Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Балба улсын Ерөнхий сайд Пушпа Камал Дахалд захидал илгээж, тус улсын баруун хэсэгт хүчтэй газар хөдөлж, эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэнд харамсаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр захидалдаа:
“Ойр дотны хүмүүсээ алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүсийн төлөө би залбирч байна.
Гамшигт нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхээр танай Засгийн газар болон холбогдох байгууллагууд чармайн ажиллаж буйг ойлгож байна.
Балбын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагийнхаа илэрхийлэл болгон аврах ажиллагаанд миний зүгээс хандив тусламж өргөх болно." гэжээ.
Дээрхийн гэгээн захидлаа залбирал, ерөөлөөр өндөрлөжээ.