Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бидний аз жаргал, эрүүл мэнд, ирээдүй 2021 он 9 дүгээр сар 22

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин – Өнөө өглөө Нью Жерси мужийн Монмутын Их Сургуулийн Ерөнхийлөгч, доктор Патрик Леахи “Даян дэлхийн ирээдүй, сайн сайхан, эрүүл мэнд, аз жаргалын харилцан хамаарал” сэдвээр харилцан ярилцахаар Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэн урилаа. Тэрээр Дээрхийн гэгээнд хандан “Монмутын их сургуулийн оюутнууд болон багш нар хүн төрөлхтний ирээдүй хойч үеийн сайн сайхны төлөө илүү аз жаргалтай, эрүүл энх, энэрэнгүй, эв нэгдэлтэй амьдрахад суралцах гэж байгаадаа баяртай байна” гэв.

Зураг. Нью Жерси мужийн Монмут Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Патрик Леахи “Даян дэлхийн ирээдүй, сайн сайхан, эрүүл мэнд, аз жаргалын харилцан хамаарал” сэдвээр ярилцахаар Дээрхийн гэгээн Далай ламыг урьж буй нь... 2021 оны 9 дүгээр сарын 22. Зургийг: Дэнзэн Жамбал.

Энх амгалан, аз жаргалын тухай ярилцах боломж тохиосонд талархаж буйгаа Дээрхийн гэгээн илэрхийлэв. 

“Хүн бүр тэрчлэн амьтад ч гэсэн амар амгалантай амьдрахыг хүсдэг шүү дээ. Хэрвээ гал гарлаа гэж бодвол шавж хүртэл зугтахыг хичээнэ. Бусад төрөлтнөөс ялгагддаг гол зүйл нь бидний гайхамшигт оюун тархи билээ. Хүн бэрхшээл саадаас хэрхэн зугтах, ялан дийлэх талаар бодож чаддаг агаад үүнээс ч илүүг бодож сэтгэх боломжтой. 

Гэвчиг саад бэрхшээлийг ч бид өөрсдөө л үүтгэдэг. Мянга мянган жилийн туршид бид зэр зэвсгийг янз бүрээр бүтээж ирсэн. Заримдаа зэвсгийг энх тайвны хэрэгсэл гэж үздэг ч үнэндээ зэвсгийн мөн чанар нь алах, гэмтээхэд л оршиж байдаг. Зэр зэвсэггүйгээр дэлхий илүү амар амгалан байх учиртай. 

Бид асар их эрч хүч, хүчин чармайлтаа нарийн төвөгтэй зэвсгийн систем бүтээхэд зориулж байна. Тэгчхээд дараа нь энх тайвны тухай ярьдаг. Үнэндээ зэвсэг нь жинхэнэ энх тайвныг цогцлооход ямар ч хувь нэмэргүй оруулдаггүй. 

Өнөө үед дэлхий дахины харилцан хамаарал, шүтэлцээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн үед бид зөвхөн өөрийн амьдардаг орон нутгаа л анхаардаг байлаа. Дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал тэргүүтэй шинэ шинэ бэрхшээл сорилт бүгдэд нөлөөлж буй нь хүн төрөлхтөн эдгээр асуудлыг анхааралдаа зайлшгүй авах шаардлагатайг илтгэх ажээ. 

Зэвсэг үйлдвэрлэж, борлуулснаа авч үзвэл “Одоо хангалттай!” гэж хэлэх цаг болсон. Бид цэрэг, зэвсэггүй дэлхийд л бодит энх тайвныг цогцлоож чадна. Нэг л гараг дээр амьдарч буй нэг л төрөлхтөн гэдгээ үргэлжид санаж явах учиртай. Бид хамтдаа амар амгалан, эв найрамдалтай амьдрах хэрэгтэй. Зэвсэг үйлдвэрлэх, борлуулах нь үүнд ямар ч хувь нэмэр оруулж чадахгүй.

Өнөө үед дэлхий дахины харилцан хамаарал, шүтэлцээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн үед бид зөвхөн өөрийн амьдардаг орон нутгаа л анхаардаг байлаа. Дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал тэргүүтэй шинэ шинэ бэрхшээл сорилт бүгдэд нөлөөлж буй нь хүн төрөлхтөн эдгээр асуудлыг анхааралдаа зайлшгүй авах шаардлагатайг илтгэх ажээ. Зэвсэг үйлдвэрлэж, борлуулснаа авч үзвэл “Одоо хангалттай!” гэж хэлэх цаг болсон. Бид цэрэг, зэвсэггүй дэлхийд л бодит энх тайвныг цогцлоож чадна. Нэг л гараг дээр амьдарч буй нэг л төрөлхтөн гэдгээ үргэлжид санаж явах учиртай. Бид хамтдаа амар амгалан, эв найрамдалтай амьдрах хэрэгтэй. Зэвсэг үйлдвэрлэх, борлуулах нь үүнд ямар ч хувь нэмэр оруулж чадахгүй.

Энх тайвныг бодитойгоор цогцлооё гэвэл тэр нь дотоод сэтгэлийн амар амгалангаас эхлэх билээ. Уур хилэн, атаа жөтөө, бухимдал нь тун амархан хүчирхийллийг төрүүлдэг тул хүн бүрийн төрөлх мөн чанар болох энэрэл нигүүслийг төрүүлэх, түүнийгээ улам бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Өмнө нь бид зөвхөн орон нутгийнхаа асуудалд л анхаарал хандуулдаг байсан бол өдгөө хүн төрөлхтний асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй боллоо” хэмээн Дээрхийн гэгээн өгүүллээ.

Монмутын их сургуулийн багш, оюутнуудтай цахим уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Далай лам баясан инээж буй нь. Энэтхэг, Химачал прадеш, Дарамсала. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Зургийг: Дэнзэн Жамбал.

“Бид оюун санааны амар амгаланг олохыг зорих ёстой агаад жинхэнэ энх тайвны үндэс суурь нь энэрэнгүй сэтгэл гэдгийг санаж явах учиртай. Хүмүүн бид оюун ухаан, царай төрхөөрөө нэгэн адил билээ. Ийм олон нийтлэг шинж агуулагддаг учраас бид амар амгалан, аз жаргалаар дүүрэн дэлхийд хамтдаа амьдрах зам мөрийг хайх нь зүй. 

Төвөдөд амьдарч байх үедээ төвөдүүдээ нэн тэргүүнд анхаардаг байжээ. Дүрвэж ирснээсээ хойш дэлхий ертөнц ямархан өргөн уудмыг ойлгосон билээ. Хүн бүр л ахан дүүс минь шүү дээ. Хаа ч, хэзээ ч, хэнтэй ч уулзсан би үргэлжид инээмсэглэдэг бөгөөд тэд эргээд над руу инээмсэглэдэг. Энэ чинь л ахан дүүсийн үйлдэл шүү дээ. Бусад хүмүүс ч надтай л адил хүн. Харин үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэгийн ялгаа нь үүнтэй харьцуулбал хоёрдогч хүчин зүйл.

Өнөө өглөө төвөдийн болон барууны анагаахын эмч нар миний биеийг үзсэн. Тэд намайг “Эрүүл байна” гэлээ. Үүний гол шалтгаан нь оюун санаа минь амар амгалан байгаад оршино. Үргэлжид уур унтуу, айдас түгшүүртэй байх нь эрүүл мэндийг доройтуулдаг бол оюун санааны амар амгалан байдал нь эрүүл энх байхад асар их ач тустай байдаг.

Зарим хүн тайвшрахын тулд тайвшруулах эм уудаг. Би хэзээ ч тийм эм хэрэглэж байгаагүй ээ. Байнга сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэхэд анхаардаг учраас есөн цаг унтдаг. Энэрэл нигүүслийн сэтгэлийг дадуулж хөгжүүлж ирсэн нь тайван амгалан унтах, хоолны дуршил сайн байх, хоол боловсруулалтад ч сайнаар нөлөөлдөг гэж боддог. 

Ахан дүүс минь ээ, өнөөдрийн та бүхэнтэй хуваалцах зүйл минь энэ билээ” гэлээ. 

Дээрхийн гэгээн Монмутын Их Сургуулийн багш, ажилчид, оюутнуудын олон асуултад хариуллаа. Тэрбээр дэлхий даяар нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтийн тухайд онцлон тэмдэглэв. “Озоны давхарга нимгэрснаар нарны хэт ягаан туяа идэвхжиж, улмаар дэлхийн дулаарал нэмэгдэж, уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байна. Ингэснээр хойд, өмнөд туйлын мөсөн бүрхүүл хүртэл хайлж эхэлжээ. Уур амьсгалын тогтвортой байдал нь бидний амьдралын хэв маягаас шууд шалтгаалах боллоо” гэв.

Дээрхийн гэгээн уур амьсгалын өөрчлөлтийн аюул Төвөдөд хэрхэн нөлөөлж буйг эш татлаа. “Төвөдийн өндөрлөг нь Азийн томоохон гол мөрнүүдийн эх ундарга бөгөөд хэдэн зуун сая хүний ундны усны хэрэгцээг хангадаг. Хэрэвзээ бид эдгээр гол мөрнийг хамгаалж эс чадвал ирээдүйд юу тохиолдохыг хэн ч тааварлашгүй” хэмээн өгүүллээ.

Дээрхийн гэгээн Нью Жерси мужийн Монмут Их Сургуулийн оюутнуудтай даян дэлхийн ирээдүй, сайн сайхан, эрүүл мэнд, аз жаргалын харилцан хамаарал сэдвээр айлдвар айлдаж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2021 оны 9 дүгээр сарын 22. Зургийг: Дэнзэн Жамбал.

Дээрхийн гэгээн Далай лам COVID-19 цар тахал дэлхийн өнцөг булан бүрд хүндрэл бий болгож буй талаар дурдаад, бие махбод, оюун санааны түвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өөрсдийгөө хамгаалах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр Шантидэва гэгээний айлдвараас эш татан, тулгарч буй бэрхшээлийг даван туулж чадах эсэхээ сайтар ажиглан шинжлэхийг зөвлөв. Хэрэв шийдэж болох тохиол аваас хүчин чармайлт гарган, зохих алхамыг хийх хэрэгтэй. Харин бидний хяналтаас давчихвал зүгээр л хүлээн зөвшөөрөх нь зүйтэй бөгөөд санаа зовох нь ямар ч тусгүй зүйл билээ. Мөн эмч нарын зөвлөгөөг дагах нь чухалтай гэдгийг дахин онцоллоо. 

Дээрхийн гэгээн Буддын шашин нь дотоод сэтгэлийн амар амгаланг чухалчилдаг гэдгийг тодотгож айлдав. “Өөрийн дотоод сэтгэлээ тэнцвэртэй бөгөөд аз жаргалтай болгож чадвал сурсан мэдсэнээ бусдад түгээж, үлгэрлэх боломжтой болох юм. Бурхан багш эхлээд гэгээрлийн хутгийг олж, улмаар өөрийн амьдралын туршлагадаа тулгуурлан бусдад ном айлдсан байдаг. Хувь хүн бүр өөрийн дотоод сэтгэлийг хөгжүүлж чадвал сахилга баттай бөгөөд аз жаргалтай нэгэн болж чаддаг. Ингэснээрээ бусдад тусыг бүтээх нь дамжиггүй юм. 

Хүмүүс бид дэлхийн баруун, зүүн хэсэгт төрснөөсөө үл хамааран хүн гэдгээрээ ав адилхан. Бүгд л эхээс мэндэлж, эхийнхээ хайр ивээл дор өсөж торнидог. Амьдралын хэв маяг, соёл өөр байж болох ч хүн гэдгээрээ ялгаагүй адил билээ” гэж айлдав. Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн өнгөрсөн үед Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл ямар их байсныг дурдав. “Харин одоо хүний арьс өнгө, шашин шүтлэг, хойд урд, зүүн баруунаас ирсэн нь ялгарах, ялгаварлах үндэс болох ёсгүй. Биднийг ижилсгэдэг, адилтгадаг нийтлэг чанарууддаа анхаарлаа хандуулах нь зохистой” гэв.

Надад Африкийн олон найзууд байдаг хэмээн Дээрхийн гэгээн өгүүлэв. “Дэсмонд Туту, Нэйлсон Мандела, бид гурвын арьсны өнгө өөр байж болох ч бид инээмсэглэхээрээ ялгаагүй нэгэн адил гэдгээ харуулдаг” хэмээв.

Тэрбээр хүүхдэд зааж сургах хамгийн чухал зүйл бол сайхан сэтгэл гэж өгүүллээ. Сургуулиуд үүнд анхаарах хангалттай цаг байдаггүй ч оюутнууд халуун дулаан сэтгэлээр инээмсэглэн харьцдаг багш нарт татагддаг нь илэрхий байдаг. Дээрхийн гэгээн өөрийнхөө бага насыг дурсан ярихдаа багш нар нь чанга хатуу байснаас нээлттэй, баяр баясгалантай байх нь илүү аз жаргалыг мэдрүүлдэг байсан гэж өгүүлэв.

“Зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж, дотоод амар амгаланд хүрэх вэ?” хэмээх асуултад Дээрхийн гэгээн “Зовлон бол амьдралын нэг хэсэг нь...” хэмээн хариулав. Иймийн учир саад бэрхшээл тулгарах үед айдас түгшүүрээ бууруулах аргыг олж, дотоод сэтгэлээ хөгжүүлэх нь нэн чухал. Ялангуяа залуу хүмүүс үл тэвчих хандлага их тул ахмад хүмүүс тэдэнд тэвчээр хатуужлыг төрүүлэх арга замыг зааж өгөх хэрэгтэй. Сөрөг, таагүй зүйлстэй нүүр тулж, даван туулах арга ухаанд суралцах нь дотоод сэтгэлийн хүчээ хөгжүүлэхэд их тустай байдгийг өгүүлэв.

Дээрхийн гэгээн Далай ламаас Монмутын Их Сургуулийн оюутан асуулт асууж буй нь... Энэтхэг, Химачал прадеш, Дарамсала. 2021 оны 9 дүгээр сарын 22. Зургийг: Дэнзэн Жамбал.

Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Дүрвэгч болсон цагаас эхлэн элдэв зовлон, саад бэрхшээлийг хэрхэн оюун санааны амар амгаланд урвуулах тухайтад дэлхий дахинд хүргэх, түгээх боломж нээгджээ гэж бодож байна.

Үхэл ч бас амьдралын нэгээхэн хэсэг. Эрт, орой хэзээ нэгэн цагт хүн бүр энэ амьдралыг орхин одно. Харин тэр үед сэтгэл тайван, амгалан байх нь хамгийн чухал. Хамгийн нарийн сэтгэл нь тэргүүлшгүй цагаас эхтэй байдаг. Эхэд үр тогтох үйл явц зөвхөн бие махбодын элементүүд болох эр, эм бэлгийн эсээс шалтгаалдаггүй. Тэд ухамсартай (сүнс) нэгдсэнээр сая үр тогтдог” хэмээн айлдлаа. 

Тэрээр маш нарийн сэтгэл тэргүүлшгүй цагаас эхтэй бөгөөд хойд нас, дараачийн төрлийн эх үндэс болдог хэмээв. Мөн өмнөх амьдралаа дурдан санадаг хүүхдүүдийн жишээг эш татав. Тэрчлэн таалал барсны дараа зарим хүний бие амьд мэт байх “түгдам” хэмээх үзэгдэл нь маш нарийн сэтгэл биеэс одоогүйг илтгэдэг тухай оюутнуудад ярилаа.

Нэгэн оюутан сэтгэл гутралыг хэрхэн даван туулах тухай асуухад Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Хэн нэгэн эд зүйлс буюу материаллаг ертөнцөд хэт автваас итгэл найдвараа алдахад хүрдэг. Харин оюун санааны талаар тодорхой ойлголттой болж, сэтгэлийн амар амгаланг үрслүүлэн хөгжүүлбэл тэнд шийдэл нь буй” хэмээв.

Тэрбээр цахим хөгжил нь юмс хэрхэн өөрчлөгддөгийг илтгэж буй нэг жишээ хэмээгээд, урьд цагт дэлхий дахиныг ийм өргөн хүрээгээр харж, ойлгох боломжгүй байсныг дурдав. Харин өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудалд анхаарал хандуулах, шийдэх хэрэгтэй энэ цаг дор бидэнд туслах арга хэрэгслүүд буйг сайшаалаа. “Залуу хойч үед хүч хэрэглэх нь тус үгүй гэдгийг ойлгуулах, цэрэг зэвсэггүй, энх тайван дэлхий ертөнцийг бий болгохын ач холбогдлыг таниулах нөхцөл боломж эдүгээ бидэнд бүрдсэн байна. 

Залуу үе минь өнгөрсөн үеийн замналыг давтах албагүй. Харин цаг үеийн өөрчлөлтөд тохирсон шинэ сэтгэлгээ, шинэлэг хандлагыг төлөвшүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд туслах гол арга зам нь энэрэл нигүүсэл бөгөөд ийм нийгмийг бүтээх нь хүн төрөлхтний үүрэг гэдгийг ухамсарлан ойлгуулах хэрэгтэй билээ”.

Бурхан багшийн сургаал номлолын талаарх сүүлийн асуултад Дээрхийн гэгээн Хутагтын дөрвөн үнэн нь Буддагийн гол охь шим болохыг дурдав. “Хутагтын дөрвөн үнэний дотроос Хутагтын найман мөр, мөрийн үнэн тэргүүтэн нь хамгийн чухал. Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтэлгэх нь үнэн, зовлонгоос гэтэлгэх зам нь үнэн” гэдгийг онцлон айлдав.

Төгсгөлд нь уулзалтыг зохион байгуулсан захирал Лу-Анн Рассел энэхүү уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан Дээрхийн гэгээний багийн гишүүдэд талархал илэрхийллээ. Тэрээр Дээрхийн гэгээнд хандан, түүний халуун дулаан, энэрэн нигүүлсэнгүй айлдвар сургаал нь оролцогч бүрийн сэтгэл зүрхэнд хүрсэн хэмээгээд цааш үргэлжлүүлэн, “Танд ихэд талархлаа. Та бидний сэтгэл зүрхэнд хүрч, машид сайхан айлдварыг айлдлаа. Бид цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна” гэв. Үүгээр уулзалт ярилцлага өндөрлөлөө.

Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт