Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

АНУ, Мэриландад Анвар Садат, суфизм, буддизмын талаар ярилцав 2013 он 5 дугаар сар 9

Түгээх

АНУ, Мэриланд, Коллеж Парк, 2013.05.07 – Энэтхэгээс хөөрсөн урт нислэг газардахын үед хөлгийн ахлагч Вашингтон орчмын тэнгэр бүрхэг байгаа талаар сэрэмжлүүлэв. Өнөөдөр бороо их цутгаж байсан ч Дээрхийн Гэгээнтний Энхийн төлөөх Анвар Садат илтгэлийг сонсохоор 15000 хүн цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтнийг индэрт морилоход халуун дотноор угтан авч Мэриландын Их Сургуулийн Ерөнхийлөгч Валлас Ло, Рошан Соёлын Өвийн Хүрээлэнг үүсгэн байгуулагч Др. Элаэ Омидар Мир-Джалали, Египтийн Ерөнхийлөгч агсны гэргий Энхийн төлөөх Анвар Садат илтгэлийг түүний дурсгалд зориулан үүсгэн байгуулагч Др. Жэан Садат нар дагалдав.

Ерөнхийлөгч Ло нээлтийг хийж үг хэлсны дараа Проф.Шиблэй Телхами Др.Мир Джалалиийг индэрт урин түүний Перс судлалын ажлын цар хүрээг олноо танилцууллаа. Тэрээр Др. Жэан Садатын энхийн төлөөх үйлс мөн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох талаар дурьдав. Тийнхүү Др. Садат тайзнаа уригдан түүний нөхөр ч мөн Энхийн төлөөх Нобелийн шагналыг хүртэж байсан агаад хэдийгээр түүний хүчин чармайлт, золиослол байсан ч бүс нутгийн энх тайван өнөөг хүртэл бүрхэг хэвээр байгааг дурьдав. Тэрээр бүс нутагт энх тайвныг цогцоор нь тогтоох нь зөв гэж үздэг байсан бөгөөд үүний гол асуудал нь Израйл, Палестиний мөргөлдөөн, үүнийг шийдсэнээр урт удаан хугацааны энх тайван тогтоно хэмээн үздэг байсан талаар ярилаа.

АНУ, Мэриланд: Энхийн төлөөх Анвар Садат илтгэл ба Суфизм, Буддизмын талаарх хэлэлцүүлэг


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мэриландын Их Сургуульд Энхийн
Төлөөх Анвар Садат илтгэл тавьж байгаа нь. Коллеж Парк, Мэриланд.
2013.05.07 Зургийг Жон Т. Сонзоли (Мэриландын Их Сургууль)Ерөнхийлөгч Ло Дээрхийн Гэгээнтнийг урин залахдаа “Миний шашинд том сүм дуган, нарийн ээдрээтэй философи хэрэггүй. Гагцхүү бидний сэтгэл зүрх сүм дуган минь болж элбэрэлт сэтгэл, энэрэн нигүүлсэхүй үзэл санаа минь болдог. ”

“Бид бүгд адилхан хүн учраас албан ёсоор харьцах хэрэгцээ үгүй” үгнүүдээс эшлэл авч индэрт урилаа. Дээрхийн Гэгээнтэн “Бид албархаж ёсорхолгүйгээр төрсөн, түүнгүйгээр үхэх болно. Тиймээс та бүхэнтэй миний эрхэм ах дүү нараа хэмээн мэндчилэхийг хүсч байна. Хүмүүн бид бүгд адил. Бүгдээрээ аз жаргалтай, амар амгалан амьдралыг хүсч асуудлаас хол байхыг хичээдэг. Ингэж амьдрах эрх ч бүгдэд маань бий.”

“Магадгүй бага зэргийн өөр хэлбэр дүрс бүхий хамар, өөр үсний өнгөтэй байж болох юм. Гэвч лавшруулаад харах юм бол бүгдээрээ адилхан сайн ба муу сэтгэлээр залагдаж байдаг.”

Тэрээр бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг, урт удаан хугацаанд жаргалтай байх нь юунаас үүдэлтэй вэ хэмээн асуугаад мэдрэхүйн таашаал нь зуурдынх хийгээд урт удаан хугацааных нь амар амгалан болно. Энэ ч үүднээсээ ихэнх амьдралаа бясалгалд зориулдаг даяанч хүн гүн гүнзгий, удаан үргэлжилсэн аз жаргалын эх үүсвэртэй байдаг. Дээрхийн Гэгээнтэн таван жил хайрын бясалгал хийсэн испаний нэгэн ламтантай уулзаж байсан тухайгаа дурсав. Түүнийг ярихад нүдэнд нь оч гялалзаж, дотоод сэтгэлийн амар амгаланг илэрхийлж байсан нь түүний сэтгэлийн амирлангуйг харуулсан ажээ.”

“Материаллаг хөгжил нь бие махбодийн тав тухтай байдлыг хангадаг хэдий ч дотоод сэтгэлийн үнэ цэнэ зайлшгүй хэрэгтэй. Дотоодын амар амгалан нь бидний сайн сайханд тустай төдийгүй, эрүүл мэндэд ч тустай. Заримдаа би залуу бүсгүйчүүдэд тэдний гоо сайхандаа зарцуулдаг цаг мөнгөний талаар наргиан болгон хэдийгээр гадаад гоо сайхан чухал ч дотоод гоо сайхан илүү чухал гэж хэлдэг” хэмээхэд танхим дүүрэн алга ташин инээлдэв.

“Өгөөмөр, энэрэнгүй зан чанар нь өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг. Ингэснээр бид илүү ил тод, шударга байж итгэлцлийг бий болгодог. Итгэлцэл нь нөхөрлөл дээр суурилна. Бид нийгмийн амьтад бөгөөд бидэнд нөхөрлөл хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн:

АНУ, Мэриланд: Энхийн төлөөх Анвар Садат илтгэл ба Суфизм, Буддизмын талаарх хэлэлцүүлэг


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мэриландын Их Сургуульд Энхийн
Төлөөх Анвар Садат илтгэл тавихад 15000 орчим хүн цуглав.
Коллеж Парк, Мэриланд. 2013.05.07 Зургийг Жереми Расселл (ДЛО)“Энхийн төлөөх Анвар Садат илтгэлийг тавихаар уригдсан минь нэр төртэй хэрэг. Ерөнхийлөгч Садат Ойрхи Дорнодод энхийг тогтоохоор томоохон алхмыг хийж байсан. Өнөөдөр би түүний эхнэртэй уулзаж түүний үл итгэлцэл, сэжиг хардлагыг давах үйл хэргийг алсаас харан биширдэг байсан тухайгаа хэлэхэдээ их баяртай байна.”

Мөн тэрээр шашин шүтлэгийн үүрэг ролийн талаар айлдахдаа яагаад өөр өөр шашин шүтлэгүүд, өөр өөр үзэл философиуд байдаг вэ хэмээн асуугаад энэ нь илүү энэрэнгүй хүнийг бий болгохын тулд хэмээлээ. Дэлхий нийтийн энх тайван нь хувь хүний дотоод амар амгалангаас эхтэй. Дотоод амар амгалан нь бусдад түгээх энэрэнгүй сэтгэлээс үүднэ. Хүмүүс өөр өөрийн ааш араншинтай, амьдралын хэв маягтай байдаг. Гэвч янз бүрийн шашны уламжлалуудыг авч үзвэл гол зорилго нь харилцан хүндэтгэн бие биенээсээ суралцахад оршдог.

Тэрээр XX-р зуун цуст халдага, хүчирхийллийн зуун байсан бөгөөд XXI зуун энх тайван, яриа хэлэлцээрийн зуун болно гэж найдаж байгаагаа онцлон хэлэв. Өнөөгийн залуу үеийнхэнд хүн төрөлхтний нэгдмэл байдалд түшиглэн илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх хувь тавилан байна. Хүн төрөлхтний нэгэн бие гэдгээ огоорон хоёрдугаар ялгаанд анхаарч хэрэгцээндээ тулгуурлаваас бидэнд гамшиг тохионо.

Бидний зорилго нь зэвсэглэлгүй дэлхийг цогцлоох хэмээгээд энэ нь боломжтой зүйл хэмээн итгэл төгс байгаагаа Дээрхийн Гэгээнтэн айлдахад алга нижигнэн ташив.
Боловсролын ёс суртахууны талаар асуухад боловрол нь дэлхийг залж явдаг хэмээгээд

“Тэдний өөрсдийн сайн сайхан байдал бусдаас хамаатай гэдгийг хүмүүст ойлгуулан сургах хэрэгтэй байна. Дотоод сэтгэлийн үнэ цэнийн хомсдмол байдал нь асуудлыг үүсгэж байдаг. Бид орчин үеийн боловсролд ёс суртахууныг хэрхэн тусгах талаар судалж үзэж байгаа бөгөөд энэ нь бидний сэтгэлтэй холбоотой.” Бид сэтгэлдээ хайр халамжийн үнэ цэнийг хөгжүүлэх хэрэгцээ байна. Хүүхдүүд хайр халамжийг мэдэрч үүнд хариу барьдаг. Харин томчууд бид үүнгүйгээр амьдарч чадна хэмээн өөрийгээ мунхруулдаг. Бидэнд шашнаас ангид ёс суртахуун хэрэгтэй.”

Шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажилладаг талаараа Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа Буддистууд болон бусад шашинтнуудын хооронд мөргөлдөөн гардаг. Үүнтэй уялдуулан саяхан Мьянмарт болсон Буддистуудын Лалын шашинтнуудад үзүүлсэн сүрдүүлгийг дурьдлаа. Тэдгээр Буддистуудыг Бурхан багшийн нүүрийг дүрслэн санаж хэрэв тэрээр бидний дунд байсан бол тэдгээр Лалын шашинтнуудыг өмгөөлөх байсан хэмээв.

АНУ, Мэриланд: Энхийн төлөөх Анвар Садат илтгэл ба Суфизм, Буддизмын талаарх хэлэлцүүлэг


Мэриландын Их Сургуулийн Ерөнхийлөгч Др. Валлас Ло Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламд Хумане Докторын хүндэт өргөмжлөл гардуулав.
Коллеж Парк, Мэриландын Их Сургууль. 2013.05.09 Зургийг Майк МорганУулзалтын төгсгөл болоход Ерөнхийлөгч Ло Дээрхийн Гэгээнтэнд Хумане Докторын хүндэт өргөмжлөл батламж, малгайг гардууллаа. Мөн түүнчлэн сүр хүчийг билэгдэн бүтээж энх тайвны урлагийн тэргүүн шагналыг хүртсэн уран баримлыг Дээрхийн Гэгээнтэнд бэлэг болгон барив. Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлж эдгээр зүйлс нь илүү сайхан хүн төрөлхтнийг бий болгоход хувь нэмрээ оруулах урам зоригийг минь бадраадаг юм хэмээв. Тэрээр танхимд цугласан олонд хандан миний хэлсэн үгийг санаж үнэтэй цэнэтэй гэж санавал амьдралдаа, өдөр тумын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэж захилаа.

Үдийн хоолны завсарлагаанаар шашин хоорондын төлөөлөл бүхий хэсэг хүмүүстэй уулзан:
“Шашны нэрнээс үүдэлтэй зөрчил тэмцлийг дуусгавар болгох цаг болжээ. Та бүхэн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй энд байгаа хэдий ч үүний үр болж чадна. Үр тариалахгүй бол ургац ургадаггүйн адил нэгэн үрнээс том үйлс дэлгэрэх нь ч бий. Та бүхний зорьсон хэрэг гайхалтай бөгөөд итгэл үнэмшилийн талаар үүсгэн байгуулагчдынхаа хүсэл тэмүүллийг биелүүлэх болно” хэмээн айлдав.

Ерөнхийлөгчийн өргөөнд үүдийн зоогний хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн хүмүүст хандан:

“Хүмүүн бид ухаантай төдийгүй бидэнд өгөөмөр нинжин сэтгэл ч хэрэгтэй. Өгөөмөр нинжин сэтгэлийг боловсролын тогтолцоондоо оруулж өгөхийг санаж яваарай. Хүмүүс бидний дунд итгэлцэл эд хөрөнгө, алдар нэрээр бус хайр, нинжин сэтгэлээр бий болдог. Ингэж шударга үнэн, ил тод байдлаар ярьж хийснээр итгэлцэл, нөхөрлөлийг хүчтэй болгодог” хэмээлээ.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Кларис Смитийн Урлагийн төвд Хоёр Далайн уулзалт: Суфизм ба Буддизмын талаарх хэлэлцүүлэг сэдэвт уулзалтанд оролцлоо. Ерөнхийлөгч Ло нээлтийг хийж үг хэлэн захирал Бонни Торнтон Дилл уулзалтын ерөнхий чиглэлийг танилцуулан энэ үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон бүхий л хүмүүс талархал илэрхийлээд онцгойлон Тэнзэн Дондонд талархал илэрхийлэв. Рошан Хүрээлэнг үүсгэн байгуулагч Элаэ Омидар Мир-Джалали Дээрхийн Гэгээнтэнтэй нөхөрлөсөн түүхээ дурсаад хүн төрөлхтөн нэгдмэл цогц байдлаар дэлхий ертөнцийн өмнөх үүрэг хариуцлагаа биелүүлэх сэдлийн төлөө ажилладаг болохийг тэмдэглэн хэлэв.

“Тэрээр Суфизмын өндөр жинхэнэ чанарыг санагдуулдаг. Би бага насандаа “Чиний зүрх сэтгэл чамайг хэн болохыг илтгэнэ” гэдгийг сонсож өссөн. Суфизм гэдэг нь дэлхийн бүх шашинд хамааралтай ёс зүйн түгээмэл дүрмийг тусгасан дотоод мэдлэгийн сэрэмж юм.”

АНУ, Мэриланд: Энхийн төлөөх Анвар Садат илтгэл ба Суфизм, Буддизмын талаарх хэлэлцүүлэг


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мэриландын Их сургуульд Суфизм
ба Буддизм хэлэлцүүлэгт оролцов. Коллеж Парк, Мэриландын Их
Сургууль. 2013.05.09 Зургийг Майк МорганТэрээр Фатими Кешаварцыг танилцуулахад Руумын яруу найргаас ушшиж Хосейн Омоуми Ираны үндэсний бишгүүрээр тоглож Жэссика Кенни дуулав. Суфизмын уламжлал нь дотоод сэтгэлийн дуу хоолой, зүрх сэтгэлийн эрхэм чанарыг хөгжмөөр илэрхийлэгддэг болохыг онцлов. Ахмет Карамустафа Суфийн ёс жаяг нь жирийн хувиа хичээсэн байдлаас өөрийн бие хэмээх үзлийг үгүй хийн их мастер болдог талаар дурьдав. Карл Эрнст Суфийн үүрэг роль нь Энэтхэгийн Хинду болон Лалын шашны эв нэгдэл болохыг ярилаа.

Дээрхийн Гэгээнтэн түүний нэгэн танил Парист амьдардаг Суфийн их мастер Энэтхэгт Буддизмыг судлан суралцахаар ирж байсан. Др. Мир Джалали Суфмзм, Буддизмын аялгуу цуурайн талаар ярьж байсан ба Суфи гэдэг нь мэдлэг болон танин мэдэхүй гэсэн утгыг агуулдаг. Энэ нь санскрит хэлний судлан шинжихүй болон цэцэн ухаан гэсэн үгтэй утга дүйж байгааг хүлээн зөвшөөрөв.

Шашны уламжлалуудад түгээмэл байдаг дуу хөгжмийг үнэлэхийн сацуу бид хэт их хөгжмийн зэмсэг, техникт анхааолаа хандуулан гол утгаас нь хазайлгах вий хэмээн сэрэмжлүүлэв. Төвдийн их бандида айлдсанчилан мөчирт нь анхаарлаа хандуулан үндсийг нь орхигдуулах вий хэмээхэд Фатими Кешаварц нэн түргэн “Суфийн хөгжим аялгуу нь үндсэнд нь хүрэх нэгэн арга зам юм гэлээ. Бурхан хаа нэгтээ саланги оршдоггүй, бидний биеийн нэг хэсэг гэсэн бодлыг тээж өссөн.” Дээрхийн Гэгээнтэн үүнтэй санал нэгдэж, Бурханы шашинд Буддын мөн чанар бидний дотоод ертөнцөд оршдог. Бидний ажил үүрэг нь үүнд сонор сэрэмж өгөх билээ хэмээн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн мунхагийн харанхуйг гэтлэх адил төстэй зүйрлэл байгааг үнэлэн Буддизмд 84000 гэмийн сэтгэл гэж байдаг, Суфизмд 70000 гэм гэж байдгийг хэллээ.

Тэрээр бидний шашинд ийм адил төстэй уламжлал байдаг нь сайн хэрэг. Бид шашин хоорондын эв нэгдлийг түгээн дэлгэрүүлж харилцан хүндэтгэл, ойлголцлыг хөгжүүлэх үр дүнтэй арга сонгох цаг нь болжээ. Зөвхөн судлаач нараар хязгаарлалгүйгээр харилцан туршлага солилцон судлуулах нь зүйтэй.

“Энэ үйл явдлыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүхий л хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд дахин уулзалдахын ерөөл тавъя” хэмээв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Орегоны Портланд хот руу морилно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт