Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Алис төслийн сургуульд зочилж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хуралд үг хэлэв 2013 он 1 дүгээр сар 13

Түгээх

Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат, 2013.1.13 - Эртний суварга болон сүм хийдийн туурь бүхий археологийн дурсгалт газрын хажуугаар өнгөрөн Дээрхийн Гэгээнтэн Сарнатын Алис төслийн ерөнхий боловсролын Гурахоопер сургуульд хүрэлцэн ирлээ. Сургуулийг үндэслэгч, Италийн иргэн Валентино Жиачомин сургуулийн хаалган дээр Дээрхийн Гэгээнтнийг угтан авч, тусгайлан зассан сэнтийд суулган заллаа. Багш, сурагчид түүнийг сэтгэл догдлон хүлээж байв.

Валентино Жиачомин хэлсэн үгэндээ,

“Өнөөдөр бид сургалтын хөтөлбөртөө уламжлал болон ёс зүйг хослуулан оруулснаар оюутнууд илүү аз жаргалтай амьдарч, сургалтандаа ч илүү амжилт гаргаж болдгийг харуулж чадлаа” хэмээн дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн Алис төслийн сургуульд зочилж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хуралд үг хэлэв


Сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай ламд зориулан
дуулж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.13.
Фото/Жереми Рассел/ДЛОСурагчид сургуулийн сүлд дууг дуулж, айзамд нь тааруулан алга ташиж байв. Дараа нь сургуулийн зүгээс дэмжиж тусалдаг Чакма дүрвэгсдийн нийгэмлэгийн охидууд өөрсдийн уламжлалт дууг мөн дуулж сонирхуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн найрсгаар инээмсэглэн, цугларсан олонд хандан,

“Сурагчид, багш ажилтнууд, дэмжигч нар аа, намайг энд урьсанд их баярлалаа. Та бүхний энд хийж байгаа зүйлийг гайхан биширч буйгаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн яриагаа эхлэв.

“Хорьдугаар зуунд шинжлэх ухаан, технолог гайхалтай хөгжлийг авчирсан боловч хувь хүн төдийгүй, улс орны түвшинд ядуурлаас улбаатай асар их асуудлыг бий болгосон орчин үеийн эдийн засгийн тогтолцоо лугаа өнөөгийн боловсролын тогтолцоо ч хүндрэлтэй асуудлыг олноор бий болгож байгаа мэт заримдаа санагддаг. Хүндрэлтэй асуудалд боловсрол өөрөө хувь нэмэр оруулж байгааг бид харж болно. Энэ бол ноцтой асуудал.”

“Харамсалтай нь, шашин хувь хүний ч, олон нийтийн түвшинд ч бохирдож байна. Шашин хүмүүст үйлчилж, нигүүлсэхүй сэтгэлийг нь хөхүүлэн дэмжих ёстой атал, зарим үед ард иргэдийг мөлжих, хагалган бутаргах хэрэгт ашиглагдаж байна. Шашин маргаан зөрчилдөөний эх үүсвэр болж байна. Үүнд шашин буруутай гэсэн үг үү? Би тэгэж бодохгүй байна. Томоохон бүх шашин нигүүлсэл болон хүлээцтэй байдлыг номлож, ахан дүүсэг сэтгэлийг хөгжүүлдэг. Шашны зүтгэлтнүүд шашин номдоо үнэнч бус, зүрх сэтгэлтэйгээ шашны үйл хэргийг уялдуулахгүй байгаад асуудлын эмгэнэл оршиж байна. Ийм л учир шалтгааны улмаас нийгэмд ёс суртахууны зарчмыг дэлгэрүүлэх илүү нийтлэг арга замыг бид хайх хэрэгтэй болоод байгаа юм. Бидэнд хаа ч хэрэглэж болох арга барил буюу иргэний ёс зүйн тогтолцоо хэрэгтэй байна” хэмээн айлдлаа.

Тэрээр үргэлжлүүлэн, бүх шашинд хүндэтгэлтэй хандаж, шашингүйчүүдийн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангасан иргэний хандлага, иргэний үндсэн хууль бүхий Энэтхэг улсын талаар магтан ярьсан байна. Өөрийн унаган ч бай, гаднаас орж ирсэн ч бай, дэлхийн бүх том шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа ганц орон бол Энэтхэг юм. Энэ бол дэлхий дахинд үзүүлж буй үлгэр дууриал мөн.

Орчин үеийн боловсролд ёс зүйн үнэ цэнэ алдагдаж байгаа асуудалд хүмүүс сүүлийн хоёр жилийн хугацаанд анхаарлаа хандуулах болсон хэмээн тэр өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Алис төслийн сургуульд зочилж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хуралд үг хэлэв


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Алис төслийн ерөнхий боловсролын
сургууль дээр. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.01.13.
Фото/Жереми Рассел /ДЛО“Танай сургууль ёс суртахууны зарчмыг аль хэдийнээ онцлон анхаарсан байна. Материаллаг бааз чухал боловч, та бүхний энд олгож байгаа боловсролыг би бол гайхалтай, гайхамшигтай гэж хэлнэ.”

“Шашин шүтдэг, эс шүтдэгээсээ үл хамааран, хүний төрлийг олж төрснийхөө хувьд бид бүгд адил. Бидний ирээдүй бусдын аюулгүй байдлаас шалтгаалах тул бусдын төлөө санаа тавих нь өөрийнхөө төлөө санаа тавих хамгийн сайн арга мөн. Ингэснээр дотоод хүч чадал хийгээд өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Үүний хүчээр та бүхэнд ямарваа нэг дарамт, үл итгэлцлийн айдасгүйгээр, илүү нээлттэй хөдлөх боломж бүрдэнэ. Үр дүнд нь, хувь хүн ч, гэр бүл ч, хотол олон ч илүү аз жаргалтай байх болно.”

“Энэтхэгийн залуу үе та бүхэн миний юу хэлснийг сайн бодоорой. Хээл хахууль авилгаас ангид, баян ядуугийн зааг туйлаас бага, шударга нийгмийг байгуулах талаар бодоцгоо. Бурууг зөвхөн улс төрчдөд тулгах бус , ард түмэн ч өөрсдөө арга хэмжээ авах ёстой. Эх орондоо илүү шударга нийгэм цогцлоох алсын хараатай байцгаа. Энэтхэг бол дэлхийн хамгийн том ардчилсан орон учраас энэ бол маш чухал. Энэтхэг орон эхлээд Азид, дараа нь дэлхийн түвшинд агуу их хувь нэмрийг оруулах болтугай.”

“Энэ гайхалтай төсөлд хувь нэмрээ оруулж байгаа хүн бүр, тухайлбал багш ажилтнууд, ивээн тэтгэгч нарыг агуу ихээр үнэлж буйгаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ эрчээ бүү алдаарай. Та бүхэнд баярлалаа ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлсэн үгээ өндөрлөсөн байна.

Эндээс гараад Далай лам “Буддизм ба Нийгэм” сэдэвт олон улсын бага хуралд оролцохоор их сургуулийн зүг хөдөллөө.

Проректор Агваан Самдан үйл ажиллагааг нээж,

“Азийн олон орноос морилон ирсэн лам , эрдэмтэд, хамтран ажиллагсад болон эрхэм оюутнууд аа, Сарнатад зохион байгуулагдаж байгаа Олон улсын буддизмын хоёрдугаар бага хуралд тавтай морилно уу” хэмээн хэлэв.

Сидхарта Гаутама тухайн үед мөрдөгдөж байсан шашны зам мөрийг өөртөө нээсэн боловч түүнд сэтгэл дундуур байсан тухай тодорхой ярилаа. Тэрээр Бодгаяад гэгээрлийг олсныхоо дараа эхний сургаалиа айлдахаар Сарнатад ирсэн байна. Зовлон хийгээд зовлонг даван гарах тухай Хутагтын дөрвөн үнэний сургаалиа Бурхан багш айлдсан. Тэр өөрийн амьдралаар эрх чөлөөнд хүрэх замыг заахдаа, мунхгийн харанхуйг арилгах замаар бодит үнэнийг ухаарах нь чухал гэдгийг сургасан юм. Материаллаг хөгжил дэвшил бол асуултын хариу биш гэдгийг мөн айлдсан. Бид оюун санаагаа өөрчлөх шаардлагатай бөгөөд үүнийг хүн өөрөө л хийх ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Алис төслийн сургуульд зочилж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хуралд үг хэлэв


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон улсын Буддизмын
бага хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш,
Сарнат. 2013.01.13. Фото/Жереми Рассел/ДЛОБуддизм түгэн дэлгэрэхийн хамт Энэтхэгийн нийгэм, соёлд өөрчлөлт гарсан байна. Ялангуяа энэ өөрчлөлт нь Маурианын их хаан Ашока өөрийгөө өөрчилж, дараа нь нийгмээ өөрчлөх ажилд орсны дараа эрчимжсэн юм. Энэ үйл явц Энэтхэгийн түүхэн дэх алтан үеийг авчирсан. Орчин үед ч Буддизм нийгэмд гайхалтай нөлөө үзүүлж байгаагийн тод жишээ нь Дээрхийн Гэгээнтний өрнүүлж буй буддын ухаан болон шинжлэх ухааны хамтын уулзалт ярилцлага юм хэмээн тэр хэлэв.

Тайландын буддист, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн Сулак Сиваракса гол илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлээ эхлэхдээ,

“Энэхүү арга хэмжээнд оролцож, Дээрхийн Гэгээнтний өмнө үг хэлж байгаагаа агуу их нэр төрийн хэрэг гэж бодож байна. Өнөөдөр би өөрийн үзэл бодлоосоо энд хуваалцахыг хүсч байна” гээд Буддизм бол үнэн хэрэгтээ шашин биш гэдгийг батлан ярьж, “Буддизм бол төөрөгдлөөс гаргаж, бодийн сэтгэлийг хөгжүүлэхэд маань бидэнд туслах олон арга замын нэгдэл юм” хэмээн дүгнэв.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр бусад буддистуудад хандан, дэлхийг эерэг замаар өөрчлөхийн тулд нигүүлсэхүй хийгээд билиг ухааны уламжлалаа ашиглан үнэнийг өгүүлэхийг уриаллаа.

Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“Түрүүчийн илтгэгч нарын утга төгөлдөр илтгэлийн дараа та бүхний өмнө үг хэлэх нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг болж байна. Сулак Сиваракса өөрийн ажиглалтаар олж харсан, бидэнд хэрэг болох олон чухал зүйлийн талаар ярилаа. Хэн нэгэн өвдөхөд эмч нь үнэнээс зайлсхийхгүй байх нь чухал байдаг. “Энэ бол бүрэлдсэн нөхцөл байдал. Энэ нөхцөл байдал ноцтой байгаа тул та дараагийн эмчилгээнд орох ёстой” гэж хэлэх хэрэгтэй.”

“Гудамж замд ийм олон машин холхилдож, бидний хот суурин цэцэглэж байгаа дүр зураг харагдах боловч, үүний хажуугаар маш олон хүн хангалттай идэх хоолгүй байна. Хөгжингүй нийгэмд хүмүүс элбэг хангалуун ч, аз жаргалгүй байна. Атаархал, шунал болон үл итгэсэн сэтгэлдээ баригдсан тэд найз нөхөдгүй ганцаардаж, дарамтанд орж байна. Хүн төрөлхтний сайн сайхны тухай ярихдаа бид, ирээдүй хойч үеийнхээ тухай бодох шаардлагатай. Хэрвээ бид одоо явж байгаа замаараа үргэлжлүүлэн явбал, байгалийн баялаг шавхагдаж, цаг уурын өөрчлөлтийн үр дагавар алс хэтэд ч үргэлжлэх болно. Шашнууд даян дэлхийн энх тайвны төлөө байнга залбирдаг, бид буддистууд хамаг амьтны сайн сайхны төлөө залбирдаг боловч тэр хамаг амьтан энд бус, харин өөр гариг дээр байгаа мэт санагдана. Бага хурлын сэдэв “Буддизм ба Нийгэм” гэж байгаа ч, нийгэм гэдгийг бид бүх хүн төрөлхтөн гэсэн утгаар ойлгох ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Алис төслийн сургуульд зочилж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хуралд үг хэлэв


Олон улсын Буддын II бага хурлын төлөөлөгчид Дээрхийн
Гэгээнтний үгийг сонсож байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш,
Сарнат. 2013.01.13.Фотo/Жереми Рассел/ДЛОХэрвээ бид шашны сургааль номоо чин сэтгэлээсээ хэрэгжүүлбэл, өнөөдөр бидэнд тулгараад байгаа асуудлууд гарахгүй байсан хэмээн тэр хэлэв. Бодит үнэний тодорхой төсөөлөл хийгээд нигүүлсэхүй сэтгэлийн холбоосноос ундран гарах өөртөө итгэх итгэл бидэнд хэрэгтэй байна. Буддизм өнөөгийн дэлхийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бүрэн чадвартай ч, үүнийг хийхийн тулд бид хувийн сахилга бат, нигүүлсэхүй сэтгэлтэй байж, Бурхан багшийн сургаалийг чин сэтгэлээсээ зохих ёсоор нь дагах ёстой.
“Төвдөд бид зан үйлд хэтэрхий их ач холбогдол өгч байжээ. Зан үйл бол шашны практикийн нэг хэсэг боловч, чухал хэсэг нь биш ээ. Түүнээс илүү чухал зүйл бол сурч боловсрох явдал юм. Би одоо ч өөрийгөө оюутан гэж боддог. Наланда их сургуулийн их багш нарын ном бүтээлүүдийг би үзэж судалсаар байгаа. Та бүхэн ч тэдний бичсэнийг уншиж, нүдээ нээцгээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт