Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Бодь Мөрийн Зэрэг” номын айлдварын тав дахь өдөр 2014 он 12 дугаар сар 27

Түгээх

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 27 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөө өглөө ялимгүй эрт Гандан Жанзэ хийдэд морилон ирэхэд сүмийн доод давхарт, гол дугануудад, гадаа зассан асарт хэдэн мянган лам, энгийн хүмүүс түүний айлдварыг сонсохоор хуран цугласан байв.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд тав дахь
өдрийнхөө айлдварыг эхлэхийн өмнө Бурхан Багшийн сэрэг
дүрд залбирал үйлдэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОГэгээрэлд хүрэх бодь мөрийн зэргийн талаархи Шамар бандидагийн шастирын тайлбарт Дээрхийн Гэгээнтэн ороод, хуврагийн аймгийн тухай, үүнд сахил санваартай эрэгтэй эмэгтэй лам хуврагууд, эрэгтэй эмэгтэй хар хүмүүс орно гэдгийг тайлбарлав. Бурхан Багш эрэгтэй эмэгтэй лам хуврагт бүрэн сахил өгсөн учраас хуврагийн аймагт бхикшүни нар ч багтах ёстой. Гэхдээ винайн ёс буюу сүм хийдийн сахилга батын асуудал Төвөдөд Муласарвастивадин уламжлалын дагуу нэвтэрсний улмаас зөвхөн лам нар сахил авч байсан. Учир нь тэр үед Энэтхэгээс урих Муласарвастивадан бхикшүни байгаагүй юм. Бхикшүни сахил Хятад, Вьетнам зэрэг оронд Дармагупта уламжлалын дагуу оршдог. Бхикшүни нарыг дөрвөн төрөлт сангха-гийн нэг хэсэг болгон сахил хүртээх асуудлыг шийдэх талаар олон улсын уулзалт зохион байгуулах хүчин чармайлт гаргасаар ирсэн, цаашид ч гаргах болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Сүсэг бишрэлийн тухай сэдвийг хөндөхдөө тэрээр Лахаул болон Спити орох зам дагууд хүмүүстэй уулзсан тухайгаа сонирхуулан ярив. Тэднээс буддист эсэхийг нь асуухад, тэд тийм гэж хариулсан байна. Буддизм юун тухай байдаг вэ хэмээн үргэлжлүүлэн асуухад, тэд “Аврал одуулах” хэмээн хариулжээ. “Юунд аврал одуулах вэ?” хэмээн Дээрхийн Гэгээнтнийг асуухад тэд хариулж чадаагүй байна. Тэрээр “Будда гэж хэн бэ?” хэмээн асуухад ч тэд хариулж чадаагүй байна. Будда ба Брахма нэг хүн үү гэж асуухад тэд тийм гэж хариулжээ. Лам гурван эрдэнэд аврал одуулахын тулд таны итгэл үнэмшил учир шалтгаан хийгээд ойлголт дээр суурилсан байх нь чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Таны өвөг дээдэс аврал одуулж байсан учраас та үүнийг үргэлжлүүлж байгаа гэсэн шалтгаан хангалттай бус юм. Хэрвээ ийм байх хангалттай юм бол Ганжуур Данжуурын 300 гаруй боть байх хэрэг байхгүй.

“Хэрвээ та гэгээрэл гэж юу болохыг мэддэггүй бол бодийн сэтгэлийг хэрхэн үүсгэх билээ? Билиг билгүүний тусламжтайгаар бодьсадва нар гэгээрэлд тэмүүлэхийн хамт бодийн сэтгэлээр дамжуулан хамаг амьтныг анхаардаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын тав дахь өдрийн айлдварыг сонсч
буй лам хуврагууд. 2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Сэтгэл оюунаа дадуулахын тулд Хутагтын Дөрвөн Үнэний нэг шинж болох зовлон болон мөнх бусын нарийн ойлголтыг судлан шинжлэх шаардлага бидэнд байна. Энэ 16 шинж чанарт би өдөр бүр дүн шинжилгээ хийн боддог. Түүнчлэн би бодийн сэтгэлийн талаар бодож, бясалгалдаа гэгээрлийн 37 зүйлд анхаарлаа хандуулдаг.”

Лам Римын янз бүрийн уламжлалд тусгагдсан өөр өөр хандлагын талаар Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Гэвш Шаравын бүтээл болон ‘Гэгээрлийн Сувдан Чимэг’ зохиолын эхэнд бидний бурханлаг мөн чанарын тухай өгүүлдэг. Алсын хараатай, өргөн өөр нэгэн хандлага нь өөрийгөө бусдын оронд тавих үзэл санаа юм.

Зохиолуудад хүмүүний амьдралын үнэ цэнэ болон амьдралыг утга учиртай болгох тухайгаас үүдэн мөнх бус хийгээд үхлийн талаар авч хэлэлцдэг бөгөөд аль аль нь доод түвшинд явагддаг. Мөнх бус хийгээд би үгүй гэх ойлголт нь сэтгэл оюуныг дадуулахад гол үүрэг гүйцэтгэдэг учраас үхлийн тухай ойлголт нь гунигт автагдах үндэс болохгүй хэмээн Нагаржуна гэгээн тэмдэглэн хэлсэн байдаг.

Үхэлтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн ‘түгдам’ гэх үзэгдлийн талаар ярьсан бөгөөд клиник үхлийн дараа нарийн ухамсар хүний биед үлдэхийг буддистууд ийнхүү нэрлэдэг ажээ. Саяхан тэрээр үхсэнийхээ дараа 25 хоног ийм байдалд байсан нэгэн монгол хүний зургийг харснаа дурсав. 20 дугаар зууны дунд үед эрдэмтэд оюун ухаан тархинаас үл хамааран, ангид оршдог гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан хэмээн тэр хэллээ. Харин одоо энэ үзэгдлийг хүлээн зөвшөөрдөг эрдэмтэд байдаг болсон. Мөн хүний бодол тархинд нөлөө үзүүлдэг болохыг нотолсон нотолгоо байгаа бөгөөд хэдхэн жилийн өмнө энэ нь боломжгүй зүйл хэмээн тооцогдож байсан байна. Эртний Энэтхэгийн уран зохиол нь сэтгэл оюуны талаархи агуу мэдлэгийн эх сурвалж бөгөөд энэ мэдлэг нь 21 дүгээр зууны дэлхий дахинд онцгой үүрэг гүйцэтгэж болохыг тэр давтан хэлэв. Үүний тулд хоосон итгэл бус, харин учир шалтгаан хийгээд боловсролд илүү анхаарах шаардлагатай.

Үхлийн талаар цааш нь тэрээр ярихдаа, Хятадын Цагаан хэрэм болон Таж Махалыг барьсан хүмүүс хэдийгээр агуу зүйлийг бүтээсэн боловч цаг нь ирэхээр бүгд нас барсан гэдгийг тэмдэглэн хэлэв. Буддын үзэл номлолоор биднийг үхэхэд үлдэж байгаа нарийн түвшний оюун ухаан чухал ач холбогдолтой байдаг. Энэ бол бидний үйлийн үрийн үндэс юм.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд 5 дахь
өдрөө ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12. 27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОҮхлийн талаар тунгаан бодох нь бидний амьдралд юу чухал болох талаар бодоход хүргэдэг. Хүмүүний амьдралыг дутагдлаар дүүрэн хэмээн Бурхан Багш тодорхойлсон байдаг. Эхлээд бага нас ба боловсрол, дараа нь ажил хайх шаардлага, гэрлэх, хүүхдүүдтэй болох, цөөхөн эсвэл олон хүүхэдтэй болохоо шийдэх асуудал гарна. Хүүхдүүдээ өсгөж, боловсрол олгоно. Дараа нь тэдэнд ажил олж өгөх талаар санаа зовно. Ийнхүү сэтгэл зовоосон асуудлууд цуварна. Гэхдээ нөгөө талаас та Дээдийн номыг хэрэгжүүлбэл эрх чөлөөнд хүрэх боломж бүрдэнэ. Бурхан Багш үүнийг биеэрээ үзүүлсэн, тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд та бүхэн шаргуу хөдөлмөрлөх ёстой.

Үхлийн талаар тунгаан бодохдоо үхэл зайлшгүй, ирэх цаг нь тодорхойгүй, үхэл ирэх үед гагцхүү сэтгэл санааны туршлага л ямар нэг хэмжээгээр туслах боломжтой гэсэн гурван үндсэн нөхцлийг ойлгох ёстой. Эндээс есөн шалтгаан үүсэх ба эдгээр нь үхэл гарцаагүй ирнэ, бидний амьдралыг уртасгах боломжгүй бөгөөд бидний амьд мэнд байх хугацаанд ч шашны зан үйл хийх багахан хугацаа байдаг. Ертөнцөд наслалт тодорхойгүй байдаг учраас үхэл хэзээ ирэх нь мөн тодорхойгүй, үхэх шалтгаан дэндүү их хэрнээ амьдрах шалтгаан цөөхөн, хүний бие махбодь хэврэг байдаг. Эцэст нь үхэл ирэхэд найз нөхөд, бидний эд баялаг, бидний бие махбодь ч тусыг үзүүлж үл чадна. Үүнээс үл хамааран, бид үхлийн ирмэг дээр байхдаа, эсвэл хэн нэгнийг үхлийн ирмэг дээр байгааг хараад, энэ бүхэн надад тохиолдоно гэдгийг ухаардаггүй. Бид ч бас үхнэ.

Дээрхийн Гэгээнтэн үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хандаж байгаа бидний хандлагатай зүйрлэв. Цаг агаар эрс тэс болохын хэрээр мөс хайлж, далайн түвшин нэмэгдэн, томоохон хотуудад усанд автагдах аюул заналхийлж байна. Гэтэл хүмүүс дайтсаар, зөрчилдсөөр. Хэрвээ хүмүүс өөр хоорондоо илүү нөхөрсөг, илүү хамтарн ажилладаг бол зарим гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Дээрхийн Гэгээнтэн эхлээд Шамар бандидагийн номыг, дараа нь Пабонха ринбучигийн ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номыг уншаад, үхлийн хэвтрийн дүр зургийг тодорхойллоо. “Таны хучлага эвгүй үнэртэй. Таны хамаатнууд санаа зовон, туслах ямар ч боломжгүй тойрон зогсоно. Нэгэнт та үхвэл таны биеийг авч яван устгах болно.”

Хүмүүст бодь мөрийн тухай ойлголтыг бүрэн таниулахын тулд бодийн сэтгэл хийгээд Бурханы хутгийн талаарх мэдлэгийг аль болох эрт түгээх гэсэн богд Зонховын сэтгэлийг Дээрхийн Гэгээнтэн дурдав. Бодийн сэтгэл нь бодь мөрийн үндэс учраас шашны номыг үзэж эхлэх ба бодийн сэтгэлийг хөгжүүлэхийн хооронд ан гарваас боломж алдагдана хэмээн тэр хэллээ.

Гандан Жанзэ хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж байгаа “Бодь Мөрийн Зэрэг” номын тав дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийд дээр айлдаж
байгаа 5 дахь өдрийн айлдварынхаа төгсгөлд лам хуврагуудын
залбиралд нэгдлээ. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12. 27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Дээдийн номыг хэрэгжүүлнэ гэдэг нь өөрийн байшинд бяцхан булан олоод цэх сууна гэсэн үг биш ээ. Энэ нь та хаа байгаа газартаа сэтгэл оюунаа ажиглана гэсэн үг. Үүнийг юу гэдгийг ойлгох нь чухал ач холбогдолтой бөгөөд үүний үр дүнд та юу хийх, юу хийх ёсгүйг ойлгох болно. Дээдийн ном гэдэг бол хаа нэгтээ явахыг хэлж байгаа бус, харин хаа байсан газартаа сэтгэл оюунаа зөв олж харна гэсэн үг юм.”

Ухаан санаа нь тогтворгүй хүмүүсийн хувьд, дүн шинжилгээний хүчээр сонирхсон тодорхой нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сурна. Энэ нь тогтворгүй ухааныг төвлөрүүлэхэд тусална. Оюун ухааныг шаардлагагүйгээр хязгаарладаг учраас зарим хүмүүс нэг чигт бясалгалыг хэцүү гэж үздэг. Тийм хүмүүст дүн шинжилгээ тустай.”

“Бид эхнээсээ алсын хараатай байх ёстой. Нигүүлсэхүй бол хамаг амьтанд чиглэдэг бол билиг билгүүн нь Бурханы хутгийг олоход чиглэдэг гэдгийг би урьд нь ч хэлж байсан. Хэрвээ та хязгаарлагдмал бол энэ нь танд дарамт, бухимдлыг буй болгоно. Ийм үед амарч, тайвшрах нь дээр. Дээдийн ном бол таны бухимдангуй сэтгэлийг номхотгоно. Хорвоогийн найман зовлонгийн дотор арилгахад хамгийн бэрх нь сайн нэр хүнд олох хүсэл юм. Та сайн бясалгагч, сайн мэдлэгтэн хэмээн алдаршихыг хүснэ. Энэ бол үхлийг сайн ойлгоогүйн нэгэн үр дагавр юм.”

Маргааш орон нутгийн төвөд хүмүүст Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг бэлэгдэн насны авшиг хайрлана. Дээрхийн Гэгээнтэн айлдвараа үргэлжлүүлэх боловч, энэ удаад дуусгаж амжихгүй ч, ирэх онд үргэлжлүүлэхээр амласан билээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт