Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Амар амгалан хийгээд аз жаргалын зам 2013 он 9 дүгээр сар 13

Түгээх

Литви, Вилниус. 2013.09.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өдрийн эхний үйл ажиллагаа Буддистууд болон Төвдийг дэмжигч нартай хийх уулзалт байлаа. Дээрхийн Гэгээнтэн танхимд морилон Бурхан багшийн хөрөгт мөргөв. Өнөө цагт Буддаг энэрэн нигүүлсэхүйн бэлэг тэмдэг болгон үздэг болжээ. Будда ч нэгэн адил хүмүүн байсан ба оюун санаагаа хурцлан мунхагийн харанхуйг аажимдаа гэтлэн цэцэн ухаанд боловсорсон юм.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Эртний Энэтхэгт ёс суртахуун, нэгэн үзүүрт төвлөрөл, мэргэн ухаан зэрэг нь шашны зан үйлийн үндсэн гурван дадал байсан. Бурхан багш сургахдаа сэтгэлийн бузар аливаа асуудлын эх үүсвэр болдог. Үүний жишээ өөрийгөө нэгэн бие даасан оршихуй гэсэн буруу ойлголт юм. Би болон минийрхэх нь салангид тусдаа зүйл гэж ойлгох нь бидний асуудлын суурь болж сөрөг сэтгэл хөдлөлийн дөнгө болдог.

“Хэрэв бусдаас үл хамаарсан нэгэн бие оршдог бол бид түүнийг хараад олоход амар байх байсан биз. Гэвч зулайн оройноос хөлийн ул хүртэл харахад тийм биш байна. Би хэмээх энэ оршихуй сэтгэлзүйн болон бие махбодийн хүчин зүйлүүдээс бүрдэж хүмүүн болдог.”

Би хэмээгч нь огтоос үгүй бус харьцангуй үнэний хувьд байдаг зүйл мөн. Бид ууртай байх үед бидний “би” гэсэн бодол хүчтэй болж уурлахыг өдөөж байгаа тэр зүйл тэр чигээрээ сөрөг юм шиг санагддаг. Гэтэл Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн ажиглалтаар тэрний 90 хувь нь бидний сэтгэлийн дүрслэл байдаг талаар бичсэн байдаг. Хэрэв ямар нэгэн зүйл тэр чигээрээ сөрөг бол түүнийг бүх нийтээр тэгэж харах байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдэг нь тодорхой.

“Мунхагаас яаж гэтлэх вэ? Бурхан багшид залбиран гуйгаад уу? Үгүй. Түүний замнасан замыг даган байж гэтлэх болно. Бурхан багш айлдахдаа: Хүн бүр бид өөрөө өөрсдийн багш. Түүнээс би Будда, надад залбиран мөргө гэж сургаагүй. Тэрээр “Хутагтын Дөрвөн Үнэн”-ийг номлож зовлон хийгээд түүний шалтгаан, зовлонг гэтлэх ба зовлонгоос ангижрахыг номлосон юм. Мөн урт удаан хугацааны амар амгалан нь зөвхөн дадлага болон хичээл зүтгэлээр бий болно.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буддистууд болон Төвдийг
дэмжигч нартай уулзав. Литви. Вилниус. 2013.09.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн: Пали болон санскрит гэсэн хоёр Буддизмын уламжлалын талаар гүнзгийрүүлэн тайлбарлаж Буддизм Төвдөд анх хэрхэн түгээгдсэн болон эртний Энэтхэгийн их бандида нарын талаар тайлбарлан ярив.
Үүний дараа анхаарлыг Төвдийг дэмжигч нарын зүгт хандуулан: Төвдөд болж буй үйл явдлуудад дэлхий нийтийн Төвдийг дэмжигч нарын дэмжлэг маш тустай. Хүн их мартамхай амьтан. Төвдийн асуудлыг байнга сануулж байх нь маш том тус нэмэр. Баярлалаа та бүхэнд.”

Амар амгалан хийгээд аз жаргалын зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Lrytas ТВ-д хүүхдүүдэд ярилцлага
өгөв. Литви, Вилниус, 2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)Уулзалтын дараа хэд хэдэн ярилцлага өгөв. Эхний ярилцлагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтний өглөөний цагийн хуваарийг асуухад: Шөнийн 3 цагт босч бясалгал хийн 5:30д өглөөний цайгаа уун үргэлжлүүлэн 8:30 хүртэл бясалгал хийдэг хэмээн хариуллаа. Та хангалттай нойроо авдаг уу хэмээн асуухад: Оройн 7 цагт унтдаг тухайгаа ярив. Хүүхдүүд бага насны тухай, зурагт үздэг эсэх талаар асууж хариулт авлаа.

Дараа нь Розита Гаркэйт (Bernardinai) ярилцлага авч хүчирхийллийн бус аргын талаар хариулт авав.

“Өнөөгийн цаг үед бид бүхэн бие биеэсээ харилцан хамааралтай. Дэлхий дахинаа “тэд” болон “бид” хэмээн хуваах нь зүй бус хэрэг болоод байна. Бид гэсэн нэгэн ухагдахуунаар бодож хийх цаг болсон. Бид нэгдэж бидэнд тулгараад байгаа аюул заналыг хамтын хүчээр шийдэх нь зөв.”

Хүчирхийллийн бус арга амжилттай хэрэгжсэн олон жишээ бий. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэл, АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөн. Сүүлийн үеийн үйл явдлуудаас хүчирхийлэл нь санаанд ч багтамгүй муу үр дагавар авчирч болохыг харж байна хэмээн хариулав.

Амар амгалан хийгээд аз жаргалын зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Литвийн ерөнхийлөгч асан Витаутас
Ландбергис гэр бүлийн хамт угтан мэндчилэв. Литви, Вилниус,
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)Үдийн зоогны дараа олон нийттэй хийх уулзалтаар Siemens цэнгэлдэхэд морилоход Литвийн ерөнхийлөгч асан Витаутас Ландбергис, гэр бүлийн хамт угтан мэндчилэв. Мөн залуу энэрэн нигүүлсэгч шагналыг Донатас Семаскод түүний сайн дурын үйл хэргийг үнэлэн шагнал болгон гардууллаа.

“Би энэд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ зочилсон эхний айлчлалаас эхлэн та бүхний сэтгэл зүрх, үнэний төлөөх зүтгэл гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.

“Би бие махбодь, сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй нэгэн адил хүмүүн. Залуу байх үедээ өөрийгөө Далай Лам гэж бодох үед сандарч мэгдэх үе гардаг байлаа. Харин одоо маш тайван чөлөөтэй байдаг болсон.”

“Бидэнд тулгараад байгаа олон асуудлууд хэт их өөрийгөө шүтэж “тэд”, “бид” хэмээн амин хувиа бодох болсноос үүдэлтэй. Бурханы сургаалд хүн бүр аз жаргалтай амар тайван амьдрах эрхтэй гэж номлодог. Бид хамтран үүний төлөө зүтгэснээр үүнд хүрч чадна. Учир нь бүхий л зүйлс уялдаа холбоотой байдаг. Үүнд хүрэх хамгийн зөв арга нь өөрийн ашиг сонирхолоо хойш тавьж бие биедээ санаа тавих юм.”

Бидний амьдарч буй өнөө цаг үед энх тайван амар амгалан дан залбирал мөргөлөөр бүрэлдэн тогтохгүй. Үүний төлөөх ажил үйлсэд бид нэгдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид өөрсдийн сэтгэл зүрхнээ амар амгаланг бий болгох хэрэгтэй. Дотоод сэтгэлийн амар амгалан нь орчин тойрны амар амгалан уур амьсгалыг бүрдүүлж улмаар энэ нь дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмэр болно.

Аз жаргалтай амьдралын тухай Дээрхйин Гэгээнтэн:

Амар амгалан хийгээд аз жаргалын зам


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Siemens цэнгэлдэхэд хийсэн олон
нийтийн уулзалтанд 4500гаад хүн оролцов. Литви, Вилниус.
2013.09.13. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Хэрэв дан материаллаг зүйлд шүтвэл жинхэнэ зорилгоосоо хазайсан хэрэг болно. Мэдрэхүйн таашаал нь урт удаан хугацааны амар амгаланг өгч чадахгүй” гэв.

Асуулт, хариултын дараа зохион байгуулагчдад Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлээд оролцогчдод хандан:

“Дахин нэг нягтлан бодоорой. Энэ яриаг сонирхолтой боллоо гэж бодвол найз нөхөдтэйгээ харилцан ярилцаж амьдралдаа хэрэгжүүлж, хэрэв сонирхолгүй гэж бодвол зүгээр л мартаж болно. Та бүхэнд баярлалаа.”

Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Чехэд морилно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт