Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр 2014 он 6 дугаар сар 1

Түгээх

Энэтхэг, Махараштра, Мумбай. 2014.6.1- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн айлдвараа Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ номын тайлбараар эхэллээ.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт гурав дахь
өдрийн айлдварын үеэр. Энэтхэг, Мумбай. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Өнөөдөр би 6 болон 8 дугаар бүлгийн талаар ярихаар сонгосон учир нь 6 дугаар бүлэгт цаглашгүй энэрэнгүйн сэтгэлийг хөгжүүлэхэд хамгийн ихээр саад болдог уур хилэн хийгээд үзэн ядалтын талаар өгүүлсэн байдаг, үүнийг мэдэж авахын тулд юм. Энэ нь маш их ач тустай. 8 дугаар бүлэгт энэрэнгүйн үзэл яагаад хэрэгтэй талаар өгүүлнэ. Хэмжээлшгүй энэрэнгүй сэтгэл нь саруул ухаантай хослон байж бодийн сэтгэлийг үүсгэнэ. Өчигдөр бидний ярилцсан зохиолд хүн болж төрсний хувьд илүү дээд төрлийг эрэлхийлэхийн тулд муу үйлээс заййлсхийж, сайн үйлийг төлөвшүүлэх тухай, сайн сайхан байхын шалтгаан нь саруул ухаан болох тухай авч үзсэн. Өнөөдөр би 6 дугаар бүлгийн агуулгын талаар тайлбарлах болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Нигүүлсэхүйг дадуулсан хоёр төрлийн хүмүүс байдгийн нэг нь бусад бээр зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсдэг хүмүүс хийгээд хоёр дахь “Би бусдыг зовлонгоос ангижруулах чадалтай байх болтугай” гэсэн тодорхойлолтод ангилагдана хэмээн тэр хэлэв. Үүний тулд бид зовлонг даван туулж болно гэдгийг ойлгох шаардлагатай. Сэтгэлийн гурван нисваанис, таван сөрөг хандлага, тухайлбал мунхаг, уур, өөрт хамаатуулах сэтгэл, дээр нь нэмээд атаа хорсол болон бардамнал зэргээс зовлон үүдэн бий болдог гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Эдгээрийн үндэс суурь нь мунхгийн харанхуй бөгөөд үүнийг сөрөх хүч нь юмсын мөн чанарыг тэр л байдлаар нь хүлээн авч ойлгох явдал юм. Нагаржуна гэгээн мунхгийн харанхуйг юмсын дотоод мөн чанар нь гадаад үзэгдэх байдалтай зууралдах хэмээн тодорхойлсон байдаг. Нэгэнт мунхгийн харанхуй сэтгэлийн бүхий л сөрөг хандлагыг бий болгодог юм бол хэрвээ бид мунхгийн харанхуйгаасаа салбал сэтгэлийн сөрөг хандлага бүгд бас алга болно хэмээн Арьяадева ‘Дөрвөн Зуут’ бүтээлдээ бичсэнийг Дээрхийн Гэгээнтэн эш татлаа.

Бид хэрхэн энэ замаар явах вэ? Шүтэн барилдаж үүсдэгийг эхлээд ойлгох нь чухал. Би болоод бусад амьд биет бие даан оршиж байгаа мэт үзэгддэг. Бүх юм бусад хүчин зүйлсээс хамааралтай байдгийг ухаарсан цагт тэд бие даан оршихгүй гэдгийг ойлгоно. Тиймээс шүтэн барилдаж үүсдэг жамыг ойлгоход бид бүх хүч чармайлтаа дайчлах ёстой. Мунхгийн харанхуйгаас болж бодит бус зүйлтэй бид зууралддаг боловч түүнийг даван гарах боломжтой. Гажуудсан үзлээ засах боломж бидэнд бий.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын гурав дахь өдрийн айлдварын үеэр.
Энэтхэг, Мумбай. 2014.6.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОШантидева гэгээний номын 6 дугаар бүлэгт тэсвэр тэвчээртэй байх тухайд анхаарал хандуулсан байдаг бөгөөд өгөөмөр үйл зэрэг сайн үйлээр дамжуулан урт удаан хугацаанд хуримтлуулсан бүхий л буян ганцхан хормын уур хилэнгээр хөнөөгдөн алга болдог гэдгийг сургасан байдаг. Сэтгэлийн сөрөг хандлагаа бид сайн дурын үндсэн дээр эвдэх ёстой тул уур хилэн хийгээд үзэн ядалтын давуу хийгээд сул талыг ойлгох шаардлагатай. Бидний зүрх сэтгэлд үзэн ядалтын өргөс байгаа тохиолдолд бид амар амгаланг ч, баяр баяслыг ч олж үл чадна хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. “Залруулж болох тохиол аваас уурлаж ундуйцахын хэрэг юун, залруулж болшгүй тавилан бол уурлаж ундууцлаа ч нэмэр юун” гэсэн бодит бөгөөд амьдралд хэрэгжүүлүүштэй зөвөлгөөг тэрээр өглөө.

“Ертөнцийн найман ном” гэгчийн тухайд бид гэр бүлээ, найз нөхдөө, тэр бүү хэл өөрсдийгөө жигшил зэвүүцэл, хүчирхийлэлд өртөөсэй гэж хүсдэггүй хэрнээ дайсныхаа тухайд яг эсрэгээр нь боддог гэдгийг тэр сануулан хэлэв.

Үзэн яддаг жинхэнэ дайснаа ялан дийлэхэд эр зориг хэрэгтэй. Үүний зэрэгцээ ихэрхэх, өрөвдөх, өршөөх байдлаас ангидаар бусдыг нигүүлсэх сэтгэлийг бид төлөвшүүлдэг. Оюун ухаан материаллаг бус учраас бусад хүмүүс үүнийг гэмтээж чадахгүй. Доромжилсон үг хэллэг бие махбодид ямар ч гэм хийхгүй хэрнээ оюун ухаан яагаад уурладаг вэ? Энэ нь эргээд “ертөнцийн найман ном” хэмээхийг даван туулахтай холбогдоно. Бидэнд зовлон учруулж байгаа боловч тэсвэр тэвчээрээ шалгах боломж олгож байгаагаараа бурхад лугаа бидэнд хандаж байгаа хүмүүст бид яагаад уурлах ёстой гэж? Харин оронд нь бид тэдэнд талархаж, нигүүлсэн бодох хэрэгтэй.

Манай дайснууд бидэнд сайн юм хийх бодолгүй хэмээн эсэргүүцэж байгаа бол бидэнд туслах бодолгүй эмэнд бас бид яагаад итгэл, хүндлэлтэйгээр хандах хэрэгтэй билээ. Тэсвэр тэвчээрээ шалгах ийм боломжийг сөргөлдөгчдөөс маань өөр хэн ч бидэнд олгохгүй учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Бусад амь биетэнд тусалсны хариуд бидний энэ насны амьдралд аз хийморь, алдар нэр, аз жаргал ирдэг. Тэсвэр тэвчээрийг үзүүлснээр бид сайхан харагдаж, эрүүл, урт насалж, аз жаргалтай байдаг.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурав дахь өдрийн айлдварын үеэр
сонсогчдын асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн танхим дахь хүмүүсийн асуултад хариуллаа. Шантидева гэгээний номын 6 ба 8 дугаар бүлэг дэх уур хилэнг хэрхэн дарж, энэрэнгүй сэтгэлийг бий болгох тухай зөвлөмж нь ямар шашин шүтлэгтэй байхаас нь үл хамааран бүх хүнд маш үнэ цэнэтэй, ач тустай учраас тайлбарлахаар сонгон авсан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Шашны бусад нийгэмлэгүүдийн сэдэл болон үйл ажиллагааны талаар санаа зовниж буйгаа хэн нэгэн илэрхийлэхэд, нэг шашин, нэг үнэн байх тухай асуудал өнгөрсөн үед тохирч байсан, өнөө үед энэ асуудал хувь хүний хувьд байж болох талтай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Харин нийгмийн тухайд хэд хэдэн үнэн, хэд хэдэн шашин байх асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Шашин хоорондын зөрчилдөөн нь харилцаа холбоо хийгээд ойлголцол хангалтгүй байснаас үүдэн гардаг гэдгийг тэрээр тэмдэглэв.

Бидэнд тулгарч байгаа асуудлуудын зарим нь 30-40 жил үргэлжилж болох ч, түүнийг шийдэх эхний алхмыг өнөөдөр хийх аваас алс хэтдээ байдал өөрчлөгдөнө хэмээн тэрээр нэмж хэлэв. Тиймээс бид бүгд хүн төрөлхтний нэгэн гэр бүлд багтдаг гэсэн ойлголт дээр тулгуурлан, иргэний ёс суртахууны үзэл хийгээд найрсаг халуун сэтгэлийн ач холбогдлын асуудлыг тэрээр дэвшүүлж байгаа ажээ. Сүсэг бишрэл, арьс өнгө, үндэстэн ястны ялгаа нь энэ утгаараа хоёрдугаар зэргийн асуудал юм. Бурхан Багш сэрүүн залран ахуйдаа буддизмд хэн нэгнийг татан оруулах талаар ямар ч оролдлого хийж байгаагүй билээ. Бид бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн сүсэг бишрэлдээ үнэнч байх шаардлагатай.

Иргэний ёс зүйг сургалтын хөтөлбөрт тусгах тухай асуудлын тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, одоогийн байдлаар бид боловсруулж байгаа гэлээ. Энэ асуудлыг сонирхож байгаа хүмүүс, эрдэмтэд, боловсролын мэргэжилтнүүд энэ талаар АНУ, Европ, Делид ажиллаж байгаа ажээ. Энэ хөтөлбөр бэлэн болмогц, туршилтын төсөл хэлбэрээр сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой болно хэмээв. Хэрвээ амжилттай болж чадвал арай өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн бизнес эрхлэгчдийн урилгаар өмнөд Мумбай дахь Сомайяа Бхаванд хүрэлцэн очлоо. Тэрээр тэдэнд хандан хэлэхдээ,

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Бхаваны Насан туршийн
сургалт төвд бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг,
Мумбай. 2014.6.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Ахан дүүс нар минь, та бүхэнтэй уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Бид бүгд хүний төрлийг олсон адилхан хүмүүс, жинхэнэ инээмсэглэлээр өөрийн итгэл, таатай сэтгэлээ илэрхийлэх чадвар бидний хэнд ч буй. Хиймэл инээмсэглэл ч хүчтэй байдаг талаар та бүхэн мэдэж буй биз ээ. Би энд өөрийн сонирхол хийгээд үүргийн талаар товч танилцуулахыг хүсч байна.”

Хүн бүрийн аз жаргалтай амьдрах хүсэл, найз нөхөдтэй байх хэрэгцээн дээр суурилан хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх үүрэг хүлээснээ тэрээр тайлбарлав. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих сэтгэлийг төлөвшүүлснээр аз жаргал, нөхөрлөлийг боломжтой болгодог итгэлийн суурь тогтоно. Уур, айдас, хардалт сэрдэлт нь бидний дархлааны тогтолцоог гэмтээдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон учраас бусдын төлөө санаа тавих нь бидний эрүүл мэндэд ч тустай ажээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

“Хэдийгээр маш их мөнгөтэй ч, атаа хорсол, үл итгэлцлээр сэтгэл чинь дүүрсэн байх аваас азгүй болдгийг та мэдэрсэн ч байж болох юм. Нөгөө талаас, ядуу ч, хайр энэрлээр дүүрэн гэр бүл сэтгэл хангалуун байдаг. Таны шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран найрсаг халуун сэтгэлтэй, бусдын төлөө санаа зовнидог байх нь аз жаргалтай байхын нөхцөл болдог. Бидний бие биетэйгээ харилцах харилцаанд хайр энэрлийн гүйцэтгэх ач холбогдлын талаар жирийн хүний хувьд би өөрийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Хоёрдугаарт, гүн ухааны ялгаатай байдлаас үл хамааран бүх томоохон шашин хайр, нигүүлсэхүйн талаар адил сургаалийг дэвшүүлдэг учраас бидний хүндэтгэлийг хүлээх гавьяатай гэдэгт буддист хүний хувьд би итгэдэг.”

Бизнесийн удирдагчид нийгмийн сайн сайханд томоохон хувь нэмрийг оруулах боломжтой гэдгийг тэрээр хэллээ. Үй олон хүн ядуу зүдүү амьдарсаар, өндөр сайхан барилга байшингуудын дунд бидэндтэй адил хүмүүний төрөлтнүүд ядуусын оромжид толгой хоргодсоор байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Баян чинээлэг нь ядуусын боловсрол болон эрүүл мэндийн байгууламжийг байгуулах замаар тэдэнд туслах, харин ядуус нь өөрсөддөө итгэлтэй байж, уйгагүй хөдөлмөрлөх үүрэг хариуцлагатай тухай тэрээр хэллээ.

Энэтхэг орон хөдөө аж ахуйн орон учраас хотын хөгжлийн нэгэн адил хөдөөгийн хөгжил чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Хотуудад машины тоо ихсэхийн хэрээр зам харгуй олноор баригдаж буйн адил хөдөө орон нутагт эмнэлэг, сургууль, үйлдвэр барих нь мөн чухал юм. Хүрэлцэн ирсэн олонд хандан тэрээр хэлэхдээ, түүний хэлснийг анхаарч, зүгээр нэг сайхан бодол гээд орхихгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын гурав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагчдад зориулан
номон дээр гарын үсгээ зурж байгаа нь. Энэтхэг, Мумбай,
Насан туршийн сургалтын төв. 2014.6.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОШунал хүний мөн чанарын нэг хэсэг мөн эсэх, хэрхэн түүнийг өөрчлөх тухай асуусан асуултад, сэтгэл хангалуун байхад юу хэрэгтэй талаархи мэдлэгийг буй болгохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Тэрбумтан хүртэл аравхан хуруутай, хуруу бүртээ алмаазан бөгж зүүлээ гэхэд хэтэдсэн бөгөөд хачин харагдана хэмээн тэр хэлэв. Үүнтэй адил баян хүний ходоод гуйлгачингийн ходоодноос том байдаггүй. Өрсөлдөөний тухайд Дээрхийн Гэгээнтэн хоёр төрөл байдаг хэмээн боддогоо хэллээ. Өрсөлдөгч, сөргөлдөгчөө устгахад чиглэсэн өрсөлдөөний хэлбэр нь үндсэндээ сөрөг, хүслээр жигүүрлэсэн бол зүгээр гэлээ. Лам гурван эрдэнэд аврал одуулахын тухайд сангхагийн хэсэг нь бултаараа чөлөөлөгдөхийн үүднээс өрсөлдөөн хийгээд харилцан урам зориг өгөх зарим ойлголтыг агуулдаг хэмээн тэрээр айлдав.

Дэлхийн хүн амын хэт өсөлт, баян ядуугийн асар их ялгаа, байгалийн баялгийн хорогдолтой нүүр тулж байгаа өнөө үед бусдын төлөө санаа тавих нь чухал ач холбогдолтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Амьдралын зорилго ву вэ гэсэн асуултад тэрээр аз жаргал ба сэтгэл ханамжийг олох хэмээн хариулав.

Төвдүүд уламжлал ёсоор энэтхэгүүдийг өөрсдийн гүрү багш хэмээн тооцдог тухай Дээрхийн Гэгээнтэн дурсан хэлээд, Цастын орон Төвдийн байгалийн өнгө нь цагаан хэрнээ Энэтхэгээс гэрэл гэгээ тусах хүртэл хар байсан хэмээн бичсэн 14 дүгээр зууны Төвдийн сэтгэгчийн үгнээс эш татлаа. Тэрээр хаа явсан газраа Энэтхэгийн уламжлалт ахимса, хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын эв зохицлыг магтан ярьдаг гэдгээ хэлэв. Түүний тархи Наландагийн уламжлалын мэдлэгээр дүүрч, бие нь бараг 55 жил энэтхэг будаа, дал, чапатигаар тэжээгдсэн учраас өөрийгөө Энэтхэгийн хүү хэмээн бас боддог хэмээн нэмж хэллээ.

Уулзалтад оролцсон хүмүүстэй зургаа авахуулан, номон дээр гарын үсгээ үлдээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Насан туршийн сургалтын төвийн номын дэлгүүрт зочилсноор өнөөдрийн үйл ажиллагаагаа өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн маргааш иргэний ёс зүйн талаар ярьж, Шантидева гэгээний номын тайлбарыг үргэлжлүүлэн хийнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт