Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней 2015 он 6 дугаар сар 10

Түгээх

Австрали, Кьюнсланд, Брисбан. 2015.06.10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Леүрагаас хөдлөхөөр бэлтгэлээ базаах үед олон хүмүүс түүнийг үдэхээр цугласан байлаа. Тэрээр орон нутгийн цагдаагийн ажилчидтай хамт зургаа авхуулсны дараа цугласан олонтой гар даллан мэндчилээд машиндаа суув. Гурван долоо хоногийн турш орох бороо эхэлж байгаа тул замын хөдөлгөөн саарсан байлаа.

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней


Төвөдийн нийгэмлэгийн зарим гишүүд Далай Ламыг Луна
цэцэрлэгт угтав. Австрали, Сидней. 2015.06.10.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)“Аз жаргал ба түүний уг үндэс” сэдэвт хурал зохион байгуулагдах Сиднейгийн Луна цэцэрлэгт хүрээлэнд Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэх үед бороо орсоор л байв. Тэрээр хэдэн хором Энэтхэгийн ерөнхий консул Санжей Сүдхир болон түүний гэр бүлийхэнтэй уулзаж ярилцлаа. Мөн Английн хошин урлагийн од, хүмүүсийн оюун санааны эрүүл мэндийн төлөө ихээхэн идэвхи зүтгэл гаргадаг Руби Вакс болон аз жаргалын талаар зохиол туурвигч Гретчен Рубин нартай уулзав. Гретчен Рубин нь уг хуралд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр суудлаа эзэлсний дараа Австралийн радиогийн нэвтрүүлэгч Ричард Фидлер түүнийг танхимд цугласан 1700 хүнд танилцуулав. Ричард Фидлер хурал эхлэхээс өмнө хэд хэдэн асуулт асуух хүсэлтэй байгаагаа уламжилсны дараа “Та сэтгэл санааны амгалан тайван байдлаа хэрхэн хадгалдаг вэ” гэж асуулаа.

Дээрхийн Гэгээнтэн “Би аливаад аль болох саруул ухаанаар хандахыг хичээдэг” гэж хариулаад “Хэдийгээр цагаачлан амьдарч байгаа ч энэ нь бусадтай уулзах, тэдний туршлагаас суралцах боломжийг надад олгож байна” гэлээ.

“Өөрчлөх боломжгүй зүйлтэй учирвал яах вэ” гэсэн Фидлерийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн 8 зуунд амьдарч байсан Энэтхэгийн гүн ухаантны “Чамд бэрхшээл тохиолдсон бол сайтар судалж үз. Хэрэв засах боломж байвал сэтгэл санаагаа зовоох шаардлага байхгүй, мөн засах боломж огт үгүй бол санаа зовоод ямар ч үр дүн гарахгүй” гэж айлдсан сургаалыг эш татав.

Тэрээр “Үнэхээр бодит сургаал байгаа биз” хэмээгээд цааш нь, “Энэ бол маш үр дүнтэй, дагаж мөрдөхөд ихээхэн хэрэг болох сургаал юм. Жишээлбэл ахмад багш маань таалал төгсөхийг би цочирдон хүлээн авч билээ. Тэр үед би маш хүнд байдалд орсон бөгөөд тухайн нөхцөл байдлыг өөрчлөх нэгээхэн ч зүйл байгаагүй. Нэг ёсондоо би энэ явдалд барьц алдсан байлаа. Сүүлд нь би бодит байдалтай эвлэрч миний хийж чадах зүйл бол түүний хүслийг гүйцэлдүүлэх явдал гэж бодсон юм” хэмээн айлдав.

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралийн радиогийн нэвтрүүлэгч
Ричард Фидлерийн хамт хурлын үеэр. Австрали, Сидней.
2015.06.10. Гэрэл зургийг Расти СтевартХайр хийгээд энэрлийн ялгааг асуухад тэрээр “Төрөлхийн хайр нь “би” гэдэгтэй холбоотой байдаг. Бусад хүмүүс өөрт хэрхэн хандахаас шалтгаалдаг тул энэ хайр нь хязгаарлагдмал, улмаар өргөн хүрээг хамарч чаддаггүй. Гэвч энэ нь үртэй адил юм. Бодож, бас дадуулж чадвал төрөлхийн энэ хайр нь хөгжин дэлгэрч хамаг амьтдыг энэрэн хайрлах чадвартай агуу их нигүүлсэнгүй сэтгэл болдог” гэв.

Фидлер Дээрхийн Гэгээнтнээс “Та ер нь уурладаг уу” хэмээн асуусанд “Уурлах үе бий” гэлээ. Тэрээр Америкт нэгэн сэтгүүлчтэй уулзсан тухайгаа ярив. Сэтгүүлч Далай Ламын өв хөрөнгийн талаар асуусан байна. Далай Лам түүнд буддист лам хүний хувьд өв хөрөнгө өвлүүлэх зүйл байхгүй гэж хариулжээ. Өнөөх сэтгүүлч өөр хэдэн асуулт асуусны дараа ахин өнөөх өв хөрөнгө залгамжлуулах талаар асуужээ. Далай Лам өмнөхийн адил хариулсан байна. Хэсэг хугацааны дараа сэтгүүлч гурав дахь удаагаа өв хөрөнгө үлдээх талаар асуухад Далай Лам биеэ барьж чадаагүй ажээ. Нэг жилийн дараа өнөөх сэтгүүлчтэй санаандгүй таарсан бөгөөд тэд бие биеэ харан инээлдэж байжээ.

Мөн нэгэн удаа Энэтхэгийн буддист нарт айлдвар айлдах урилага авсан тухайгаа ярьлаа. Номын айлварыг зохион байгуулж байсан Дээрхийн Гэгээнтний найз нь түүнд “Өмнөх номын айлдварт суусан хүмүүс таны яриаг ойлгоход хэцүү байлаа гэж хэлсэн. Энэ удаад арай ойлгомжтой зүйлийг ярьж болох уу” хэмээн асуужээ. Нэгэнт хүмүүсийн мэддэг зүйлийг ярих хэрэгтэй бол номын айлдвар зохион байгуулах шаардлаггүй гэж үздэг тул Дээрхийн Гэгээнтэн бие барьж чадаагүй ажээ. Ингээд Фидлерт хандан:

“Тиймээс хэрэв та миний хэлснийг үл тоомсорлож утгагүй зүйл асуугаад байвал би танд уурлаж магадгүй шүү” хэмээн хошигнов.

“Хязгаарлагдмал орчинд төрж өссөн танд өргөн уужим дэлхий дахинаар аялаж эхлэхэд сонин гайхалтай зүйл олон байсан уу?” гэх Фидлерийн асуултанд:

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней


Хуралд ирсэн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
сонсож байгаа нь. Австрали, Сидней. 2015.06.10.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)“Төдийлөн байгаагүй. Би багадаа XIII Далай Ламын цуглуулсан ном, сэтгүүлийг үздэг байв. Тэр үеэс би Нью Ёорк, Лондон, Берлин, Парис гэх зэрэг хотуудыг мэддэг болсон юм. Мөн дээр нь намайг бага байхад дайны үед Энэтхэгээс зугатаж ирсэн хоёр Австри хүн Төвөдөд хэсэг зуур амьдарч байлаа. Тэдний нэг болох Ауфшнаетер нь төвөдийн засгийн газрын усан цахилгаан станц болон усжуулах төсөл дээр ажилдаг байсан. Арай залуу Хенрих Харрер ордны машинуудыг засдаг байсан бөгөөд надад барууны соёл, амьдралын тухай ярьдаг байв. Тиймээс баруунд анх очих үед надад гайхаад байх зүйл төдийлөн байсангүй” хэмээн хариулав.

“Гэхдээ би нэг зүйлийг анзаарсан. Би 1979 онд анх удаа Америкт ирсэн бөгөөд тухайн үед нэлээд олон найзтай болж тэдний эхнэр болон хүүхдүүдтэй уулзсан юм. Дараагийн удаа очиход олон найз нар маань шинэ эхнэртэй болсон байх бөгөөд дараа нь ахин очиход бүр гурав дахь эхнэрээ авсан байсан нь намайг ихэд гайхшруулж билээ. Бас нэг зүйл бол нэр хүндтэй, томоохон алба хашдаг хүмүүстэй уулзахад тэд стресс болон сэтгэл зовнил ихтэй, аз жаргалгүй амьдарч байсан явдал юм. Энэ нь материаллаг зүйл, нэр хүнд, өндөр цалин бидний аз жаргал хийгээд дотоод амгалан тайван байдлын баталгаа болж чадахгүй гэдгийг харуулж байлаа.”

Тэрээр цааш нь “Нөгөөтэйгүүр, би нэгэн удаа Барселонагийн дэргэдэх Монтсерратад католикийн нэгэн ламтай уулзаж билээ. Тэрээр өдөрт цай, талх төдий хоолоор амь зогоож таван жилийн турш даяанчлан амьдарсан байна. Би түүнээс “Та ууланд юу хийсэн бэ” гэж асуухад “Би хайрын тухай бясалгасан” гэж хариулсан юм. Ингэж хэлэхдээ түүний нүдэнд оч гялалзалж, нүүр нь туяаран гэрэлтэж байсан юм. Бие махбодийн хувьд тав тухгүй байсан хэдий ч тэрээр бүрэн дүүрэн аз жаргалыг мэдэрсэн нь гарцаагүй. Түүнтэй адил даяанч нар Энэтхэгт өмсөх хувцас ч үгүй өндөр ууланд бясалгал хийн сууж байна. Сүүлийн Маха Хүмба Мела баярын үеэр хиндүгийн томоохон даяанч нар арван хоёр жилийн дараа цуглацгаасан байна. Тэрхүү цугларалтанд оролцож даяанч нарын туршлагын талаар сонсох хүсэл надад байдаг боловч цаг агаарын улмаас тийшээ очиход хүндрэлтэй байдаг” хэмээн ярив.

“Орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг амьдралыг бий болгохын төлөө чиглэж байна. Энэ нь аз жаргалтай нийгмийн уг үндэс хангалттай болж чадах эсэхийг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бритиш Колумбиагийн бүх сургуульд өгөөмөр сайхан сэтгэл гэж юу болох тухай танилцуулдаг болсон.”

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд хамтран оролцсон
эрдэмтдийн хамт. Австрали, Сидней. 2015.06.10.
Гэрэл зургийг Расти СтевартӨргөн хүрээнд ярилцсаны дараа хурал даргалагч Ричард Фидлер Дээрхийн Гэгээнтэнтэй хамт хуралд оролцох дөрвөн хүнийг танилцуулав. Эхний оролцогч Барбара Фребриксон аз жаргалын олон хэлбэр хүний биед хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулсан өөрийн багийн ажлыг танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур хилэн, айдас, үзэн ядах зэрэг нь бидний дархлааг сулруулдаг болохыг тэмдэглэн хэллээ. Тусгай орчинд бие махбодийн болон оюун санааны мэдрэмж, тэдгээрийн нарийн ялгааг судлах хэрэгтэй хэмээн санал болгов. Мөн бие махбодийн таатай мэдрэмж нь сэтгэл санааны хямралд багахан нөлөө үзүүлдэг бол сэтгэл санааны амгалан тайван байдал нь биеийн өвчин хийгээд тав тухгүй байдлыг даван гарж чаддаг тухай өгүүллээ.

Хоёр дахь оролцогч профессор Пол Гилберт нь Австрали дахь энэрэн нигүүлсэх сэтгэлийг судалж эхэлсэн анхдагч нарын нэг бөгөөд тэрээр энэрэнгүй сэтгэл дээр суурилсан эмчилгээг Австралид анх нээжээ. “Бид бусдын үнэ цэнийг мэдэрч тэдэнд хэдий хэмжээнд хайр халамж түгээнэ тэр хэмжээгээр өөрсдийн дотоод сэтгэл хөгжин дэвжиж байна” гэсэн профессор Пол Гилбертийн яриаг Дээрхийн Гэгээнтэн дэмжээд “Орчин үеийн боловсролын тогтолцоог сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөлийг судлах талруу илүү хандуулах хэрэгтэй” гэж айлдав.

Аз жаргал ба түүний уг үндэс, Сидней


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд хамтран оролцсон доктор
Сүе Наяитийн хамт. Австрали, Сидней. 2015.06.10.
Гэрэл зургийг Расти СтевартДараагийн оролцогч доктор Сүе Наяит бол Өмнөд Шинэ Валесийн ерөнхий боловсролын сургууль дахь ёс суртахуун төлөвшүүлэх туршилтын ерөнхий дүгнэгч ба цэцэрлэгийн наснаас 6 дугаар анги хүртэлх 29,000 хүүхэд хамрагдсан ёс суртахууны хичээлийн хөтөлбөрийг зохиогч ажээ. Тэрээр зөв сэдэл ба ёс суртахууны боловсрол нь хувь хүний болоод нийгмийн зөв тогтолцоог бий болгож чадна гэлээ. Бага насны хүүхдийн ёс суртахууны хөтөлбөр нь хүүхдийг юуг бодоход бус, хэрхэн бодож сурахад нь туслахын төлөө зорьж байгаа гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Бидэнд нүүрлээд буй олон янзын асуудал, бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон. Тэр бүү хэл шашны нэрийн дор дайн дажин ч явагдаж байна. Нэг ёсондоо бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсдэг боловч өнөөг хүртэл өөрөө өөртөө асуудал тарьсаар байна” гэлээ. Тэрээр боловсрол дахь ёс суртахууны хөтөлбөр ба бүх шашныг хүндэтгэн үздэг иргэний ёс зүй дээр илүү их анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн хамтран оролцогч эрдэмтэдтэй санал нэг байгаагаа тэмдэглэн хэллээ.

Геелонг сургуулийн дэд захирал Чарли Шудаморе: “Бүх багш хүүхдийг амьдралаа өөрчлөхөд нь туслаж, илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хичээх хэрэгтэй. Бидний олж авсан боловсролоос маш их зүйл шалтгаалж байна” гэлээ. Тэрээр физилогийн эрдэмтэн Марти Селигманы “Бид аз жаргал, сэтгэл хангалуун байдал, өгөөмөр гэх гурван зүйл дээр илүү их туршлага хуримтлуулах хэрэгтэй” гэж хэлсэн үгийг эш татлаа.

Хэлэлцүүлэг өндөрлөх үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамтран оролцогч нараас гайхалтай сайхан зүйл сонссоноо дуулгаад “Та бүхэнтэй уулзсанаар надад улам их урам зориг нэмэгдлээ. Боловсролоор дамжуулж илүү сайхан дэлхийг бий болгож чадна гэдэгт би бүрэн итгэдэг. Хэдийгээр ирээдүйн хорин жилийн дотор ийм өөрчлөлт гарна гэж найдахгүй байгаа ч бидний ярьж хэлэлцсэн зүйлүүд маш чухал, гайхалтай байлаа. Та бүхэнд баярлалаа” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурлын дараа Луна цэцэрлэгээс Сиднейн онгоцны буудалруу машинаар явсан бөгөөд тэнд Австралийн парламент дахь Төвөдийн төлөө нэгдсэн хэсэг гишүүдтэй уулзаж үдийн зоог барив. Мөн хуучны анд Рев Биллтэй хэсэг хугацааг хамт өнгөрүүллээ. Үдээс хойш Брисбанлуу ниссэн ба тэнд газардахад Төвөдийн нийгэмлэгийн гишүүд болон бусад хүмүүс угтан авав. Маргааш тэрээр гэгээн Стефений сүмд хутагт Нагаржунайн “Эрдэнийн Эрхи” номыг айлдах болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт