 2015 оны 7 дугаар сарын 7. Зургийг: Сонам Зоксанг
Өнөөгийн хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн том аюул юу болохыг асуухад Дээрхийн гэгээн эргэлзэлгүйгээр "Хүчирхийлэл" хэмээн хариулсан юм.

Мөн түүний байнга авч явдаг цүнхэнд юу байдгийг сонирхоход сахил хүртсэн цагаасаа хойш хадгалж буй Бурхан багшийн дүр, зарим нэг чихэр, үзэг, хурц гэрлээс нүдээ хамгаалахад ашигладаг нарны саравч байгааг сонирхуулжээ.

Калифорнийн Их Сургуулийн зүг явах замд бороо багахан шивэрсэн бөгөөд эхний зогсоол болох "Амар амгалан амьдрахуй” (Center for Living Peace) төвд зогсов. Захирал Кэлли Смит Дээрхийн гэгээнийг угтан авч, шинээр бүтээсэн Жанрайсиг бурхны хот мандлыг сонирхууллаа. Дээрхийн гэгээн Жанрайсиг бурхны мянган мутар, мянган мэлмийн бэлгэдлийн утгыг тайлбарлаж, очир болоод хонхыг гартаа барин, "Очир нь арга буюу энэрэнгүй сэтгэлийг, хонх нь билиг ухаан буюу хоосон чанарын онолыг төлөөлдөг. Энэрэнгүй сэтгэл нь билиг ухааныг тэтгэж, билиг ухаан нь энэрэнгүй сэтгэлийг чиглүүлж байх ёстой" хэмээн айлдсан юм.

“Брэн” төвд цугласан сүсэгтэн олонд Дээрхийн гэгээний үйл хэрэг, түүний найз нөхөд, дэмжигчдийн сэтгэгдлийг багтаасан дүрс бичлэгийг толилуулав. 3 өдрийн турш хөтлөгчөөр ажилласан Энн Карри эхлээд Ражив Мехротраг Дээрхийн гэгээний энэрэнгүй сэтгэлийг хэрхэн дадлагажуулдаг талаар ярихыг хүслээ. “Мэдлэг эзэмшихдээ оюун санаагаа дасгалжуулахыг өдөр тутмынхаа дадал хэвшил, үүрэг даалгавар болгосон бөгөөд энэ нь Наландагийн их сургуулийн уламжлалаас эхтэй” хэмээн тайлбарлалаа. Профессор Боб Турман уг сэдвийг үргэлжлүүлэн, Дээрхийн гэгээн зөвхөн оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй сайхан сэтгэлийг төлөвшүүлэх тэнцвэртэй боловсролыг чухалчилдаг болохыг онцолжээ.

Энн Карри Дээрхийн гэгээний хамт хэлэлцүүлэгт оролцож буй гишүүдийг танилцуулав. “Leap of Faith” санаачилгад оролцож буй Далай ламын нэрэмжит тэтгэлэг хүртсэн Армаан Роутер, “Google Ideas” компанийн захирал Жаред Коэн, жүжигчин Зендая, Калифорнийн Их Сургуулийн Далай ламын нэрэмжит тэтгэлэгт оюутны хөтөлбөрийн захирал Карина Хэмилтон, продюсер Жастин Наппи, "STOMP Out Bullying" байгууллагын өсвөр үеийнхний элч Даниэль Нисим, "Kids EcoClub" төвийг үүсгэн байгуулагч Макс Гинн, жүжигчин Режина Кинг, "Interfaith Youth Core" төвийн үүсгэн байгуулагч Эбүү Пател, Хавайн уламжлалт навигатор Наиноа Томпсон нар хэлэлцүүлэгт оролцох аж.

Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 7-р сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвайн хот дахь Калифорнийн Их сургуульд болсон Global Compassion дээд хэмжээний уулзалтын хаалтын хурлын үеэр үг хэлж буй. Зургийг: Тензин Чойжор/ДГДЛ-ын ажлын алба

“Орчин үеийн боловсролын тухайтад надад өчүүхэн ч үгүй билээ” хэмээн Дээрхийн гэгээн хүлээн зөвшөөрөв. “Би бээр бага наснаасаа Эртний Энэтхэгийн Наландагийн их сургуулийн мэргэд дээдсийн туурвисан шастир номд шамдан суралцсан билээ. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жил сансар судлал, нейробиологи, физик, сэтгэл судлалын чиглэлээр олон эрдэмтэнтэй сайхан яриа өрнүүлж байна. Энэ ярилцлагууд аль аль талдаа ашигтай байлаа. Эрдэмтэд ухамсрын өөр өөр түвшнийг улам бүр сонирхох болжээ. Жишээ нь тэд клиник үхэлд орсон боловч бие нь хэдэн өдрийн турш амьд байдаг тохиолдлуудыг ихэд сонирхож байна. Тэд ажиглаж буй зүйлдээ тайлбар өгч чадахгүй байгаа юм. Буддын шашны үүднээс тайлбарлавал, энэ нь махан бие үгүй болсон ч ухамсар хамгийн нарийн түвшиндээ оршсоор байдагтай холбоотой” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн өнөөдөр ч сонирхол татсаар байгаа Наландагийн уламжлалын нэгэн өвөрмөц онцлогийг дурдсан нь аливаа сургаалыг учир шалтгаан, логикт үндэслэн нягтлах эрх чөлөө юм. Мөн тэрбээр буддын шашны ном зохиолыг гурван хэсэгт ангилдаг хэмээв. Үүнд нэгдүгээрт, зөвхөн буддистуудын сонирхлыг татах шашны асуудлууд; хоёрдугаарт, шинжлэх ухаан; гуравдугаарт, нийтийн академик сонирхлыг татах гүн ухаан тэргүүт аж.

Тэрбээр дүн шинжилгээ хийх аргыг үзүүлэхдээ сонсогчид өөрийнх нь өмнө ярьж буй Тэнзин Гяцо буюу Далай ламыг харж байгаа ч хэрэв тэд "Тэнзин Гяцо гэж хэн бэ? Хаана байна вэ? Түүний сэтгэл нь ярьж байна уу? Эсвэл Тэнзин Гяцо гэдэг нь түүний бие үү, толгой юу, гар уу эсвэл хуруу юу?" гэж асуувал гэнэтхэн Тэнзин Гяцог тодорхойлон заахад хэцүү болно. Бодит байдлыг зөв танихгүйгээр ийм үзэгдэлд баригдаж, буруугаар ойлгосноос болж сэтгэлийн зовнил, төсөөллүүд үүсдэг юм” хэмээжээ.

2015 оны 7-р сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвайн хот дахь Калифорнийн Их сургуулийн Брен төвд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй үзэгчдийн төлөөлөл. Зургийг: Тензин Чоежор/ДГДЛ-ын ажлын алба

Дээрхийн гэгээн өөрийгөө өнгөрсөн зуунд хамаарах хүн гэдгээ илэрхийлэн, ХХI зууны залуу үеийнхэнд алсын хараатай, бодит, амьдралд ойр хандлагаар чин сэтгэлээсээ хичээвэл энэ зуунд амар амгалан, жаргалтай байх боломжтойг хэллээ. Тэгэхдээ "Би тэр үеийг үзтэл амьд байна гэж бодохгүй байна. Учир нь тэр үед би хэдийн диваажин эсвэл тамд оччихсон байх болно" хэмээн хошигножээ.

“Гэхдээ би тамд байсан ч та нарыг ямар байгааг харахаар чөлөө авч ирнэ ээ. Хэрэв та нар ямар ч ахиц гаргаагүй байвал би тамдаа буцаж очоод, тамын хугацааг сунгаж өгөхийг хүснэ шүү” хэмээгээд инээмсэглэжээ.

Ann Curry asked the members of the panel to share their thoughts and experiences. Rajiv Mehrotra gave an account of the Buddhist mind-training practice of exchanging self and others. Bob Thurman confessed himself to be a poor student of His Holiness’s, revealing that it was much less piety that had attracted him to Tibetan Buddhism in the first place and more the pursuit of knowledge through analysis.

Энн Карри хэлэлцүүлгийн гишүүдээс санаа бодол, туршлагаа хуваалцахыг хүсэв. Ражив Мехротра өөрийгөө бусдын оронд тавих буддын шашны оюун ухаан дасгалжуулах дадлын талаар ярилаа. Боб Турман өөрийгөө Дээрхийн гэгээний тун тааруухан шавь гэдгээ хүлээн зөвшөөрөөд, төвөдийн буддизмд анх сүсэг бишрэлээс илүүтэйгээр дүн шинжилгээ хийх замаар мэдлэг олж авах эрмэлзэл нь түүнийг хөтөлсөн гэдгийг өгүүллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Дээрхийн гэгээн бусад шашны уламжлалыг гүнээ хүндэтгэдэг мөн түүнчлэн христийн шашныг түүнд анх таниулсан католик лам Томас Мертоныг онцгойлон хүндлэн биширдгээ илэрхийлэв. Исламын шашинтай найз нөхдөө ихэд хүндэтгэдэг бөгөөд "жихад" хэмээх үг нь бусдад хор хөнөөл учруулахтай ямар ч холбоогүй, харин ч дотоод сэтгэлийн нисванистай тэмцэхийг хэлдэг болохыг тайлбарлалаа.

Хуралдаан өндөрлөхөд Хавайн навигатор Наиноа Томпсон Дээрхийн гэгээнд навчин эрхи өргөн барьж, үзэгчдийн дунд суугаа хамтрагчаа уламжлалт хүндэтгэлийн дуу дуулахыг хүсэв. Дээрхийн гэгээнийг тайзнаас буухад үзэгчид "Далай лам урт наслах болтугай" хэмээн тасралтгүй уухайлж байлаа.

2015 оны 7-р сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвайн хот дахь Калифорнийн Их сургуулийн 'Pacific Ballroom танхимд Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хамт зоог барих үеэр хөгжимчин Майкл Франти тоглолтоо толилуулж буй. Зургийг: Тензин Чойжор/ДГДЛ-ын ажлын алба

Калифорнийн Их Сургуулийн Пасифик танхимд үдийн зоог барьсны дараа “Амар амгалан амьдрахуй” төвийн захирал Кэлли Смит Дээрхийн гэгээнийг угтан авлаа. Сенатор Жанет Нгуен тэдэнтэй нэгдэж, түүний санаачилгаар Калифорниа мужийн сенат 7 дугаар сарыг "Энэрэл нигүүлслийн сар" болгон зарласныг мэдэгдэв. Калифорнийн Их Сургуулийн канцлер Ховард Гиллман Дээрхийн гэгээнийг олон нийтэд танилцуулж, 1989 онд Ирвайн хотод Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тухайгаа мэдээг хүлээн авч байснаа дурсав.

Нийгэм улс төрийн зүтгэлтэн, реппэр Майкл Франти тайзан дээр гарч ирэн, Ирак улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон АНУ-ын цэргийн албан хаагчдын өмнө дуулж байснаа хуваалцаад, "Хүн бүрт тэврэлт хэрэгтэй байдаг" дуугаа дуулав. Тэрээр танхимыг баяр баясгал, нөхөрлөлийн уур амьсгалаар дүүргэлээ.

Инновацийн хот хэмээгддэг Ирвайн хотын дарга Чой хүрэлцэн ирж, Дээрхийн гэгээнд өргөмжлөл, бэлэг тэргүүтэнг өргөн барив.

Дээрхийн гэгээн “Олон олон хүн дотоод үнэт зүйлдээ анхаарч байгаа нь надад ихэд урам зоригийг өглөө” хэмээсэн юм. Дээрхийн гэгээний анхаарлыг Франтидын шивээснүүд ихэд татаж, тоглолтын үеэрх эрч хүч нь машид сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг хэллээ.

Брэн арга хэмжээний төвд 1000 гаруй төвөд, монгол, бутан сүсэгтэн Дээрхийн гэгээний төрсөн өдрийг тэмдэглэхээр хүлээж байлаа. Хүүхдүүд Далай ламд зориулан төрсөн өдрийн дуу дуулсны дараа дараагийн хамтлаг тайзнаа гарах байсан ч техникийн саатал гарсан тул Дээрхийн гэгээн дахин хүлээлгүй яриагаа эхлэхээр шийдэв. Тэрбээр Төвөд орон сүүлийн 1000 гаруй жил Наландагийн уламжлалыг хэрхэн тууштай хадгалж ирсэн талаар ярив. “Төвөдөд улс төрийн бутрал нүүрлэж байсан ч төвөдүүдийг нэгтгэж байсан зүйл бол тэдний хэл болон Ганжуур, Данжуурыг хамтдаа дээдэлж ирсэн явдал юм. Лам хувраг, сүсэгтэн олон гэлтгүй бүгдийг уншиж, судалж байхыг уриалъя. "Бодь мөрийн зэрэг"-ийг уншихаас гадна Бхававивекагийн "Учир шалтгааны дөл" (Blaze of Reasoning) тэргүүт судрыг уншиж судлахыг зөвлөе” хэмээн айлдлаа.

2015 оны 7-р сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвайн хот дахь Калифорнийн Их сургуулийн Брэн төвд болсон уулзалтын үеэр Дээрхийн гэгээнт Далай ламын айлдварыг сонсож буй 1000 гаруй төвөд, монгол, бутанчууд болон дэмжигчдийн төлөөлөл. Зургийг: Тензин Чойжор/ДГДЛ-ын ажлын алба

Танхимын гадаа жагссан Шүгдэнгийн эсэргүүцэгчдийн талаар Дээрхийн гэгээн ийнхүү хэлэв. “Тэдний байх, үгүй нь надад ямар ч ялгаагүй. Тэднийг энэрэн нигүүлсэх сэтгэл төрөгдөж байна. Учир нь тэд мэдлэггүйн улмаас мэхлэгдэж. 1951-1970-аад оны эхэн үе хүртэл би ч мөн мэдлэггүйн улмаас Шүгдэнг шүтдэг байлаа. Гэвч надад янз бүрийн сэжиг төрж, судалгаа хийж эхэлсэн юм. Тэгээд V Далай лам өөрийн сургаалдаа Тулку Драгпа Гялцэнийг жинхэнэ лам биш, зөвхөн догшин сахиус болон боссон гэж бичсэнийг олж мэдсэн юм. V Далай лам үүнийг “Дээдийн ном болоод хамаг амьтанд хор хөнөөл учруулдаг, буруу ерөөлөөс үүдэлт хорон муу сахиус” гэсэн байдаг.

Санааг минь зовоож буй зүйл бол энэхүү зан үйлтэй холбоотой шашны бүлгэм хийгээд талцлууд юм. Миний сонссон нэгэн жишээ бол Хам мужийн Зин Зин хийд бөгөөд тус хийдийн лам нар Шүгдэнг тахидаг байх үед ойролцоох хийдүүдийн гишүүд тэднээс зайгаа барьдаг байж. Харин үүнийгээ больмогц тухайн бүс нутгийн 17 хийдийн гишүүд бие биетэйгээ илүү найрсаг, дотно болсон гэдэг.

Намайг Шүгдэнг тахиж, Свараг Ашрамд амьдарч байх үед Гүрү ринбүүчийн намтар болох “Пема Катаныг гадаа орхичхоод, тэр нь алга болчихлоо” хэмээн зүүдэлсэн юм. Би энэ тухай гэвш Рабтэнд хэлэхэд тэрээр үүнийг Шүгдэнгийн хийсэн ажил гэж хэлж билээ.


2015 оны 7-р сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвайн хот дахь Калифорнийн Их сургуулийн Брэн төвд Дээрхийн гэгээн Далай лам Төвөд, Монгол, Бутан үндэстний төлөөлөлд хандан айлдвар айлдаж буй. Зургийг: Тензин Чойжор/ДГДЛ-ын ажлын алба

Зэмэ ринбүүчийн “Шар судар”-т (The Sacred Words of the Able Father) лам нар, засгийн газрын түшмэд Шүгдэнтэй хэрхэн харилцдаг талаар өгүүлсэн байдаг. Нэчүн урьд надад Шүгдэнтэй холбогдох нь алдаа хэмээн хэлж байсан ч би төдийлөн ойшоогоогүй бөгөөд харин эл ном гарсны дараа л бүхнээ хэлж болно гэдгийг би түүнд хэлсэн юм. Хэрэв Шүгдэн Дээдийн номд хор хөнөөл учруулаагүй бол догшин байх эсэх талаар ярих шаардлагагүй байх байлаа. Гэсэн ч үүнтэй холбоотой ужгирсан бүлгэм хийгээд айдас байдаг. I, II, III, V, XIII Далай лам нар бүгд шашны урсгал хоорондын эв нэгдлийн дэмжин, үл бүлгэрхэх үзлийг баримталж ирсэн агаад тэдний залгамж халаа болохын хувьд би ч сөн тэдний уламжлалыг дагах нь зүй ёсны хэрэг билээ.

Өмнө хэлсэнчлэн энэхүү зан үйлийн улмаас үүсдэг шашны хагарал, нийгмийн талцлууд миний санааг ихэд зовоож байна. Хувьгүй энэ эсэргүүцэгчид үнэний учрыг үл мэднэ. Тэдэнд үнэнийг ойлгуулах хэрэгтэй боловч уурлах, дарамтлах эсвэл гадуурхах үндэслэл үгүй юм. Тэд яг одоо үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Гэвч надад ч бас тийм эрх буй” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээнийг тайзнаас буухад тэнд цугласан төвөд хүмүүс "Дээрхийн гэгээн Далай лам урт наслах болтугай" хэмээн нэгэн дуугаар уухайлав. 3 өдрийн турш үргэлжилсэн “Global Compassion” дээд хэмжээний уулзалтын үеэр олон нийтийн сүлжээний платформууд 400 гаруй сая хандалт авчээ. Шууд дамжуулалт болон “Facebook”-ээр 5 сая гаруй хэрэглэгч үйл ажиллагааг үзэж, сая гаруй хэрэглэгч Далай ламын албан ёсны дүрст холбоосоор нэгдсэн байна. "#WithCompassion" дүрс бичлэгийг сая гаруй хэрэглэгч үзэж, “Facebook”-ээр 250,000 гаруй хэрэглэгч сайн сайхны ерөөл илгээсэн бол 100,000 гаруй хэрэглэгч Дээрхийн гэгээн Далай ламд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Дээрхийн гэгээн маргааш өглөө эрт Лос Анжелес хотоос Нью-Йорк хотын зүг хөдлөх юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт