Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” номын айлдвар 2013 он 10 дугаар сар 10

Түгээх

АНУ, Жоржиа, Атланта, 2013.10.10 – Дээрхий Гэгээнтэн Далай Лам Атланта дахь Брайбун хийдийн хүсэлтээр Эмори Их сургуулийн нийтийн зааланд Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдахаар морилон ирэв. Уламжлалт хэв маяг уншлага тайлбарын алгасан үндсэн айлдвартаа орлоо.

1200 орчим хүн эхний хоёр мөр чухаг дээд гуравт аврал одуулах болон дараагийн хоёр мөр бодь сэтгэл төрүүлэх ёсыг уншив.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд айлдвар
айлдав. Атланта, Жоржиа, 2013.10.10. Зургийг Содном ЗогсанДээрхийн Гэгээнтэн: “Бид өөрсдийн бие махбодь сэтгэл санааг хянадаг гэж боддог. Гэвч бид махбодь болон сэтгэлээсээ өөрийгөө хайгаад олдоггүй. Би гэдэг маань нэр төдий хийсвэр ойлголт. Энэ нь нэгэн цул мөн чанар бөгөөд салангид ойлгож болохгүй”.

Мөн тэрээр “Бурхан багш гэгээрэлд хүрэх олон янзын арга зам, бага хөлгөн болон их хөлгөн байдгийг номлосон. Их хөлгөний ёсоор гэгээрэлд замнахад бодьсадвын арван газар байдаг” тухай номлов.

Бага хөлгөн буюу ширвага, брадига нар зөвхөн өөрийн төлөө гэгээрлийн амгаланг чухалчилдаг бөгөөд үүнд хүрэхийн тулд “Хутагтын Дөрвөн Үнэн”-ийг анхааран авлага болгодог. Харин их хөлгөн буюу бодьсадва нар зөвхөн өөрийн төлөө бус хамаг амьтдын амар амгалангийн төлөө гэгээрлийн хутагийг чухалчилдаг юм. Эндээс үзвэл адил гэгээрлийн гурван түвшин байна. Харин нууц тарнийн ёсонд есөн хөлгөн, дөрвөн дандар гэх тэргүүтнээр ялгадаг. Эдгээр гэгээрэлд хүрэх олон янзын арга зам нь өөр хоорондоо адил бус мэт үзэгдэвч үнэн чанартаа бүгд сэтгэлийн дотоод мөн чанарыг тахихын тухайд юм” хэмээн айлдав.

“Тэдгээр өөр өөр арга замтай ч утга санаа нь нэг юм. Би өөрийгээ туршлагатай йогач гэж хэлэхгүй. Гэвч энэ талаар суралцсаны дараа утга санаа нь нэг юм гэдгийг ойлгосон.

Би Махамудра “их мутарлага”-ын дамжлагыг өөрийн багш Лин ринбочэ болон Тижан ринбочэ нараас хүртсэн юм. Түүхийн талаас нь авч үзвэл нууц тарнийн ёсны Вэнса сонорын дамжлагыг Төвдийн Дашилхүнбо хийдэд ихэд анхааран авлага хийж энэхүү дамжлагыг хадгалж ирсэн байна.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд хийсэн
айлдварын үеэр. Атланта, Жоржиа, 2013.10.10.
Зургийг Содном ЗогсанГадаад юмс үзэгдэл нь бидний дотоод бодол санаатай холбоотой байдаг тул хоосон чанарын талаар сайн ойлголттой болж түүнийг байнга дадуулж байх нь чухал юм. Хутагт Нагаржунайн айлдсан “Билгүүний үндсэн шастир”-ын утга болон билиг билгүүний цаад чинадад хүрэхүйн арга зам бүгд “Билгүүний Зүрхэн Судар”-т бий.

Ингээд тэрээр “Билгүүний Үндсэн Шастир”-ын 24-р бүлгээс эш татан түүнийгээ “Билгүүний Зүрхэн Судар”-тай харьцуулан тайлбарласан юм.

“Их Мутарлага”-ын айлдвараа үүгээр өндөрлөе. Багахан цагт нарийвчлан тайлбарлахад амаргүй байлаа. Гол нь оюун санаагаа өөрчлөхийн тулд ухаанаа ашиглан сэтгэл хөдлөлөө өөрчилөх хэрэгтэй. Хоол идэж байхдаа “өчигдөр сайн идсэн өнөөдөр идэхгүй байсан ч яахав” гэж боддоггүйн адил “өчигдөр энэ талаар бодсон өнөөдөр бодоод яахав” гэж битгий бодоорой хэмээн захив.

Үдийн зоогонд тус сургуулийн ерөнхийлөгч Вагнер гэртээ урилаа. Дараа нь Эмори Төвдийн Шинжлэх ухааны үүсгэл санаачлагын талаар өгүүллэг бэлдэж буй New York Times сонины сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэнтэй уулзалт хийв.

“ Би Бурханы шавь. Буддын сургаал оюун санаа хийгээд дотоод мөн чанарын талаар өргөн мэдлэгийг агуулсан байдаг. Харин орчин үеийн шинжлэх ухаан маань гадаад ертөнцийн талаар өргөн цар хүрээг багтаадаг. Хэрэв энэ хоёрыг хослуулж чадвал мөн чанарыг мэдэх илүү цогц ойлголттой болно.”

Үдээс хойш тус их сургуулийн хоёр ангид зочилсны нэг нь бизнесийн анги байлаа.

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Эмори Их сургуулийн бизнесийн
ангийхантай ёс зүйн талаар санал солилцов. Атланта, Жоржиа.
2013.10.10. Зургийг Жереми Расселл (ДЛО)Тэдэнд хандан “Бизнес, мөнгө чухал гэдгийг мэднэ. Мөнгө олох олон талын мэдлэг надад байхгүй. Гэхдээ хүний ажил мэргэжил ямар байлаа ч түүнийг хийх сэдэл нь бүтээлч зөв байх хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй. Энэ нь итгэлцлийг төрүүлж хамтын ажиллагааг бэхжүүлдэг.”

Мөн хоёр төрлийн өрсөлдөөн байна. Нэг нь сөрөг, сүйтгэгч өрсөлдөөн. Харин нөгөөх нь бусдад тустай эрч хүчийг өгдөг өрсөлдөөн.

Хоёр дахь зочилсон анги нь шашнаас ангид ёс зүйн талаар судалсан оюутнууд байлаа. Нэгэн оюутан шашны дадлыг дэмждэг хэдий ч заавал шашинтан байх гэдэг нь төдийлөн таатай санаа биш гэж боддог талаараа зөвлөгөө хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Эмори Их сургуулийн
оюутнуудтай уулзсан нь. 2013.10.10.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Тиймээ. Энэ л шашнаас ангид ёс зүй. Шашнаас ангид ёс зүй гэдэг маань шашнаас огт хөндлөн зүйл гэсэн үг бус. Үүнийг илүү сайн ойлгохыг хүсвэл задлан бодож бясалгаарай” гэв.

“Мөн нэгэн үзүүрт сэтгэлийн бясалгал та нарын сэрэмжийг дээшлүүлнэ. Өглөө бүр йога хийж бясалгал үйлдвэл илүү үр дүнтэй байх болно.”

Төгсгөлд нь нь шашнаас ангид ёс зүйн талаар Пап ламтантай ярилцсан эсэхийг асуулаа. Тэрээр Жон Пол II ламтантай уулзаж байсан. Тэрээр түүнээс ёс зүй заавал шашинд тулгуурласан байх ёстой юу хэмээн асуухад Пап лам бодолхийлэн сууж харин түүний дэргэд байсан нэгэн хамба “Тийм” гэж хариулахад Пап лам: “Нөгөөтэйгүүр итгэл үнэмшил учир шалтгаан хамтдаа байх ёстой” гэж хариулсан тухай ярьж өгөв. Мөн одоогийн Пап Франсис мөн чанар болон практик байдлыг эрхэмлэгч гэж боддог. Хараахан уулзах завшаан олдоогүй ч ирэх жил уулзана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү энэ удаагийн Атланта дах айлчлал өндөрлөсөн бөгөөд үүний дараа зургаан өдрийн турш Мексикт морилох ажээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт