Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын дөрөв дэх өдөр 2014 он 6 дугаар сар 3

Түгээх

Энэтхэг, Махарастра, Мумбай, 2014.6.2- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбайд байх сүүлчийн өдрийнхөө өглөө Буддын судлалын Сомайяа хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцсоны дараа Сомайяа сургуулийн зааланд цугласан олонд хандан товч үг хэлж, тэдний асуултад хариуллаа.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын дөрөв дэх өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Сомайяа сангийн тэргүүн
Самир Сомайяа нар Буддын судлалын Сомайяа хүрээлэнгийн
шав тавих ёслолд оролцож байгаа нь. Энэтхэг, Мумбай,
2014.6.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОХэрхэн сайхан амьдрах талаар зөвлөхийг хүссэн хүсэлтэд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, өнөөгийн боловсролын тогтолцоо нь эд материалыг дээдлэх үзэлтэй хутгалдчихсан, тиймээс орчин үед үл нийцнэ гэдгийг ойлгох цаг болсон хэмээн дахин тэмдэглэн хэлэв. Хүний дотоод үнэт зүйлсийн талаар, бусдын төлөө сайхан сэтгэлээр хандах хандлагын талаар боловсролын хөтөлбөрт системтэйгээр оруулах шаардлагатай. Энэ нь аль нэг шашнаар хязгаарлагдаагүй, бүхнийг хамарсан шинжтэй байхын зэрэгцээ төр шашныг заагласан, иргэн бүрийг хамардаг иргэний ёс зүйн тухай Энэтхэгийн ойлголттой дүйх хандлага байх хэрэгтэй. Иргэний ёс зүйн талаар төсөл хэрэгжээд эхэлсэн боловч цаашид ч судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Тэрээр Сомайяа коллежийн Инженерийн сургуулийн оюутнуудтай уулзахдаа ч иргэний ёс зүйн тухай сэдвийг үргэлжлүүлэн хөндсөн юм.

“Залуу ах дүү нар минь, бид бол 20 дугаар зуунд харьяалагдаж, харин та бүхэн 21 дүгээр зууны иргэд билээ. Бидний буй болгосон бүхий л хүндрэлтэй асуудлыг шийдэх, цэгцлэх хариуцлага та бүхэнд оногдож байна. Бидний өмнө тулгарч байгаа олон асуудлыг хүн өөрөө бий болгосон учраас тэдгээрийг бид мөргөлөөр бус, харин үйл хөдлөлөөр шийднэ. Тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон агуу их дэвшлийг хийж, эдийн засаг нь ч өссөн боловч жил бүр үй олон ам ходоодыг дүүргэх шаардлага гарсаар байна. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй ч, түүнд хэрхэн хүрэх талаар эргэн бодож үзэх шаардлага зүй ёсоор бий болж байна.”

Зогсонги байдлаас болж, ЗХУ болон зүүн Европын орнуудын төвлөрсөн эдийн засаг нуран унасныг тэрээр дурдаад, зах зээлд тулгуурласан эдийн засгийн жигд хүчийг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ капиталист тогтолцоо нь баян ядуугийн зааг ялгааг үл тоомсорлодог учраас аль ч тогтолцоо байсан эрүүл ухаанаар тунгаан бодох шаардлагатайг тэрээр тэмдэглэн хэлэв.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын дөрөв дэх өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа коллежийн оюутнуудтай
уулзаж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.6.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТансаг амьдралаар амьдарч байгаа Германы хамба ламыг зэмлэн буруушаасан Ромын поп ламыг биширч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Дотор нь байгаа хүмүүс чин сэтгэлээсээ бус, харин урсгалаараа ажиллах аваас шашны байгууллагууд ч авлигад автагдах магадлалтай хэмээн тэрээр хэллээ. Гэхдээ зарим хүмүүс шашинд ард түмнийг хордуулагч хар тамхи мэтээр ханддаг хэрнээ хэн ч шашны үндсэн агуулга болох хайр нигүүлсэхүйг анзаардаггүй. Мао Зедун түүнтэй уулзахдаа шашныг яг ингэж тодорхойлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан санаад, өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд оюун ухаан хийгээд сэтгэлийн талаархи буддын мэдлэгт анхаарал хандуулж байгааг харах юм бол Хятадын тэргүүн асан тэрээр гайхах байсан буй заа хэмээв.

“Иргэний ёс зүйн шаардлагыг онцлон хэлээд байгаа шалтгаан бол олон хүн хайр, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийн тухай ойлголтыг шашны ухагдахуун гэж үздэг учраас тэдээрийг үл тоомсорлодогт оршиж байгаа юм. Гэхдээ бид бүхэн хүн, нийгмийн амьтад учраас тэдгээр үнэт зүйлсийн тусламжтайгаар хамтдаа амьдарч чадах тул бидэнд хэрэгтэй. Түүнээс гадна сэтгэлийн сөрөг хандлагын золиос болох нь бидний эрүүл мэндэд халтай болохыг эрдэмтэд олж илрүүлсэн.”

Бүтээгч байдаг эсэхийг асуусан асуултад Бурхан Багш дуугүй байсан талаар тайлбар өгөхийг Дээрхийн Гэгээнтнээс нэгэн оюутан шалгаан асуухад, буддын үзлээр бол Хутагтын дөрвөн үнэний тайлбарт далд утгаар бүтээгчийг үгүйсгэсэн хэмээн хариулав. Тэнд хамаг амьтан хийгээд тэдний үйл хэрэг нь өөрсдийнх нь үйл хөдлөл болон төөрөгдлийн илрэл хэмээн заадаг. Гэсэн хэдийн ч, Бурхан Багш түүнийг хүндэтгэсэн, эсвэл шүтсэн төдийд бус, харин сайтар шинжлэн нягталсны үндсэн дээр түүний сургаалийг хүлээн авахыг шавь нартаа ойлгуулсан ажээ.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын дөрөв дэх өдөр


Сомайяа коллеж дээр болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтнээс
оюутан асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.6.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭмэгтэйчүүдийн тухай асуултад, тэрээр хариулахдаа, удирдан жолоодох шаардлага хүмүүст бий болох үед эхний үед бие бялдрын хүч чадлын шалгуурыг тавьдаг байсан, харин эрэгтэй эмэгтэй хүмүүст сурч боловсрох адил тэгш боломж бүрдсэн өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүд ч гэсэн удирдлагын үүргийг илүү идэвхтэй гүйцэтгэх хэрэгтэй хэмээн хэлэв. Буддизм хамгийн шилдэг нь үү гэсэн асуултад, тэрээр буддизмыг хэзээ ч сурталчилдаггүй бөгөөд сүм хийдийн зан үйлийн дэг болох винайн ёсонд заасны дагуу хүсэлт гарсан тохиолдолд ном айлддаг хэмээн Далай Лам хариуллаа. Өөрийн төрөлх шашин, сүсэг бишрэлээ баримтлах нь аюулгүй бөгөөд илүү дээр хэмээн байнга хэлдэг зөвөлгөөгөө тэрээр давтан хэлэв.

Өршөөл уучлалын тухай асуултад, шалтгаан болон тухайн хүний үйл хөдлөлийг ялгах нь чухал хэмээн тэр хэлэв. Бусдын буруу үйлдлийг сөрөх талаар арга хэмжээ авах нь зохистой боловч тэдний эсрэг уур хилэнд автагдаж болохгүй. Хятадын албан тушаалтнуудын дунд байгаа хатуу чиг шугам баригчдыг Төвдийн ард түмэн илэрхий эсэргүүцэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч, тэдэнд уурлахгүй байхыг хичээдэг нь үүний нэг жишээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш Наланда Шикша байгууллагын урилгаар айлдаж байгаа айлдварынхаа сүүлчийн хэсэг болох Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ зохиолын 8 дугаар бүлгийн талаар тайлбарлахдаа тодорхой шүлгүүдэд анхаарлаа хандуулав. 8 дугаар бүлгийн сэдэв нь бясалгал бөгөөд төвлөрөх хийгээд задлан шинжлэх бясалгалыг харьцуулснаар тэрээр яриагаа эхлэв. Ерөнхийдөө бол бясалгалын анхаарлаа хандуулах зүйл нь ямар нэг эд зүйл байж болох тухай тэрээр авч үзээд, тэр нь тухайлбал сэтгэл байсан тохиолдолд онцгой үр өгөөжтэй байж болохыг тэмдэглэн хэлэв. Гэхдээ сэтгэлийг тодорхойлох нь чухал бөгөөд бас хэцүү юм. Хормоос хормын хооронд өөрчлөгдөж байдаг сэтгэлийг тодорхойлохыг яг одоо цагийг барьж оноохтой тэр харьцуулав.

Амьдрах, хайрлах, инээх, үхэх:Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын дөрөв дэх өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа коллежид болсон айлдварын
үеэр есөн эргэлт бясалгалыг хэрхэн хийх тухай тайлбарлаж байгаа нь.
Энэтхэг, Мумбай. 2014.6.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОСэтгэл угаасаа сандарч мэгдэх хандлагатай байдаг учраас бие махбодийн болоод оюун ухааны сахилга батыг бий болгодог есөн эргэлт бясалгалыг хэрхэн хийх талаар Дээрхийн Гэгээнтэн үзүүлэв. Зүгээр л амьсгалаа 20, 50, эсвэл 100 хүртэл тоолох нь анхаарлаа сарниулахгүй байхад үр нөлөөтэй. Дараа нь энэ бүлэгт бодийн сэтгэлийг үүсгэх тухай өгүүлдэг. “Сэтгэл оюунаа тайван байлгаснаар (бодь) сэтгэлийг үүсгэ” хэмээн зохиолд бичжээ. Тэрээр шалтгаан, үр дагаврын долоон увидас болон өөрийгөө хийгээд бусдыг ижилтгэх ба харьцуулах замаар хамаг амьтанд уужуу хандах сэтгэлийг үүсгэх тухай тэрээр онцлон айлдав.

“Аз жаргал надад болон бусдад адилхан эрхэм юм бол ганцхан өөрөө түүнийг эдлэхээр тэмүүлэх би тийм онцгой юм уу? Дэлхий дээр аз жаргалгүй байгаа хэн бүхэн зөвхөн өөрсдийн аз жаргалын төлөөх хүслийн улмаас золгүй байгаа билээ. Харин бусдад аз жаргалыг хүсч ерөөдөг бүх хүмүүс аз жаргалтай байгаа” гэсэн Шантидева гэгээний үгнээс эш татав.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгэнтэн танхимд байгаа хүмүүст хандан, тэдэнд тараан өгсөн Шантидева гэгээний зохиолын хувийг боломжтой үедээ уншиж байхыг хүслээ.

“Энэ бол хэрхэн утга учиртай амьдрах тухай сургааль юм. Боломжтой газар, боломжтой үедээ бусдад тусал, тэгж чадахгүй бол ядаж гэм бүү хий” хэмээн тэр хэлэв.

Самир Сомайяа урилгыг хүлээн авч морилон ирж, сургааль ном айлдсан Дээрхийн Гэгээнтэнд болон энэ уулзалтыг амжилттай болоход хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархлаа илэрхийлэв. Наланда Шикша байгууллагыг төлөөлөн хатагтай Анита Дудане мөн талархлаа илэрхийлээд, Дээрхийн Гэгээнтний дуртай шүлгийг санскрит хэлээр уншлаа.

Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтад бээр төдийг хүртэл ажрах агаад
Алин тэр хэдүй хүртэл би бээр оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Делигээр дайран Дарамсала руу ниснэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт