Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав 2013 он 4 дүгээр сар 16

Түгээх

Швейцарь, Берн – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн франц хэл давамгайлдаг бүс нутагт хэд хоног айлчилсны дараа өнөөдөр герман хэлтний нийслэлд Бернийн Их Сургуулийн урилгаар хүрэлцэн ирлээ. Сургуулийн ректор проф.Мартин Таубэр хүлээн авч бусад нөхөдөө танилцууллаа. Үүний дараа “Тогвортой ирээдүйн зүг”сэдэвт илтгэл тавихаар хурлын танхим руу морилов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуулийн айлдвар
сонсохоор ирсэн оюутнуудтай мэндчилэв. Швейцарь, Берн.
2013.04.16. Зургийг Мануэл БауэрРектор танилцуулгандаа өөрийн сургуулийн санаа тавьж ажилладаг асуудлын нэг нь дэлхий дахины асуудлууд болон тогтвортой хөгжлийн талаарх асуудлууд ордог талаар онцлон хэлэв. Үүнд хойд ба өмнөд, баян ба ядуугийн ялгаа ордог байна. Тэрээр “Энэ тухай Дээрхийн Гэгээнтний санаа бодлыг сонсох болсондоо сургуулийн хамт олныхоо зүгээс туйлын баяртай байгаагаа илэрхийлье. Шинжлэх ухаан бидний амьдралд онцгой нөлөөтэй. Цаашид ч ийм байна. Оюутнууд үүнийг өөрсдийн боловсролоор олж авах хэдий ч тэдэнд удирдагч болох үүрэг хариуцлага хүлээх дадал хэрэгтэй. Энэ хоёр талын сонгодог жишээ нь Дээрхийн Гэгээнтэн та билээ” хэмээгээд тайзнаа түүний хажууд суухаар сандал авчруулав.

Дээрхийн Гэгээнтэн “Эрхэм ахан дүүс нараа, залуу үеийнхэн та бүхэнтэй энд уулзах завшаан олдсонд маш их баяртай байна. XX зууны биднийхэн үеэ элээжээ. Би өдгөө 78 настай ч бие лагшин маань ерөнхийдээ сайн байгаа. Гэхдээ үе үе өвдөг маань асуудалтай байдаг ч энэ миний ажил үйлсэд саад болдоггүй. Миний ажил бол “бла бла бла” ярих шүү дээ.”

Тэрээр танхимд цугларсан олныг хараад та бүхэн жинхэнэ XXI зууныхан байна хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд айлдвар
айлдаж байгаа нь. Швейцарь, Берн, Бернийн Их Сургууль
2013.04.16. Зургийг Мануэл Бауэр“Өнгөрсөн өнгөрснөөрөө дуусна. Зөвхөн дурсамж болон үлдэхээс өнгөрсний төлөө бид юу ч хийж чадахгүй. Харин ирээдүй маань бидний өмнө байгаа бөгөөд XXI зуун илүү аз жаргалтай зуун болох байх хэмээн найдаж байна. Түүхийн хуудаснаа XX зууныг аллага хядлага, хүчирхийллийн зуун болж 200 гаруй сая хүн амиа алдсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Дайн тулаан гэдэг бол дүрэлзэн асч буй гал шиг байдаг. Хэн нэгэн хүний амь насыг хохироовол шоронд орох эсвэл ялын эцсийн тогтоол гүйцэтгүүлдэг. Гэтэл хэдэн мянгаар нь хүмүүний амийг егүүтгэсэн хүнийг баатар мэт үзэж байгаа нь буруу хэрэг юм.”

“Хүчирхийлэл нь Европын түүхийн нилээн хэсгийг эзлэж байсан ч одоо өөрчлөгдсөн. Урьд өмнө нь төсөөлж боломгүй байсан Франц, Герман улсууд найрамдалт хөршүүд болж тэд өөрсдийн ашиг сонирхлоо тэргүүнд тавихын өмнө Европын ашиг сонирхлыг тэргүүнд тавьж байна. Хүчирхийллийн хор уршгийг тооцож барамгүй. Энэ нь хэдийгээр хязгаар хэмжээтэй гэж хүмүүс боддог ч нэгэнт эхэлбэл хяналт хараанаас гардаг муу үр дагавартай. Тийм ч учраас XXI зууныг амар амгалан, яриа хэлэлцээрийн зуун болно гэж найдаж байгаа юм.”

“Амар амгаланг бий болгохын төлөө бид ажиллах хэрэгтэй. Энэ нь огтхон ч асуудалгүй болно гэсэн үг биш ээ. Асуудлыг хүчээр шийдэхээ болино гэсэн үг юм. Хэрэв ямар нэгэн зөрчилдөөн маргалдаан гарвал түүнийг яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй. Залуу үеийнхэн та нарт энэ амар амгалан цаг үеийг бүтээх үүрэг хариуцлага ноогдож байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас уулзалтын үеэр оюутан
асуулт тавьж байгаа нь. Швейцарь, Берн, 2013.04.16.
Зургийг Мануэл БауэрДээрхийн Гэгээнтэн зэвсэг худалдаж авахын оронд тэр мөнгөө сэргээгдэх эрчим хүчинд зарцуулахыг санууллаа. Хэрэв бид зэвсгийн үйлдвэрлэлд зарцуулдаг мөнгө болон бусад эх үүсвээрээ нарны цахилгаан үүсгүүр болон ус цэвэршүүлэх үйлдвэрлэлд зарцуулбал бид эргэн тойрноо ногооруулж чадах болно. Энэ нь тогтвортой эдийн засгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулах болно гэв.

“Цаг уурын өөрчлөлт улам ярвигтай болж байна. Тиймээс XXI зуунд амар хялбар байхгүй болов уу. Гэвч хүнд хэцүү тулгамдаад буй асуудлуудад яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд бэлтгэгдсэн байх ёстой юм. Зөвхөн орон нутгийн хэмжээнд сэтгэх бус дэлхий ертөнцийн, хүн төрөлхтөний хэмжээнд харах нь чухал. Бид бүгд аз жаргалыг хүсч зовлонг үл хүсдэг ч бидний ирээдүй бидний эргэн тойрны хүмүүсээс хамааралтай. Эргэн тойрны хүмүүсийн аз жаргал улс үндэстнээс, улс үндэстний аз жаргал, амар тайван байдал нь нийт хүн төрөлхтнөөс хамааралтай. Даяарчлалтай холбоотой бодит байдал өөрчлөгдөж байна. Бид үүнд зохицон өөрчлөгдөх хэрэгтэй. Аливаа зүйлийг дан ганцаар нь авч үзэх бус цогцоор нь авч үзэх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийнх нь хэлсэнчлэн “бла бла бла”-гаа дуусгахад танхим дүүрэн нижигнэсэн алга ташив. “Та мах бага хэрэглэхийг зөвлөх үү” хэмээн асуухад тэрээр “Тиймээ гайхалтай хэрэг. Би Төвд хүмүүсийг цагаан хоолтон болохыг дэмждэг, би ч бас цагаан хоолтон болохоор зэхэж байгаа” хэмээв. Мөн өөр бусад асуултанд хариулсан ба тэрээр шашнаас ангид ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэхийн чухалыг онцлон хэлж байлаа. Энэ нь дотоод сэтгэлийн үнэ цэнэ болон эрүүл сэтгэлгээ, шинжлэх ухааны ололтууд дээр тулгуурласан байх хэрэгтэй” гэв.
Тэрээр талархалын үгээр яриагаа төгсгөхөд Ректор бяцхан бэлэг гардуулахыг хүсч байгаагаа хэллээ.
Швейцарь улс цаг, шоколадаараа алдартай. Их сургуулийн нэгэн барилгад ч хуучин цагт үйлдвэрлэл явуулж байсан тухай дурьдаад Дээрхийн Гэгээнтэнд Toblerone шоколад бэлэглэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Зөвлөлийн
Ерөнхийлөгч HE Маяа Графийн хамт. Швейцарь, Берн.
2013.04.16. Зургийг Мануэл БауэрТүүний дараа Их Сургуулийн зүгээс үдийн хоолонд урьж дараа нь Швейцарийн парламентийг зорилоо. Тэнд Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч HE Маяа Граф хүлээн авсан бөгөөд Парламентийн гишүүдтэй уулзахын өмнө харилцан зөвлөлдөв.

Швейцарь-Төвдийн Парламентийн группт хандан Дээрхийн Гэгээнтэн “Ард олны төлөөлөл болон сонгогдсон та бүхэнтэй уулзаж буй маань нэр төрийн хэрэг мөн. Төвдөд ардчилалыг дэлгэрүүлэхийн төлөө 1952 оноос хойш хичээсэн бөгөөд үүний үрээр 2011 онд сонгуулиар сонгогдсон удирдагч залууд улс төрийн үүрэг хариуцлагаа шилжүүлсэн.

Тэрээр “Төвдийг дэмжигч нар Төвдийн төлөө гэхээсээ илүү үнэнийг дэмжиж байгаа юм. Бидний энэ тэмцэл нь хүчирхийллийн замаар явагдаж ирээгүй. 1960 онд НҮБ-т асуудлыг тавьснаас хойш 1974 онд эрт орой хэзээ нэгэн цагт Хятадуудад шууд хандсан нь дээр гэж үзсэн. Тэр үед Хятад улсад соёлын хувьсгал болж байлаа. 1979 онд албан ёсны холбоо тогтоож 1980 онд Ху Яао Бан Лхаст айлчлан болсон явдалд уучлал гуйж байсан юм. Гэвч үүний дараа бодлого нь өөрчлөгдөн Тиан Мины талбайд болсон бослогын дараа илүү чангарсан юм. Дээрхийн Гэгээнтэн 2010 онд Хятад улстай холбоогоо тасалсан ч “Дундаж Хандлага”-ын арга зам Хятадын үндэсний сэхээтнүүд, зохиолч нарын дунд хэвээр байгаа” гэдгийг дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн Парламентэд
айлчлах үеэрээ Швейцарь-Төвдийн Парламентийн группт
хандав. Швейцарь, Берн, 2013.04.16. Зургийг Мануэл Бауэр“Шинэ удирдлага асуудлыг бодитой харж магадгүй. Хэлэхэд эрт байна. Үүний хажуугаар эртний хэл соёл Төвдийн Буддизм, байгаль экологийн байдал чухал асуудал болоод байна. Шинэ үеийнхэн гарч ирж байгаа ч Төвдийн хүсэл эрмэлзэл хүчтэй хэвээр байгаа.”

Тэдэнд дуу хоолой болохоор Швейцарийн долоон намын төлөөлөн оролцсон хэвлэл мэдээллийн хүмүүстэй Төвдөд болж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар уулзалт хийв. Тэд өөрсдийн зүгээс Төвдийн ард түмнийг дэмжихээ илэрхийлээд Швейцарийн Засгийн Газар хүний эрх, ардчилалыг дээдлэн Хятад улстай байгуулах гэж буй чөлөөт худалдааны гэрээнд ч энэ талаар заах болно гэдгээ дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн “1973 оноос хойш хэд хэдэн удаа айлчлан ирсэн. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Төвдийн ард түмний дэмжлэг та бүхний ачаар нэмэгдэж байна.”

Тэрээр улс төрийн үүрэг хариуцлагаа дуусгавар болгон өөрийн гурван гол зорилгоо товчхон дурьдав. Хүмүүний үнэ цэнэтэй зүйлийн талаар ярьж аз жаргал, амар тайвныг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, Төвд хүний хувьд Төвдүүдийн итгэл найдварыг хүлээж тэдний төлөөний хүн байна. Төгсгөлд нь Хятад оюутан, идэвхитэн дэмжигч нартай уулзсан бөгөөд тэд ч “Дундаж Хандлага”-ийг дэмжихээ илэрхийлснээс гадна хүмүүс нийтээрээ энэ талаар мэдээлэлтэй байгаа төдийгүй дэмжинэ хэмээн хэлж байсан тухай өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтнийг морилон гарч ирэхэд олон Төвд хүмүүс, тэдний найз нөхөд түүнийг харахаар цугласан байсан бөгөөд машиндаа суухад “Далай багш урт наслах болтугай” хэмээн ерөөсөөр хоцров.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт