Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ 2-01-2018, 17:51 | Хэвлэх 2017 он 12 дугаар сар 19

Түгээх

Энэтхэг, Карнатака, Билакуппе – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан хийдээс машинаар хөдөллөө. Хийдийн лам хуврагууд болон энгийн олон ард иргэд түүнийг үдэхээр замын хоёр талаар жагссан байх бөгөөд дацангийн хамба лам нар олон км хамт явж үдсэн юм. Шимогга хотод нэгэн шөнийг өнгөрүүлээд өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Билакуппе хотод хүрэлцэн ирэв.

Олон мянган төвөд иргэд, лам хуврагууд, сургуулийн сурагч хүүхдүүд замын хоёр талаар жагсан баяр хөөртэйгээр Дээрхийн Гэгээнтнийг угтлаа. Гандан хийдийн цогчэн дуганд Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж нар, мөн хийдийн хамба лам нар, бүжигчид, хөгжимчид нийлсэн энгийн иргэд хамтдаа Дээрхийн Гэгээнтнийг ёс төгөлдөр угтахаар цугласан байлаа.


Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра хийдэд морилон ирснийхээ дараа хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин ЧойжорДээрхийн Гэгээнтэн дуганд морилсон хойноо зарим хүмүүстэй уулзан ярилцаж, бэлдсэн суудалд суув. “Ертөнцийн зургаан чимэг, хоёр дээд” хэмээн алдаршсан эртний Энэтхэгийн их эрдэмтдийн магтаал, арван зургаан архадын магтаалыг уншиж байх зуур хүндэтгэлийн цай, брээсийг цугласан олонд түгээж байлаа.

“Би энд эргэн ирсэндээ баяртай байна. Ялангуяа олон зууныг дамнан агуу баялаг уламжлалыг хадгалан авч яваа нэгэн хийдэд ирээд байгаадаа баяртай байна. Та нарын ихэнхийг би олон жилийн өмнөөс мэднэ. Та бүхэнд маш их талархаж байна.”

“Өмнөд Энэтхэгийн томоохон хийдүүдээр явах миний үндсэн төлөвлөгөө маань лам нарт гэлэн санваар хүртээх байсан боловч хүнд ханиад хүрсний улмаас бие маань нэлээдгүй ядарсан юм. Хэдэн өдрийн турш эмчилгээ хийлгэж биеэ сувилснаар одоо бараг эдгээд байна.”

“Маргааш би Сэра Жэ дацанд Хаянхирва ядмын авшиг хүртээж, нөгөөдөр Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт хийн Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлан номлох болно.”

Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам угтах ёслол дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин Чойжор“Замдаа би тухтай унтаж чадаагүй. Харин урд шөнө сайхан унтаж амарлаа. Би өглөө эрт 3 цагт сэрдэг бөгөөд орой 5, заримдаа 6 цагт орондоо ордог. Дагдаг ринбочэ 70 настайдаа нойргүйдэх өвчтэй байсан бол надад ийм асуудал байхгүй. Саяхан би Гандан хийдэд мэдэгдсэнтэй адил өдгөө би 83 хүрэх гэж байна, гэвч би маш сайна байна. Надад бүү санаа зов.”

“Сүүлийн үед би эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн Энэтхэгт буцаан сэргээх хэрэгтэй гэж олон дахин ярьж буй бөгөөд хүмүүс ч үүнд анхаарал хандуулж эхлээд байна. Энэхүү санаа маань Энэтхэгийн 17 бандидагийн магтаалыг зохиох үед төрсөн юм. Энэтхэгийн их багш нар оюун санаа хэрхэн ажилдаг талаарх гүнзгий ойлголтыг бидэнд үлдээсэн бөгөөд тэр нь өдгөө манай дэлхий дахинд нэн чухал болоод байгаа билээ. Энэ нь зөвхөн надад хамааралтай хэрэг бус, уг мэдлэгийг хүн бүхэн ойлгон авч, олон нийтэд түгээх ажилд хүн бүхэн оролцох боломжтой юм.”

“Шантаракшита гэгээн Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхдээ эхнээс нь л учир шалтгааны ухаанаар буддын гүн ухаанд суралцах ёс тогтоосон юм. Үүнийг нь бид Энэтхэг эргүүлэн сэргээх хэрэгтэй байна. Энэтхэг орон дэлхийн хамгийн том ардчилсан орон тул иргэний бөгөөд академик мэдлэг олгох эртний Энэтхэгийн уламжлал энд ахин дэлгэрснээр Ази дахинд түгэх бүрэн боложтой.”

Билакуппе дахь Сэра хийдэд морилон ирлээ


Сэрагийн цогчин дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтах ёслол боллоо. Энэтхэг, Карнатака, Билалкуппе. 2017.12.19. Гэрэл зургийг Тэнзчин Чойжор“Цагаачилж ирсний дараа лам хуврагууд Баксад ном үздэг байлаа. Дараа нь олон газарт Төвөдийн сууринг шинээр байгуулсан бөгөөд сургалтын олон төвөө нээж чадсан юм. Ингэж л бид Наландагийн уламжлалыг хадгалсан билээ. Олон хийдүүд маань Наландагийн уламжлалд суралцахын зэрэгцээ өдгөө орчин үеийн шинжлэх ухаанд ч суралцсаар байна. Бидний сурч мэдсэн, хадгалж ирсэн уламжлал хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн айлдвараа дуусгаад Сэра хийдийн цогчэн дуганы дээр байрлах ордонд амрахаар мориллоо. Маргааш тэрээр Сэра Жэ дацанд морилж, нөгөөдөр Сэра Мад дацанд морилно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт