Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав 2017 он 6 дугаар сар 20

Түгээх

АНУ, Нью Порт Бийч – Энэ өглөө Анахеим хотын сургуулийн багш нар болон захирал, мөн хотын дарга Том Тайт нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзлаа. Ноён Том Тайт уулзалтын өмнө “Энэрэнгүй хот” хийгээд “1 сая энэрэнгүй үйл” төслүүд Анахеим хотын сургуулиудад эерэг өөрчлөлт авчирч байгаа талаар танилцууллаа. Тэрээр мөн өөрсдийн хийж буй үйл хэргийг анх сонссон Тэнзин Донден хотын дарга Том Тайтыг Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзуулсан тухай дурдаад түүнд талархал илэрхийлсэн юм.

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Анахеим хотын дарга Том Тайт нар уулзалтын өмнө. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20.Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.

“Юуны түрүүнд боловсролын салбарт идэвхтэй ажиллаж буй та нартай уулзах боломж олдсонд би хувьдаа маш их баяртай байна. Бид бүгдийн нийтлэг зорилго бол аз жаргалтай амьдрах билээ. 21-р зуун хэдийнээ эхлээд байна. Бид одооноос эхлэн аз жаргалын төлөө үнэн зөв арга ухаанаар тууштай ажиллаж чадвал энэ зууны сүүлээр эх дэлхий маань илүү их аз жаргал цогцолсон гариг ертөнц болно гэдэгт би итгэдэг.”

“Эдүгээ бар, арслан, заан гэх мэт араатан амьтан хүн барьсан тухай мэдээг хүмүүс цочирдон хүлээн авах атал хүмүүс нэг нэгнээ егүүтгэсэн гэх мэдээ ердийн болж хувирлаа. Хүн бүхэн аз жаргалтай амьдрах бүрэн эрхтэй байтал олон арван хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байгааг бид телевизийн мэдээнээс сонсож байна. Бид нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь тэд бүгд бидний дүү нар шүү дээ. Бид ямар нэгэн зүйлийг зайлшгүй хийх хэрэгтэй байна.”

“Хүчирхийлэл хүн төрөлхтний түүхэнд өнө удаан байсаар ирсэн. Гэвч хуучин цагт хүмүүс гар гараараа тэмцэлддэг байсан бөгөөд энэ нь хэмжээ хязгаартай явагддаг байв. Харин эдүгээ цагт хүмүүсийг үй олноор нь устгах, хүн төрөлхтнийг ч мөхөлд хүргэж мэдэх цөмийн зэвсэг гэх мэт аймшигт хүчтэй зэр зэвсэг бидэнд байсаар байна. Хүчирхийлэл уур хилэнгээс бий болдог бөгөөд уурын манан нь бидний бодит байдал, үйл явцыг шууд бөгөөд үнэн зөвөөр нь хүлээн авах чадварыг халхалдаг. Уур хилэн гол төлөв айдас, хардалтаас бий болдог.”

“Бидэнд уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах эерэг чанар бүхий сэтгэл зүйд суралцах шаардлага зайлшгүй бий боллоо. Энэрэнгүй сэтгэл бидэнд өөртөө итгэх итгэлийг бий болгож ил тод байх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь анд нөхдийн итгэл дээр суурилан хүчирхэгжиж байдаг юм.”

“Дэлхийн томоохон шашин бүгд энэрэл хайр, тэвчээр, уучлалыг номлодог. Гэсэн хэдий ч дэлхий дээр амьдран буй 1 тэрбум хүн ямар нэгэн шашин шүтлэггүй гэж өөрсдийгөө тодорхойлоод буй энэ цаг үед бид өөрсдийн саруул оюун ухаанаа ашиглаж, уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл ямар ч ашиггүй болохыг судалж мэдэх хэрэгтэй байна. Чин үнэндээ уур хилэн бидний оюун санаан амгалан тайван байдлыг алдагдуулж байна шүү дээ. Таатай мэдээ нь хүн төрөлхтөн угтаа энэрэнгүй чанартай юм.”

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын сургуулийн захирал болон багш нартай уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)“Хүн төрөлхтний тэрхүү нандин чанарын тухай хичээлийг шинжлэх ухааны ололт, баримт, хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ дээр үндэслэн өнөөгийн боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Энэтхэгт болон Америкийн Емори их сургуульд энэхүү хичээлийн хөтөлбөрийг бэлдэж байна. Бид энэхүү хөтөлбөрийг боловсролын системд оруулж оюун санааны түвшинд хүмүүсээ боловсруулж чадвал асрал, энэрлийн сайхан сэтгэл бидэнд туйлын аз жаргалыг авчрах болно. Айдас хүйдэсгүй амар тайван амьдрах болно.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа зөвхөн бид 21-р зууныг дотоод сэтгэлийн амгалан дээр үндэслэсэн энх тайвны эрин зуун болгож чадна гэсэн юм. Тэрээр мөргөл залбирлаар энэхүү амжилтанд хүрч чадахгүй, уур хилэнгээ ч давж чадахгүй гэлээ.

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн сэтгэл судлалын талаарх мэдлэг боловсрол өнөөгийн хүн төрөлхтөнд чухал хэрэгцээтэй гэсэн өөрийн байр суурийг тодорхой тайлбарласан юм. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалд сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах, эерэг зан чанарыг хэрхэн бий болгох тухай академик түвшний судалгаа байдгийг тэмдэглэн хэлэв.

“Бид бүгдэд, тэр бүү хэл адгуус амьтанд ч энэрэл хайрын үндэс байдаг. Бусдыг зовлонгоос салаасай гэж хүсч, энэрэл хайрын тухай суралцаж, түүнийг дадлагжуулснаар улам өргөн хүрээний энэрэл хайрыг өөртөө төрүүлж чадна.”

Тэрээр сурч мэдсэн олон янзын мэдлэг, үр дүнтэй туршилтаа нэг нэгэнтэйгээ хуваалцдаг байхыг зөвлөв. Уур хилэн зарим тохиолдолд өөрсдийгөө хамгаалах давуу талтай мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тэрхүү энерги хүч чадал сохор хэмээн тайлбарлалаа. Амгалан тайван байхын хэрээр тухайн нөхцөл байдлыг олон талаас нь харж, хүнд нөхцөл байдлаас гарах оновчтой гарцыг харж чаддаг гэв.

Олон хүн энэрэл хайрын тал дээр илүү их анхаарал хандуулж эхэлсний нэг жишээ нь Анахеим болон Льюсвилл хотууд өөрсдийгөө “Энэрэлийн хот” гэж нэрлэсэн явдал ба боловсролын системд шинэ өөрчлөлт, хувьсгал орж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр Анахеим хотын багш нараас энэхүү хувьсгалыг удирдаж зөв замд чиглүүлэхэд гүн туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагч нартай уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагч нартай уулзсан юм. Тэрээр өндөр материаллаг хөгжилд хүрсэн хүмүүс сэтгэл санааны амгалан тайван байдалд илүү анхаарал хандуулах нь улам их нэмэгдэж буй талаар ярьлаа. Тэрээр мөн л хэрэв бид одооноос эхлэн хүчин чармайлт гаргаж чадвал энэ зууны сүүлээр илүү амгалан тайван дэлхий бий болно гэсэн төсөөлөлтэй байгаагаа дурдсан юм. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эерэг гэж нотлосон нь итгэл найдварын эх булаг болж байна гэлээ. Тэрээр инээмсэглэхийн хүч чадлыг онцлон ярьлаа.

Дэлхийн энх тайвныг хөгжүүлэх талаар ярихдаа дэлхий нийтээрээ зэр зэвсгээс татгалзах талаар хэлэлцэх хэрэгтэй гэлээ. Тэрээр мөн асар их мөнгө санхүүг зэвсгийн наймаанд зарцуулж байгаад харамсахын зэрэгцээ харилцан нэг нэгнээ сүйтгэх бодлогын аюулыг ярьсан юм. Улс орон хил хязгааргүй болохыг мөрөөддөг байсан нь өнөөгийн нөхцөл байдалд биелэх боломжгүй гэж бодох болсон тухайгаа ярьлаа.

Америк улс зөвхөн америк иргэддээ анхаарал хандуулах бодлого барьж байгаатай адил дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд өөр өөрсдийн хил дотор амьдарч байна гэлээ. Тэрээр Америк улс Парисын гэрээнээс татгалзаж байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдлээ. Мөн эмэгтэй удирдагч олон болохын хэрээр дэлхий улам бүр амгалан тайван болно гэж боддог тухайгаа ярьсан юм.

Цаашид шашныг улам үнэ цэнэтэй байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ гэсэн асуултанд тэрээр шашныг гурван зүйлд хуваахыг зөвлөсөн юм. Нэгдүгээрт энэрэн нигүүлсэхүйг хэрхэн дадлага болгох, хоёрдугаарт ертөнцийг бүтээгч Эзэн тэнгэр байх эсэх, мөн үйлийн үрийн ойлголт гэх мэт гүн ухааны хэсэг, гуравдугаарт тухайн цаг үеийн онцлогоос үүдэлтэй зан заншлын хэсэг гэж байдгийг тайлбарлав. Үүнээс соёл, зан заншлын хэсгийг сайтар анхаарах хэрэгтэй ба хэрэв цаг үе нь нэгэнт өнгөрсөн бол тухайн заншлыг халах хэрэгтэй гэлээ.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист айлчилна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт