Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Энэтхэгийн Бихар мужийн захирагч, эрхэмсэг ноён Рам Натх Ковиндад зүрх судасны мэс засал нь амжилттай болсонд баяр хүргэж захидал илгээв.
Дээрхийн гэгээн захидалдаа: “Таныг хурдан илаарьших болтугай хэмээн би залбирч байна. Өөрийг тань би эртний найзаа гэж боддог, ийн олон жил нөхөрлөж байгаа минь нэр төрийн хэрэг юм “ гэж бичжээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа