Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Билгүүний зүрхэн” болон “Бодь сэтгэлийн тайлбар” номыг айлдав 2015 он 4 дүгээр сар 12

Түгээх

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 12 – Ням гаригийн нар ээсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг буудлаасаа Шёва Жёши эмэгтэйчүүдийн их сургуулийг чиглэн машинаар явахад гудамж талбайд хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа. Ном айлдах Мемориал Холлын гадаа түүнийг ирмэгц хүлээж байсан хүмүүс бөхийн мэндчилж, баярлан угтав.

2100 хүн цугларсан танхимын индэрт Дээрхийн Гэгээнтэн яг 9:30-д суудлаа эзэллээ. Номын дуу сонсохоор ирсэн хүмүүсийн дунд 370 солонгос, 120 монгол, ихэнх нь Тайванаас, цөөн хэд нь их газраас ирсэн 1000 орчим хятад хүн байв.

“Билгүүний зүрхэн” болон “Бодь сэтгэлийн тайлбар” номыг айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын өмнө Солонгосын лам
нар “Билгүүний зүрхэн” судраас уншиж байгаа нь. Япон, Токио.
2015.4.12. Гэрэл зургийг Тэнзин Жигмей“Нэгэнт та бүхний ихэнх нь “Билгүүний зүрхэн” судрыг уншдаг учраас тус тусын хэл дээр уншицгаая. Өнөөдөр Солонгосын лам нар болон Хятадын сүсэгтнүүд, харин маргааш Японы лам хуврагууд унших болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээний эхэнд айлдлаа.

Солонгосын лам нарын уншлагын дараа 1000 хүн нэгэн дуугаар тарнийг хятад хэлээр уншив. Ном айлдахын өмнө билиг барамидын ‘Илт онохуйн чимэг’ номын эхний шүлгийг унших дуртайгаа Далай Лам өгүүлэв. Дараа нь тэрээр үргэлжлүүлэн Бурхан Багшийг магтан дуулж, шүтэн барилдахуйн онолыг тайлбарласан Нагаржуна гэгээний ‘Билгүүний үндэс’ судрын аврал одуулах хэсгээс уншив.

“Өнөөдөр эхэлж байгаа хоёр өдрийн номонд япон, солонгос, монгол, тайван, хятад хүмүүс хүрэлцэн ирснийг харахад таатай байна. Билиг барамидын сургаалыг бүх бурхадын эх хэмээн олонтаа нэрлэсэн байдаг тул Шёва Жёши эмэгтэйчүүдийн их сургууль нь Билиг Барамидыг заахад тохиромжтой газар хэмээн би бодож байна. Түүнээс гадна бидний энэхүү арга хэмжээг интернэтээр дамжуулан Японы 39 кино театрт түгээж байгаа хэмээн надад хэлсэн. Тэдгээр газарт хүрэлцэн ирсэн хүмүүс бидний номын арга хэмжээнд тавтай морилно уу.”

Тэрээр билиг ухааны утгыг оновчтой илэрхийлсэн ‘Билгүүний зүрхэн’ болон ‘Бодь сэтгэлийн тайлбар’ номыг товч тайлбарлана гэдгээ Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Бодь сэтгэлтэй уялдсан хоосон чанарын тухай мэдлэг нь мунхагийн харанхуйг дарах ерөндөг болдог хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн Камалашила гэгээний ‘Бясалгалын зэргэмж’ бүтээл нь төвлөрөл хийгээд гүн номлол, зам мөрийн тухай бүрэн тусгасан байдаг учир уг зохиолын дунд ботийг тайлбарлах нь чухал байна гэв.

Уламжлал ёсоор тэрээр буддизмын тухай өгүүлэхдээ

“21 дүгээр зуунд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд аз жаргалыг хүсч, зовлон шаналлыг үл хүсдэг. Энэ бол бидний шашин шүтэх, эс шүтэхээс хамаарахгүй. Өөрсдийн амин хувиа хичээсэн бодол, юмсыг явцуу хүрээнд, өнгөцхөн хардаг хандлагаас маань болж бидэнд олон асуудал тулгарч байгаа бөгөөд энэ бүхний эцэст урам хугарах явдал л бидэнд нэмэгдэж байна.”

“Билгүүний зүрхэн” болон “Бодь сэтгэлийн тайлбар” номыг айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь.
Япон, Токио, 2015.4.12. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейӨнөөдөр дэлхий дахинаар боловсролд ихээхэн ач холбогдол өгч байгаа ч, материаллаг зорилтыг тавьж, оюутан сурагчдыг материаллаг нийгэмд матераиллаг арга замаар амьдрахад бэлтгэж байна. Аз жаргалтай амьдралд оюун санааны хувь нэмрийг нийгэм тэр чигээрээ үл тоож байна. Бид дотоод сэтгэлдээ амгалан бус учраас уур хилэн, цөхрөл гутралд амархан автагдаж байгаа билээ. Хүн дотоод үнэт зүйлсдээ тулгуурлах хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх шашин хайр, нигүүлсэл, ахан дүүсийн холбоог бэхжүүлэхэд ач холбогдол өгдөг бөгөөд тэрхүү зорилгодоо хүрэх гүн ухааны өөр өөр арга замтай.

Шашнуудыг бүтээгч бурханд итгэдэг ба учир шалтгааны ухаанд итгэдэг хэмээн мөн хувааж болно. Бүтээгчид үл итгэх шашнуудын дотор буддизм ганцаараа бие даасан, мөн чанартаа оршдог бие хийгээд сэтгэлээс ангид “Би” үгүй гэж баталдаг. Буддизмд пали хэлний ба санскрит хэлний уламжлал байдаг хэмээн нэмж хэлэв. Аль аль уламжлал нь ёс зүй, төвлөрөл, билиг ухаан гэсэн гурван дадлыг сургадаг ч билиг ухааны онолоор ялгардаг тухай мөн айлдав.

‘Самдхинирмокана’ сударт Дээдийн номын гурван хүрдний талаар тайлбарлан бичсэн байдаг. Эхний хүрдийн үед номлосон сургааль пали хэлээр уламжлагдан үлдсэн бол хоёр дахь ба гурав дахь хүрдний сургааль ном санскрит хэлнээ хадгалагдан үлджээ. Эхний хүрдний үед Бурхан Багш өөрийн сургаалийн үндэс болох зовлон, зовлонгийн шалтгаан, зовлонгийн төгсгөл, зам мөрийн тухай Хутагтын Дөрвөн Үнэний сургаалиа айлдсан гэдгийг тайлбарлалаа. Мөн Дөрвөн Үнэн тус бүрийн 4, нийт 16 шинж чанарын талаар тодорхой тайлбарлав. Ялангуяа “Би” үгүйн ойлголт, мунхгийн харанхуйг арилгах хийгээд зовлонгоос ангижрах боломжийн талаарх асуудалд ихээхэн анхаарал хандуулжээ. Хутагтын Дөрвөн Үнэний 16 шинжийг ухаарч ойлгосноо амьдралд хэрэгжүүлбэл гэгээрлийн 37 хүчин зүйл үйлчилж эхэлнэ.

“Билгүүний зүрхэн” болон “Бодь сэтгэлийн тайлбар” номыг айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурц гэрлээс нүдээ хамгаалж,
толгой дээрээ алчуур тавив. Япон, Токио, 2015.4.12.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей“Билгүүний зүрхэн” судар нь Билиг барамид сургаалийн нэг хэсэг бөгөөд уг сургаалийн бүрэн эх нь 12 боть, 100000 мөрөөс бүтдэг тухай Дээрхийн Гэгээнтэн үдийн зоогоос буцаж ирээд тайлбарлалаа. Уг судрын хамгийн богино хэлбэр нь ‘а’ гэсэн нэг үеэс бүтдэг ажээ. “Билгүүний зүрхэн” судар ихэнх тохиолдолд 25 мөрөөс бүтдэг. “Билгүүний зүрхэн” судрын тодорхой утга нь бодит оршихуйн хоосон чанар ба энэ нь Хутагтын Гурав дахь Үнэн болох зовлонгоос ангижрах явдалтай холбоотой юм.

“Нагаржуна гэгээн сөрөг сэтгэлийг хоосон чанар ялан дийлэх үеийг зовлонгоос ангижрах гэнэ хэмээн тодорхойлсон. Нөгөө талаас сөрөг сэтгэл хоосон чанарт уусан алга болно гэсэн Куну Лама ринбучигийн тайлбарыг би илүүд үздэг. Бурхан Багш хоёр дахь хүрдний үед хоосон чанарыг, гурав дахь хүрдний үед сэтгэлийн гэгээлэг чанарын талаар номлосон.”

Бурхан Багш Хутагтын Дөрвөн Үнэний сургаалиа айлдахдаа, (зовлонгоос) ангижрах ба чөлөөлөгдөх гэсэн ойлголтыг хувь хүний “Би” үгүй хэмээх ойлголттой холбосон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлав.

Түүнчлэн “Билгүүний зүрхэн” судрын Хятад орчуулганд байхгүй ч, санскрит эх хувь болон төвөд орчуулганд хүний “Би” үгүй гэсэн ойлголт дээр нэмэгдээд үзэгдэл хоосон тухай заасан үг байдаг. Юмс үзэгдэл мөн чанартаа хоосон гэсэн нь тэд огт оршдоггүй гэсэн утга биш юм. Сударт дурдагдсан ‘Хэлбэр нь хоосон’ гэсэн үг нь юмсын туйлын бодит шинжийг хэлж байгаа бол ‘хоосон нь хэлбэр’ гэж айлдсан нь шүтэлцэн оршихуйг хэлж байгаа билээ. Үүнийг дараагийн ‘Хоосон бол хэлбэрээс өөр юу ч биш, хэлбэр бол хоосноос өөр юу ч биш’ гэсэн мөр баталж байна.

“Чандракирти гэгээн ‘Төв үзэлд орохуй’ зохиолдоо айлдсанчлан хоосон чанарыг ойлгох ёстой гол шалтгаануудын нэг нь ‘Бүх алдаа, дутагдал, сөрөг сэтгэл нь “Би”-гийн талаарх ташаа ойлголтоос эхтэй. Энэ ташаа ойлголтын үндсэн дээр бид юмсын мөн чанарыг хэтрүүлэн үздэг бөгөөд үүнээс сөрөг сэтгэл үүсгэдэг билээ.”
Дээрхийн Гэгээнтний анд, Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн хэлснээр нөхцөл байдлын 90% нь бидний оюун санааны тусгал байдаг байна.

“Билгүүний зүрхэн” болон “Бодь сэтгэлийн тайлбар” номыг айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жёва Жёши их сургууль
дээр хийсэн ярианд 1200 гаруй хүн сууж сонслоо. Япон,
Токио, 2015.4.12. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейҮзэгдлийн хоосон чанарыг ойлгохгүйгээр “Би” үгүй гэдгийг ойлгох боломжгүй хэмээн Нагаржуна гэгээний хэлсэн үгийг Далай Лам эш татлаа.

“Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бүх Бурхад Билиг Барамидаас хамаарч байсан, хамаарч байна, хамаарах болно. Ийнхүү тэд хэмжээлшгүй, төгс, бүрэн бодь сэтгэлт бурхад болсон, болж байна, болох болно.’

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна гэгээний ‘Бодь сэтгэлийн тайлбар’ номыг товч танилцуулав.

Юмс үзэгдлийн үндэс болсон
Аниргүй агаад зэрэглээ лугаа
Үндэс үгүй агаад ертөнцийн хүлээсийг таслагч
Хоосон чанарын талаар тасралтгүй бясалга.


63 дугаар шүлгээс төв үзлийн онол эхлэх бөгөөд 68 дугаар шүлэгт үүний гол үзэл санаа нь тусгагдсан.

Харьцангуй бол хоосон гэж заадаг
Хоосон өөрөө харьцангуй
Бүтээгдсэн ба мөнх бус шиг
Нэг нь нөгөөгүйгээр үл үүснэ

72 дугаар шүлгээс эхлэн бодийн сэтгэлийг хэрхэн үүсгэж, төлөвшүүлэх тухай өгүүлэх ба хоосон чанарын ойлголт нь бодийн сэтгэлийг үүсгэх сэдэл болох тухай энд тайлбарласан байдаг. Дараа нь 76 - 85 дугаар шүлэгт өөрийгөө бусдын оронд тавих дадлыг хэрхэн хэвшүүлэх тухай өгүүлсэн байдаг байна.

“Өнөөдөр ингээд өндөрлөе. Сайхан амраарай. Маргааш дахин уулзацгаая” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлснээр энэ өдрийн арга хэмжээ дууслаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт