Бразил улсын ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Дилма Вана Русеффт илгээсэн захидалдаа Дээрхийн гэгээн XIV Далай лам Бразилд болж өнгөрсөн гамшигт үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд залбирал өргөж, тэдний гэр бүл болон хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлэв.
Тэрээр Бразил улсын түүхэн дэх хамгийн хүнд байгалийн гамшигт тооцогдоод буй зүүн өмнөд нутгийг хамарсан үерийн улмаас олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун