Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бодьсадвын гучин долоон үйл” ба Энэрэл нигүүлслийн гуу сан Жанрайсиг бурхны авшгийн бэлтгэл 2018 он 1 дүгээр сар 15

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Өглөө эрт Калачакрагийн талбайд хүрэлцэн ирсэн Дээрхийн гэгээн XIV Далай лам эхлээд Жанрайсиг бурхны мандал байрласан асрын зүг хандан, айлдварын сэнтийн дэргэдэх суудалдаа суулаа. Тэрбээр үд дөхүүлэн хагас цаг гаруй Жанрайсиг бурхны авшиг олгох бэлтгэлийн урьдач үйлийг хийсэн бөгөөд энэ бүхнийг дуусгаад, гол суудалдаа заларчээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Бодгаяа дах айлдварын хоёр дахь өдөр Жанрайсиг бурхны авшиг хайрлахын өмнө өөрийгөө бэлтгэх урьдач үйлийг үйлдэж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 15. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.

Монгол лам нар “Зүрхэн судар”-ыг эх хэлээрээ сэтгэл хөдлөм уншсаны дараа Дээрхийн гэгээн XIV Далай ламд монголчуудын эрхэмлэдэг хөх индэр торгон хадаг өргөн барьжээ. Дараа нь япончууп “Зүрхэн судар”-ыг мөн эх хэлээрээ уншсан бөгөөд тэд “мокүгёо” хэмээх хөгжмийн зэмсэгтэй хослуулан эгшиглүүлэв. Намгял хийдийн ахмад лам нар мандал болон Бурхан багшийн лагшин, таалал, зарлиг гурван бэлгэдлийг өргөн барьсан байна.

“Юуны өмнө бид “Бодьсадвын гучин долоон дадал” хэмээх шүлгийг унших болно” хэмээн Дээрхийн гэгээнд мэдэгдэв. “Уг шүлгийн зохиогч Тогмэ Сангпо нь Нүлчүгийн агуйд сууж байсан тул түүнийг Нүлчүг Тогмэ Сангпо хэмээн нэрлэдэг. Мөн түүнийг “Жалсрай” буюу “Ялгуусны хүү” гэж нэрлэдэг байсан нь түүнийг бодьсадва байсныг илтгэдэг. Түүний үеийн нэгэн хүн нь Бутоны Ринчен Друб байжээ. Тэрээр мутрын өвчнөөр шаналж, Тогмэ Сангпог бодьсадва хэмээн хүндлэн, мутар дээрээ адис хүртээхийг хүсэж, Тогмэ Сангпо гар дээр нь шившихэд өвчин нь намдсан гэдэг.

Тогмэ Сангпог өглөг аваад, уулын даваа давж явахад нь нэгэн дээрэмчин түүний өглөгийг булаан авсан тухай өөр нэгэн түүх байдаг. Гэвч Тогмэ Сангпо өгөөмөр сэтгэл гарган, тэр дээрэмчинд өглөгийн эзэдтэй тааралдуулахгүйн тулд аль замаар явбал зохихыг зааж өгсөн гэдэг”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Бодгаяа дахь айлдаврын хоёр дахь өдрөө судрыг тайлбарлаж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 15. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.

Судрын эхний шүлэгт сургаалыг сонсож, түүнд тунгаан бясалгаж, ойлгосноо гүнзгий тогтоохын чухлыг сануулдаг. Дээрхийн гэгээн Шагжамуни Бурханы эцэс төгсгөлгүй цаг хугацааны туршид хийсэн оюун санааны хичээл зүтгэлийг мөн гэгээрэлд хүрсний дараа өөрийн туршлагад үндэслэн зам мөрийг номлосныг бишрэн дурдсан юм. 10 дугаар шүлэгт “Бусдын тусын төлөө сэтгэлийг хөгжүүл” хэмээн заадаг бөгөөд Дээрхийн гэгээн, “Хэрэв та үргэлж өөрийгөө л бодож байвал хэн танд итгэх вэ? Харин та илүү энэрэнгүй нинжин сэтгэлтэй болбол өөрийн зорилгодоо ч хүрэхэд дөхөмтэй” хэмээн онцлов.

Тэрээр Лабран Таши Хийл хийдийн нэг ламын тухай өгүүлэв. “Тэр ламыг хятад цэргүүд цаазлахаар болж, цэргийг буудахаас өмнө түр хүлээхийг хүсээд, багшдаа хандан, “Бусдын сөрөг үйлийг өөртөө авч, өөрийн сайн чанаруудыг тэдэнд өгч чадахаар намайг адислаач” хэмээн залбирчээ. Тэгээд цэрэгт хандан, “Одоо намайг бууд” гэсэн гэдэг”.

15, 16 дугаар шүлгүүд нь “Сэтгэл санааг сургах найман шүлэг”-тэй уялдаж, 18, 19 дүгээр шүлгүүд нь бардам занг номхруулах тухай өгүүлдэг. 25 дугаар шүлгээс эхлэн зохиогч өглөг, сахилга, тэвчээр, хичээл зүтгэл, төвлөрөл, мэргэн ухаан хэмээх зургаан төгс чанарыг тайлбарладаг. Дээрхийн гэгээн 36 дугаар шүлгийн эхний мөрд онцгойлон анхааруулж, “Юу хийж байгаагаасаа үл хамааран өөрөөсөө “Сэтгэлийн минь байдал ямар байна?” гэж асууж байгаарай” хэмээн зөвлөв. Мөн Тогмэ Санжбугийн энэ судар уур, шуналд автамхай хүмүүст нэн тустайг онцолсон юм.

Калачакра Майдан дахь Дээрхийн гэгээн Далай ламын хоёр дахь өдрийн номын айлдварт оролцож буй 10,000 гаруй лам хуврагын зарим нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 15. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.

Дзонгкар Чөдэ хийдийн лам нар түүнийг “Багш болон Жанрайсиг бурхны салшгүй чанар” хэмээх өөрийн зохиосон судрыг уншиж өгөхийг хүссэн тул Дээрхийн гэгээн уг судрыг уншин, дандрын дадлага хийхийн өмнө хоосон чанарын ойлголттой байх шаардлагатайг тодотгов. Хоосон чанар нь бурхны сургаалын хүрдний хоёр дахь эргүүлэлтээр айлдсан бөгөөд энэ нь объектын тод гэрэлтэй холбоотой, харин гурав дахь эргүүлэлт буюу “Татхагатагарбха” буюу “Бурхны мөн чанар” сударт сэтгэлийн тод гэрлийн тухай номлодог гэв.

Тэрээр бүх сэтгэлийн төлөв нь тод байдал ба ухамсарт суурилдгийг дурдаад, Дээд дандрын ёсонд эдгээр тод гэрлүүдийг ашигладаг хэмээн тайлбарлажээ. Объектын тод гэрэл нь өөрийн мөн чанарын хоосон чанарыг (рангтүнг) илтгэдэг бол сэтгэлийн тод гэрэл нь бусдын хоосон чанар (шэнтунг)-ыг илэрхийлдэг.

Үүний дараа тэрээр уг судраас Жанрайсиг бурханд хандсан садхана болон амьдрал бүрд замчлах залбирал уншсан юм. 

Дээрхийн гэгээнтэн Далай ламын сургаалын хоёр дахь өдрийн Дүйнхорын асрын үзэмж. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 15. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.

Нагаржунагийн тайлбарласнаар, дөрвөн гишүүнт хуврагын чуулган нь сахилтай лам, гэлэнмаа мөн сахил барьсан энгийн эрэгтэй, эмэгтэй сүсэгтнүүдээс бүрддэг тул Дээрхийн гэгээн хүсэгчдэд энгийн сахил хүртээсэн билээ. Үүний дараа тэрээр Асангагийн “Бодьсадвын замнал” судрын дагуу бодьсадвын сахил хүртээсэн юм. Тэрээр өөрийнхөө энэ сахилыг Бодгаяд Линг Ринбүүчигээс анх авч байсан тухай дурдлаа. Тэр үед Линг Ринбүүчи уг сахилыг Махабодь суваргын доторх Бурхан багшийн хөшөөний өмнө сэргээн хүртсэн байсан гэв.

“Эдгээр сахилтай холбоотой гол дадлага бол өөрт төвлөрсөн туйлширсан сэтгэлээс татгалзах явдал” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам тайлбарлаж, “Хэрэв та ингэж чадвал 18 үндсэн алдаа, 42 хоёрдогч амлалтын аль нэгийг ч зөрчихгүй байх болно” хэмээн зөвлөлөө.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын номын айлдварын хоёр дахь өдөрт хүрэлцэн ирсэн 30 мянга гаруй хүнд сайн дурынхан цайгаар дайлахаар зэхэж буй агшин. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 15. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.

Эцэст нь Дээрхийн гэгээн маргааш олгох Жанрайсиг бурхны авшгийн бэлтгэлийг үргэлжлүүлж, хамгаалалтын уяа, ариусгах куша өвсийг тараан, Бурхан, түүний сургаалын заларсан нь удамбор цэцэг мэт ховор тохиолдол гэдгийг сануулан, энэ сургаалыг сонсож, сахил хүртсэндээ баярлахыг мөн Жанрайсиг бурхны авшгийн бэлтгэлд оролцохыг уриалсан юм.

Тэрээр Төвөдийн сүм рүү буцахаар машиндаа суухын өмнө олны зүг харан, даллаж, хүмүүсийн хөх ногоон хувцас, куша өвсөөр дүүрсэн мэт дүр зураг үзэгдэн байв.

Орчуулсан Т.Ялгуун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт