Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Америк, энэтхэг, төвөд багш, оюутнуудтай уулзлаа 2018 он 6 дугаар сар 1

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 80 гаруй хүмүүсийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзав. Тэдгээр хүмүүс нь АНУ-ын Емори их сургуулийн бүлэг, мөн Емори-Төвөдийн хамтын ажиллагааны гишүүд болох Дарамсала хот дахь Төвөдийн номын сангийн бүлэг, мөн Курукул хөтөлбөрт хамрагдаж буй Энэтхэгийн “Бүх нийтийн хариуцлага” сангийн оюутнуудаас бүрдсэн гурван бүлэг байв.

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутан, багш нартай уулзахын өмнө. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам тэднийг сүүлийн 59 жилийн турш амьдран буй өөрийн хоёр дахь нутаг болсон Дарамсала хотод тавтай саатахыг хүсэв.

Тэрээр өөрийн гол дөрвөн үүргийн талаар танилцууллаа. Нэгдүгээрт дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн нэгдмэл байх ойлголтыг дэлгэрүүлэх талаар тайлбарласан юм. Тэрээр дан ганц дэлхийн эдийн засгийн хувьд бус, цаг уурын өөрчлөлт гэх зэрэг томоохон асуудалд бид бүгд нэгдмэл байр сууринаас хандах шаардлагатай байгааг онцоллоо.

“Бид сэтгэл хөдлөл, оюун санаа, бие махбодийн хувьд адилхан. Бид нэг нэгэндээ сэтгэл санаагаа хэрхэн амар тайван байлгах талаар ойлгуулж, туслах ёстой.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутан, багш нарын уулзалтанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТэрээр мөн дэлхийн бүх томоохон шашнууд нөхөрлөл, энэрэл хайр, тэвчээр, хувийн сахилга батын тухай адилхан номлодог хэмээгээд шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийн төлөө үүрэг хүлээсэн тухайгаа ярьлаа. Өнөө цаг үед шашин хоорондын зөрчил явагдаж байгаад ихэд харамсалтай байдгаа дурдав.

“Та бүхэн Энэтхэг орныг харахтун. Энд шашны эв найрамдал олон мянган жилийн турш үргэлжилж, уламжлал болон тогтсон байна. Энэтхэгийн уугуул шашин хийгээд гаднаас дэлгэрсэн шашин эв найртай оршиж байна. Жишээлбэл Персээс дэлгэрсэн Зороастринизм нь Энэтхэгийн Мумбай хотод ихэвчлэн амьдарч буй 100,000 хол давсан сүсэгтнүүдтэй билээ. Тэд ямар ч айх аюулгүй амьдарч байна. Энэ бол Энэтхэгийн уламжлал юм.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа


Уулзалтанд хүрэлцэн ирсэн багш, оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Мөн Төвөдийн 6 сая хүн надад итгэж, найдаж буй тул би тэдний төлөө аль чадах бүхнээ хийх үүрэгтэй. Би 2001 онд улс төрийн хагас эрх мэдэл, 2011 онд бүрэн эрх мэдлээ сонгуулиар сонгогдсон шинэ удирдагчдад хүлээлгэн өгсөн. Өдгөө би Төвөдийн эмзэг байгалыг хамгаалахын төлөө ажиллаж байна. Энэ нь зөвхөн 6 сая Төвөд иргэдийн төлөө биш ээ. Хятадын нэгэн екологич Төвөдийн цаг уурын нөлөөлөл нь дэлхийн цаг уурт урд, хойд туйлтай адил байх болно гэж мэдэгдсэн юм. Иймийн тул тэрхүү екологич Төвөдийн өндөрлөгийг “гурав дахь туйл” хэмээн нэрлэсэн билээ. Төвөдийн өндөрлөгөөс эхтэй Индүс, Ганга, Брахмапутра, Салвин, Мекон мөрөнүүдээс ойролцоогоор Азийн нэг тэрбум гаруй хүмүүс ундаалж байна. Хэрэв Төвөдийн өндөрлөгийн цас үгүй болвол Энэтхэгийн сая сая иргэд хүндхэн байдалд орно.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариуллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Төвөдийн шашин, соёлын баялаг уламжлалыг хадгалахын төлөө шамдан ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Төвөдийн шашин, соёл Энэтхэгийн Наландагаас хэрхэн дэлгэрсэн тухай тайлбарласан юм. Энэхүү уламжлалд учир шалтгааны арга ухааны асар нарийн зарчмыг хадгалдаг нь шинжлэх ухаанч хандлагатай адил төстэй байна гэлээ.

“Өнөө цагт дэлхий нийтээрээ сэтгэл хямралын бэрхшээлтэй нүүр тулгарч байна. Харин өнө эртнээс өвлөгдсөн Энэтхэгийн Наландагийн уламжлал нь сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн арилгаж, урт удаан хугацаанд сэтгэлийн амгалан тайван байдлаа хэрхэн хадгалах арга замыг нарийн заадаг юм. Ийм учраас энэхүү уламжлал өнөөгийн хүн төрөлхтөнд чухал хэрэгцээтэй болоод буй тул би үүнийг хадгалан авч үлдэхийн төлөө үүрэг хүлээн ажиллаж байна. Би Энэтхэг орон өөрсдийн эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой холбож чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.”

АНУ, Энэтхэг, Төвөдийн багш, оюутнуудтай уулзлаа


Уулзалтанд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай зургаа татуулав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.01. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариуллаа. Тэрээр энэрэнгүй нийгэм, золгүй явдлыг хэрхэн давах, техник технологийг хэрхэн эерэгээр ашиглах зэрэг нэлээдгүй өргөн сэдвийг хөндөж ярьлаа. Мөн орчин үеийн буддистуудад хандан дан ганц сүсэг бишрэл бус Бурхан Багш ямар хүн байсан, ямар ямар сургаал айлдсан талаар дэлгэрэнгүй сайн ойлгож авсны үр дүнд сүсэг бишрэлээ улам бататгах хэрэгтэй гэж зөвлөдөг талаар дурдлаа.

Уулзалт 3 бүлгийн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт зургаа татуулснаар өндөрлөлөө. Дараа нь бүх оролцогчид хамтдаа үдийн зоог барив.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт