Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Авшиг хүртээж Шиллонгийн Поло талбайд айлдвар айлдав 2014 он 2 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг, Мегалаяа, Шиллонг – 2014.02.04 – Шиллонгийн ойролцоо Лумпарин хэмээх жижигхэн тосгонд Гандан Чойлон хийд байрладаг. Анх 1957 онд Бутан хүн үүсгэн байгуулснаас хойш Сера, Брайбун, Гандан хийдийн салбар болон хэд хэдэн лам мөн орон нутгийн 1000 гаруй Төвдүүдийн сүслэн залбирдаг газар болсон юм. Дээрхийн Гэгээнтэн хийдэд морилоход хүүхдүүд уламжлалт тавтай морилохын бэлэгдэл ёс үйлээр угтав.

Авшиг хүртээж Шиллонгийн Поло талбайд айлдвар айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Чойлон хийдийн лам нарын
хамт. Энэтхэг, Мегалаяа, Лампарин. 2014.02.04.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн хөрөгт мөргөөд аравнайлах ном уншлага үйлдэн, арвай будаа өргөв. Хананы дээд шүүгээнд өрсөн Ганжуур Данжуур судрыг хараад хүн хүрэхээр ойр байрлуулахыг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан XXI зууны Буддист хүн зөвхөн тарни уншин залбиран мөргөөд явах нь хангалтгүй. Буддизм гэж юу болохыг ухан ойлгож сурч судлах хэрэгтэй. Сүм хийд гэдэг маань буддизмыг ойлгож судалснаа ярьж, зөвшилцөх газар байх ёстой юм. Наландарын уламжлал ийм зарчимтай байсан хэмээв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн айлдвар айлдахаар Поло талбайд морилон ирэхэд 5000 гаруй хүмүүс хуран цуглаж “Ум мани бадми хум” тарнийг уншиж хэсэг лам нар ном хаялцаж байлаа. Жанрайсиг бурханы авшиг хайрлахаар бэлтгэн “Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага” номыг тайлбарлан айлдав.

Авшиг хүртээж Шиллонгийн Поло талбайд айлдвар айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Поло талбайд 5000 гаруй хурсан
олонд айлдвар айлдлаа. Энэтхэг, Мегалая, Шилонг. 2014.02.04.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Энэ дэлхий дээр олон шашин байдгийн нэг нь Буддизм. Эдгээр шашнууд бүгд хайр энэрэл, уучлал, сахилга баттай байхыг номлодог. Үүнийгээ дагасан өөрсдийн үзэл онолтой. Зарим нь ямар нэгэн бүтээгч Эзэн бүтээсэн гэж үздэг бол Буддизм, Жэйн зэрэг шашинд бүтээгч байхгүй учир шалтгааны хуулиар явагддаг гэж үздэг. Буддизмд шүтэн барилдлагыг номлож бусдад хор хөнөөл хүргэвэл зовлонг дагуулна. Бусдад тусыг үзүүлбэл аз жаргалтай байна хэмээн хайр энэрлийг номлодог.

“Суфичууд гүн ухаанч үзэлтэй шашин нь үндсэндээ гурван асуултанд хариулт өгдөг хэмээн хэлэлцэхийг би олонтоо сонссон. Би гэж хэн бэ? Эхлэл ба төгсгөл бий юу? Бурханы сургаалд би гэдэг маань оюун ухаан хийгээд бие махбодийн нэгдэл. Оюун санаа болон бие махбодийг салган үздэггүй. Хоёрдугаарт бүтээгч бурханд итгэдэг шашинд бүтээгч бурхан бүхний эхлэл, нэг амьдралаас нөгөө амьдрал руу солигдож байдаг гэж үздэг. Буддизмд би гэдэг маань бие махбодь болон оюун санааны нэгдэл, энэ нь матери ч бус, ухамсар ч бус, эхлэл үгүй юм гэж номлодог.
“Бүгээгчид итгэдэг шашинд там эсвэл диваажин руу очно. Үүний дараа нь яах вэ гэсэн асуултанд тодорхой хариулт хараахандаа авч чадаагүй. Бурхан өөрөө хязгааргүй хайр юм бол бурханы нэг хэсэг ч мөн хайрын оч. Бурханы сургаалд гэрэл харанхуйг гэрэлтүүлдэг лугаа адил сөрөг сэтгэл хөдлөлийг оюун санаанаасаа арилгана. Мунхагийн харанхуй, хийгээд гэмтэй сэтгэл хөдлөлийг ухаж ойлгон, сэрэмжилснээр гэтлэнэ хэмээн үздэг.”

Авшиг хүртээж Шиллонгийн Поло талбайд айлдвар айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олонд Жанрайсиг
Бурханы авшиг хайрлав. Энэтхэг, Мегалаяа, Шиллонг. 2014.02.04.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн: “Бурхан Багш Хутагтын Дөрвөн Үнэнийг анх Варанасийн таван шавьдаа номлоод орхимжоо яаж өмсөх болон сахил санваарын ёсыг сургасан. Мөн сэтгэл төвлөрөл, саруул ухааныг номлосон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн. Пали болон санскрит уламжлалын сахил санваар сахих ёс нь үндсэндээ ижил. Сэтгэл төвлөрлийг сургах нь ч мөн адил. Харин “Тас
Цогцолсон” ууланд санскрит уламжлалаар билиг барамидыг номлон сургасан нь өөр юм. Энэ сургаал Хятадад түгэн тэндээсээ Төвдөд хүржээ. Улмаар Төвдийн хаан Тисрон Дэзэн Шантаракшита гэгээнийг Энэтхэгээс урин залсан нь Төвдөд Буддизм дэлгэрэх эхлэл болсон хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн мянган мутарт Жанрайсиг бурханы авшиг хайрлан бодийн сэрэмжит сэтгэлийг хуримтлуулан бодьсадвын сахилийг сахиарай хэмээв.

Үдээс хойш “Шантаракшита гэгээн нь Наландарийн агуу их номлогч байсан. Түүний шавь Гамалашила ч мөн багштайгаа адилхан их сэтгэгч байв. Тэдний дундаас сурч судлахад суурилсан Төвдийн Буддизм тавигдсан. Дараа нь Төвдийн их бандида Ронгжом Чойжил, Сажа бандида, Бүдон ринбүүчи зэрэг багш нар төрөн гарсан. Дараа нь Манзушир бурханы хувилгаад хэмээгддэг Сажа бандида, Лончин Рабжамба, Богд Зонхова нар үргэлжлүүлсэн.
“Энэ номын зохиолч Догмэ Самбуу ч бодьсадвагаар тодорсон. Энэ номыг би Күннү Лама ринбүүчигээр хөтлүүлэн тайлбарлуулсан” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын үед “Мунхаг харанхуй байх нь алдаатай үзлийг төрүүлж улмаар зовлонг нэмэгдүүлдэг. Аливаа юмс бие биетэйгээ шүтэн барилдлагатай. Тиймээс дан ганц залбирах нь мунхагийн харанхуйг гэгээрүүлэхгүй. Мунхаг харанхуй үедээ бохир юмыг цэвэр мэт харж зовлон гунигийг аз жаргал болгон хардаг.

Авшиг хүртээж Шиллонгийн Поло талбайд айлдвар айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор хуран
цуглагсад. Энэтхэг, Мегалая, Шилонг. 2014.02.04.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Энэ хэсэгт багш хүний эрдэм чадлыг өгүүлсэн байна. Винай болон судрын ёсонд энэ талаар өөр үзэлтэй. Гэхдээ дүгнээд хэлвэл багш хүн эрдэм мэдлэгтэй, энэрэнгүй даруу, ёс журамтай байхыг хэлнэ. Тиймээс номын багшийг шүтэхээс өмнө энэ бүгд байгаа эсэхийг сайн шинжлэх хэрэгтэй.

“Бурхан Багш Хутагтын Дөрвөн үнэнийг номлохдоо зовлон хийгээд зовлонгийн шалтгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг сургасан. Зовлонг гурван түвшинд хуваасан. Өвчин шаналангийн зовлон, хувирахуйн зовлон, орчлонгийн мөн чанарын зовлон. Бид эдгээр зовлонг давж чадах эсэхээ ч мөн магадлах хэрэгтэй.

“Бурханы сургаалийг судлах нь маш чухал. Ганжуур, Данжуур 300 ботьтой. Үүнд дан ганц мөргөл хүндлэл үйлдэх зүйл бус, уншиж судлах хэрэгтэй. Би энэ тухай Энэтхэгийн арван долоон бандида нарын магтаалдаа өгүүлсэн байгаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт