Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат оршил өргөлөө 2015 он 3 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг, Химачал, Прадеш, Дарамсала, 2015 оны 3 дугаар сарын 4 – Уулын орой дахь шинэхэн цас хөх тэнгэрийн өнгөн дээр гялалзсан, цэлмэг атлаа жихүүн энэ өглөө Насны бурхан болох Аюуш бурхны урт наслахын даншүг ёслолыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан үйлдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслахын даншүг ёслол үйлдлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахуйн даншүг өргөхийн
өмнө Гонгар Чойдэ хийдийн лам нар цам бүжлээ. Энэтхэг, Химачал
Прадеш, 2015.3.4. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтнийг өргөөнийхөө хаалгаар гарч ирэх мөчид нуруундаа том бөмбөр үүрсэн Гонгар Чойдэ хийдийн лам нар Цам бүжиг бүжин түүнийг угтав. Энэхүү арга хэмжээг Белгийн Төвөдийн Холбоо, Төвөдийн Нэгдсэн Хороо, Урт наслахуйн ёслолын Лхасын дүүргийн Хороо, Лхока Ардын Холбоо болон Дарамсалагийн Төвөдийн Бизнесийн Холбоо гэсэн таван байгууллага нэгдэн зохион байгуулж байгаа ажээ.

Мөргөлийн үеэр гүрү Бадамсамбава, Наландагийн 17 их бандида, Далай Ламын дамжлагын магтаалыг уншсан байна. Аюуш бурхантай холбоотой уг ёслолыг нямава урсгалын өнөө цагийн тэргүүн Даглүн Цэбрүл ринбучигийн удирдлаган дор Миндроллин болон Дорж Даг хийдийн лам нар үйлдлээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан Жамьяан Чэнзэ Чожи Лодойгийн зохиосон залбирал, Дээрхийн Гэгээнтний багш Лин ринбучи болон Тижан ринбучи нарын зохиосон урт наслахуйн залбирлыг мөн уншив.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн энэхүү санаачлагыг гаргасан 5 байгууллагын гишүүдэд хандан, хоёргүй сэтгэлээр түүнд итгэж зүтгэж байгаад нь талархал илэрхийллээ. Дорж Дак болон Миндроллин хийдийн лам нар уг арга хэмжээний зан үйлийг хамтдаа гүйцэтгэснийг тэрээр тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд талархаад, 5 дугаар Далай ламтай Дорж Дак хийдийн Пема Дринлей болон Миндроллин хийдийн Тердаг Линпа нар онцгой харьцаатай байсныг тэмдэглэлээ. Даглүн Цебрүл ринбучигийн оролцоог тэр мөн өндрөөр үнэлсэн байна.

“Энэхүү өргөлд оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ мөргөлийн мөн чанар нь багш шавийн бат бөх холбоонд оршино. Лам багшийн зааж сургасныг оюун тархиндаа шингээж, сургаалийг нь амьдралд хэрэгжүүлэх нь чухал,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Бурхад бусдын буруу үйлийг усаар угаадаггүй,
Хамаг амьтны зовлонг гараар арчин арилгадаггүй
Ухаарч ойлгосноо бусдад шилжүүлдэггүй
Үнэний тухай сургаалиаараа хамаг амьтныг чөлөөлдөг

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслахын даншүг ёслол үйлдлээ


Даглүн Цебрүл ринбучи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулсан
даншүгийн ерөөлийг уншиж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
2015.3.4. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Хэрвээ лам багш ямар нэг үндэслэл муутай зүйлийг сургавал та бүхэнд багштайгаа энэ талаар чөлөөтэй мэтгэлцэх эрх байгаа ч, хэрвээ багш тань зөв зүйл сургасан бол шууд амьдралд хэрэгжүүлэх ёстой.”

Дэлхий дахинд төвөд хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг үнэлдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглээд, хувь хүний зөв үйлдэл нь хамгийн сайн өргөл болно хэмээн нэмж хэллээ. Тэрээр бардам зан гаргахгүй байхыг анхааруулаад, хэрвээ төвөдүүд эрхэлсэн ажил төрөлдөө бодитоор, чин сэтгэлээсээ хандаж зүтгэвэл Төвөдийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан эсэх талаар ямар нэг байдлаар эргэлзээ төрөхгүйгээс гадна хорвоогоос халихын цагт харамсах зүйлгүй байна гэдгийг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн “Даши Дэлэг, баярлалаа” хэмээн яриагаа өндөрлөхөд хурсан олон “Үнэний Үг“ хэмээх залбирлыг уншллаа.

Бурхад хийгээд бодьсатва нарын өмнө
Төвөд нутаг зоны төлөө Жанрайсиг Бурханы үйлдсэн
Хүсэл тэмүүллийн асар их залбирал
Яг одоо бөгөөд энд үтэр түргэн үр шимийг өгөх болтугай.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт