Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бурхан багшийн их рид хувилгаан үзүүлсэн өдрийг тэмдэглэлээ 2019 он 2 дугаар сар 19

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин, - Тасралтгүй орсон хур борооны дараа өглөө тэнгэр цэлмэж , газрын хөрс чийг даан байх ахуйд Дарамсалагийн ард орших уулс, толгодын цасан малгай гялталзан харагдана.

Зураг. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн өдрийн үйл ажиллагааны өглөө Дарамсалагийн ард орших цасаар бүрхэгдсэн уулс. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин, Зургийг Тэнзин Чойжор.

Чийг үнэртсэн цэвэр тунгалаг агаар үлээж байх үест , XIV Далай лам Дарамсалагаас Зуглагхан хүрэхдээ бүрээ бишгүүр үлээн, арц хүж хийгээд шүхэр барьсан шасэр[1] малгайт лам нараар хүрээлүүлэн явав. Сүмийн хашаа болон эргэн тойронд олон хүмүүс цугларсан байх агаад Далай лам тэдний мэндчилгээнд хариу мэндчилэн заларч байлаа. Сүмийн дотор лам нар хийгээд Төвөдийн голлох захиргааны ахмад болон одоо үүрэг гүйцэтгэж буй хүмүүс хүлээж байв.

Далай лам ширээндээ заларч, баргил хоолойт умзад лам Зүрхэн Судар болон Гаадамбын дамжлагын багш нар хийгээд Бодь мөрийн зэргийн дамжлагын багш нарт зориулсан урт магтаалыг уншлаа.

"Бид өнөөдөр Шагжамүни Будда зургаан их тэрсүүдийн багш нарыг Шравастид номхотгон их рид хувилгаан үзүүлсэн онцгой өдрийг тэмдэглэхээр цуглараад байгаа билээ" хэмээн Далай лам айлдав. Төвөдөд Богд Зонхов бээр энэхүү өдрийг Их ерөөл хурах өдөр хэмээн тэмдэглэхийг санаачилсан байдаг. Хэсэг хугацааны дараа энэ уламжлал тасарсан хэдий ч хоёрдугаар Далай лам Гэндэн Жамцын үед дахин сэргэсэн."

Зураг. Дарамсала дахь Төвөдийн гол сүмд Далай лам айлдвар айлдахын өмнө умзад лам залбирлаа талбиж байгаа нь. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин, Зургийг Тэнзин Чойжор.

"Биднийг дүрвэж ирсэн эхний хэдэн жилд энэ  өлзийт өдрийг тэмдэглэх боломж тохиогоогүй ч хожим нь нөхцөл боломж бүрдсэний эцэст даруй энэ заншлыг сэргээсэн. Хүйтэн сэрүүн байгаатай холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд энд “Төвийн зүрхэн шүлэглэл” (Madhyamakahrdayakarika, དབུ་མ་སྙིང་པོ།) хэмээх Бавувивекагийн номыг сонсох учир өнөөдрийн номын айлдварыг гадаа хашаанд бус сүм дотор зохион байгуулахаар шийдсэн."

Бурхан багшийн өмнөх төрлүүдийн тухай өгүүлэгддэг Бурхан багшийн цадиг түүхийг унших нь Их ерөөлийн салшгүй хэсэг болдог. Өчигдөр Майтрибалагийн тухай түүх дээр өндөрлөсөн бол өнөөдөр Далай лам Шагжаан удмын хан хөвүүний урьдын төрөл Шибийн ханхүү Вишвантарагийн тухай уншиж эхэллээ. Өгөөмөр сэтгэлийн төгс илэрхийлэл болсон ханхүүг дараах байдлаар дүрсэлсэн байдаг: “Орь залуу хэдий ч нас хэвийсэн хүн шиг амар амгалан, дөлгөөн; гал цогоор дүүрэн хэдий ч төрөлхийн араншин нь тэвчээртэй, хүлцэнгүй; эрдэм номтой хэдий ч мэдлэгээрээ эрдээгүй; сүр хүчит, алдар нэртэй хэдий ч бардамналаас хагацсан.”

Бурхан багш 2500 гаруй жилийн өмнө амьдарч, номлолоо айлдсан хэдий ч түүний үзэл сургаалыг одоог хүртэл хүмүүс шимтэн судалсан хэвээр байгааг Дээрхийн гэгээн онцлов. Бусад олон шашны нэгэн адил буддизм нь хайр энэрэл, тэвчээр хүлцэнгүйг эрхэмлэн хөгжүүлэхийг дэмждэг билээ. Олон төрлийн шашин энэ хандлагыг дэмжих зорилгоор төрөл бүрийн гүн ухаан, үзлийг дэвшүүлдэг. Теист шашнууд хязгааргүй хайр энэрлийн биелэл болсон бүтээгч Эзэн байдаг тухай ярьж, тэрхүү шинж чанарыг нь даган дуурайхыг эрмэлздэг билээ.

Зураг. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн өдөр XIV Далай лам Төвөдийн гол дуганд айлдвар айлдах үестээ ном уншиж байгаа нь. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин, Зургийг Тэнзин Чойжор.

Харин бүтээгч Эзэн тэнгэрийг шүтдэггүй шашнууд нь бусдад тусалбал аз жаргал ирнэ , хор хөнөөл учруулбал нь зовлон ирнэ гэх шалтгаан үрийн хуульд тулгуурладаг. Хүн төрөлхтөн амьдарч буй нийгэмдээ харилцаа хамааралтай оршдог нийгмийн амьтад тул энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх шаардлагатай. Далай ламын үзэж байгаагаар шашин шүтэгч хүмүүс өөрийн итгэл үнэмшлийг хадгалахын зэрэгцээ бусад шашны ёсыг хүндэтгэх хэрэгтэй гэжээ.

“Буддын сургаал бусад шашин соёлын адил бусдад анхаарал, халамж тавихыг зааж зөвлөдөг боловч онцлох ялгаатай тал нь бусдаас ангид орших "би" гэж байхгүй хэмээх  би-үгүйн үзлийг тайлбарладаг. Харин бие/сэтгэлийн цогцоос ангид би буюу бусдаас хараат бус "би"-ийн тухай өгүүлдэг уламжлалууд нь нэг төрлөөс нөгөөд дамждаг “би” гэж байдаг хэмээн үздэг. Буддизм үүнийг үгүйсгэж, нэг амьдралаас дараагийн амьдралд дамждаг зүйл бол маш нарийн ухамсар хэмээн үздэг.”

“Бурхан багш анхны номын хүрдээ эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэнийг номлосон. Хоёр дахь номын хүрдэнд Билгийн чанадад хүрэхүйн судрын хүрээнд бүх зүйл шүтэн барилдаж буй болсон тул юмс өөрөөсөө бүтсэн нь үгүй гэж айлдсан. “Би” нь ердөө бие-сэтгэлийн цогцоос бүрдэж, нэрийн төдий орших агаад уг мөн чанараасаа бүтээгүй юм.”

Зургийг. Төвөдийн гол дуганд айлдвар айлдах үеэр цугларсан олон XIV-Далай Ламын айлдварын орчуулгыг сонсож байгаа нь. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин, Зургийг Тэнзин Чойжор.

“Гурав дахь номын хүрдээр билгийн чанадын утгыг бүрэн ойлгож чадаагүй, үгүйсгэх үзэлтэй болох эрсдэлтэй хүмүүс байсан тул Бурхан багш “Тааллыг магад тайлбарлах судар”-ыг айлдсан. Түүнчлэн бурхан бүтэх  уг чанарыг мөн тайлбарласан. Хоёрдугаар номын хүрдээр орон гэгээн гэрлийг дурдсан бол гуравдугаар номын хүрдээр тарнийн бясалгалын үндэс болдог оронтон тунгалаг гэрлийг талаар айлдсан юм.”

Бурхан багш гэгээрснийхээ дараах байдлаа илэрхийлсэн шүлгийг Далай лам ийнхүү эш татлаа:

“Гүн бөгөөд амгалантай, цацралаас хагацсан, хуран эс үйлдсэн гэгээн гэрэл

Рашаан мэт Дээдийн номыг би олов

Гэвч үүнийг номловол хэн бээр ч үл ойлгох тул

Аглагт чимээгүй оршъё.”

“Гүн бөгөөд амгалантай” гэдгээр Бурхан багшийн анхдугаар номын хүрдийг, “цацралаас хагацсан” гэдгээр хоёрдугаар номын хүрдийг, “хуран эс үйлдсэн гэгээн гэрэл” гэдгээр нь гуравдугаар номын хүрдийг эргүүлснийг өгүүлжээ.

Бурхан багш мөнхийн, цор ганц, өөрийн эрхээр орших “би”-гийн тухай үзлийг үгүйсгэсэн. Нагаржуна үүнийг “Төв үзлийн билгүүний үндэс” бүтээлдээ тайлбарласныг эхний бүлгээс харж болно. 26-р бүлэг нь мунхгаар эхлэх арван хоёр шүтэн барилдлагын тухай өгүүлдэг. Бүх юмс шүтэн барилдаж үүссэн тул мөн чанараараа бүтсэн бус гэдгийг 18-р бүлэгт хийгээд 24-р бүлэгт тус тус өгүүлсэн байна.

Алин шүтэн барилдаж гарсан тэр нь

Хоосон ямагтаар нэрийдэх болой

Алин тэр нь нэрийтгэлээс хамаарах нь

Дундад зам мөр өөрөө болой.

Алин шүтэн барилдаж гараагүй

Нэг ч юмс байх үгүй шиг

Алин хоосон бусын

Нэг ч юмс байхгүй болой.

Муу үйлийн үр, хилэнцэт сэтгэлийг арилгаснаар нирваанд хүрьюү.

Муу үйлийн үр, хилэнцэт сэтгэл тэр нь хийсвэр бодлоос эхтэй.

Тэдгээр нь аливааг үнэхээрийн бүтэж оршдог гэх буруу үзлээс эхтэй.

Буруу үзлийг хоосон чанарын билгүүнээр даръюу.

Юмс мөн чанараараа бүтсэн нь хоосон гэдгийг ойлгох нь бидний юмс, үзэгдэлд шунан тачаах уур хилэн, хүсэл тачаалыг бууруулдаг хэмээн Далай лам онцоллоо. Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана квантын физикийн үзэл баримтлалд юу ч мөн чанараараа бүтээгүй гэх ойлголт шинэ мэт санагдаж байж болох ч, үүнийг эрт дээр үед буддын болон бусад Энэтхэгийн сэтгэгчид урьдчилан таамаглаж байсан хэмээн сонсож байснаа дурдав . Америкийн сэтгэц мэдрэлийн эмч Аарон Бек хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлд уурлаж буй бидний сөрөг сэтгэл хөдлөлийн 90% нь сэтгэлийн тусгал байдаг хэмээжээ. Энэ ажиглалт нь Нагаржунагийн үзэл санаатай нийцэж байгааг нэмж хэлэв.

Зураг. Дээрхийн гэгээн Төвөдийн гол дуганд айлдвар айлдах үедээ судраас эш татан тайлбарлаж байгаа нь.2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин. Зургийг Тэнзин Чойжор.

“Дан ганц бодь сэтгэлийг хөгжүүлэх нь хангалтгүй”. Юмс бусдаас хараат бус мөн чанаргүй, өөрийн мөн чанараараа бүтсэн бус хэмээхийг ойлгосон билиг оюун хэрэгтэй. Богд Зонхов бээр: “Дөрвөн аргаар бүх эргэлзээг арилгах болтугай” хэмээн ерөөл талбиж байв. Буруу үзлийг даван туулахын тулд бид Нагаржунагийн төв үзлийг тайлбарласан “Билгүүний үндэс”, Чандракиртийн “Төвд орохуй”, Бававивекагийн “Төвийн үзлийн зүрхэн” зэрэг номыг судлах хэрэгтэй. Дараа нь тэдний юу хэлж байгааг шинжилж, харьцуулах нь чухал юм. Ийм учраас дан ганц сүсэг бишрэл хангалтгүй, бид учир шалтгаантай , үндэслэлтэйгээр дүн шинжилгээ хийх нь аньстай юм.

“Төвөдөд бид зургаан чимэг, хоёр дээд хэмээн Энэтхэгийн эрдэмтдийг хүндлэн дээдэлдэг боловч үүнд Чандракирти, Шантидева зэрэг багш нар ороогүй байдаг. Иймд тэднийг оруулахын тулд Наландагийн арван долоон бандидаагийн магтаалыг зохиосон.”

Вишвантара хунтайжийн өглөгч зан хийгээд энэ зан нь хэрхэн хөрш зэргэлдээх хааны тоглоом болж, сүрлэг цагаан заанаасаа салсан тухай түүхийг айлдав. Хөрш хаант улсын элч ханхүүгээс зааныг авах хүсэлт тавьсан гэдэг. Хэдийгээр Вишвантара хунтайж үүнийг “ хааны өчүүхэн заль мэх” гэдгийг гадарлаж байсан ч "түүний зөв шударга байдлыг эрхэмлэх үзэл нь улс төрийн зальхай арга, худал хуурмагаас аюух сэтгэлийг төрүүлсэнгүй”. Ханхүү заанаасаа бууж, тэдэнд өгөхийг зөвшөөрөв. Хаант улсад учирсан хохиролд уурссан түүний эцгийн сайд нар хунтайжийн эцэгт гомдоллож хунтайжийг цөлсөн гэдэг.


Зураг. Төвөдийн гол дуганд цугларсан олон лам хуврагууд Далай ламын айлдварыг сонсож буй нь. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин. Зургийг Тэнзин Чойжор

Далай лам Гаадамба хэмээх урсгал гурван уламжлалтай болохыг дурдав. Үүний дотроос Судрын Уламжлал нь зургаан номд төвлөрдөг байсан нь Бурхан багшийн цадиг болон Дармападагийн Төвөд хувилбар болох “Тухайлан өгүүлэхийн цоморлог” юм. Мөн Шантидевагийн “Бодисадвын явдалд орохуй” болон “Суртгаалын хураангуй", Асангагийн “Бодисадвын газар” болон Майдарын “Судрын аймгийн чимэг” зэрэг номууд багтдаг. Эдгээрээс эхний хоёр болох “Бурхан багшийн цадиг” болон “Тухайлан өгүүлэхийн цоморлог” нь сүсэг бишрэлийн суурийг тавьдаг байв. Тэрээр сүсэг бишрэлийг гол болгодог болон учир шалтгааныг гол болгодог хоёр төрлийн шавийг өгүүлсэн Харибадрагийн айлдварын тухай өгүүллээ.

“Оюун судлахуйн найман бадагт”-ийг авч үзэхдээ, бодь сэтгэл нь учир шалтгааны үндсэн дээр хөгжин буй болдог хэмээн Дээрхийн гэгээн цохон тэмдэглэв. Энэхүү богинохон атлаа аньс ихтэй сургаал нь зөвхөн бодь сэтгэлийг хөгжүүлэх арга замыг өгүүлээд зогсохгүй, бодит байдлын талаарх үзэл сургаалыг агуулдаг. Далай лам энэхүү бүтээлийн тайлбарыг анх Тагдаг ринбүүчигээс, дараа нь Жавзэ Тижан ринбүүчигээс авсан хэмээв. Дээрхийн гэгээн шүлгүүдийг уншин тайлбарлахдаа ядууст өргөл өгөхдөө хүндэтгэлтэй хандах; таагүй хандсан хүнийг ч эрхэмлэх, ялалтыг бусдад өгөх, дайсан мэт хүнээ тэвчээрийн багш мэт үзэх ёстой гэжээ. Бид авал орхилыг дадуулан, юмс үнэхээр үзэгдэж байгаа шигээ оршиж байна уу хэмээх асуултыг өөртөө тавьж, буй бүхнийг хуурмаг мөн чанартай юм гэдэгт суралцах хэрэгтэй юм.

Богд Зонховын “Шүтэн барилдлагын магтаал” хэмээх номд бүх зовлонгийн үндэс нь мунхаг харанхуй болохыг Далай лам онцлон өгүүлэв. Шүлгүүдийг унших явцдаа Богд Зонхов бээр Манзушир бурхны нигуурыг үзэн, номлол сургаал сонссон тухай түүхийг ярив. Зонховын гэгээн номлолын гүн ухааныг ойлгоход бэрхтэй байгаагаа хэлэхэд Манзушир бурхан эртний ном судар судлан үүнийгээ буянаа хураах, хилэнцээ арилгах үйлтэй хамтатган хийхийг зөвлөсөн байдаг. Чухам үүнээс улбаалж Зонховын гэгээн аглагт гарсан гэдэг.

Зураг. Төвөдийн гол дуганы хашаанд Дээрхийн гэгээн Далай ламын Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн өдөрт зориулсан номын айлдварыг сонсож буй сүсэгтэн олон. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин. Зургийг Тэнзин Чойжор.

Тухайн үед Богд Зонхов олон суралцагч шавь нарт хичээл зааж байсан учир зарим номын нөхөд нь хичээлээ зогсоож, ганцаарчилсан бясалгалд суух нь шүүмжлэл дагуулж магадгүйг анхааруулж байв. Тийнхүү энэ нөхцөл байдлаа Манзушир бурханд өчихөд “Хамаг амьтны тусыг бүтээхэд аль замыг сонгох хэрэгтэй болохыг би мэднэ” гэж түүнд хариулжээ. Богд Зонхов эргэлт буцалтгүйгээр найман шадар шавьтайгаа 1392 онд Жа Вралд урт хугацаагаар аглагт морилов. Энэ үестээ тэр бээр Нагаржуна болон түүний шавь нарын тухай зүүдэлжээ. Түүний шавь нарын нэг, урагшлан ирж номоор адис хайрласан хүмүүнийг Буддапалита болохыг Зонховын гэгээн зүүдэндээ таньсан гэдэг. Маргааш нь Буддапалитагийн бичсэн “Буддапалита” номыг уншиж байхдаа Зонховын гэгээн хоосон чанар болон шүтэн барилдлага нь зэрэгцэн оршдог тухай нарийн ойлголтод хүрэв. Үүний үр дүнд Бурхан багшид онцгой хүндэтгэл үзүүлснээ өөрийн бүтээлдээ дурдсан байдаг.

Үүний дараа Далай лам Наландагийн арван долоон бандидаагийн магтаалыг уншив. Төвөдөд учир шалтгааны ухаан болон гүн ухаан хослуулсан Наландагийн уламжлалыг үндэслэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Шантаракшита болон Гамалашилагийн энэрэх сэтгэлийг онцгойлов.

“Хуучин цагт төвөдүүд бид тусгаарлагдмал амьдардаг байсан.” “Дүрвэж ирснээр бидэнд учир шалтгаанд суурилсан Наландагийн уламжлалыг бусадтай хуваалцах боломж олдсон юм. Энэ нь төвөдүүдийн уламжлал усталгүй өвлөгдөн яваад баярладаг Төвөд газар нутагтаа байгаа ард иргэдийн урам зоригийг бадраадаг билээ.Үүний зэрэгцээ дүрвэгсэд бид ч эх нутагтаа байгаа төвөдүүдийн шантаршгүй, тууштай байдлаас урам авдаг билээ.”

Зураг. XIV Далай лам айлдвараа өндөрлөж байгаа нь. 2019 оны 2-р сарын 19, Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин. Зургийг Тэнзин Чойжор..

"Өөрcдийн мэдлэг, уламжлалаа хадгалж үлдсэн нь бидний хувьд хамгийн бахархууштай зүйл юм. Үүнд хувь нэмрээ оруулснаараа Төвөдийн дүрвэгсдийн засгийн газрын хүмүүс амьдралаа утга учиртай болгосон гэж үзэж байгаа гэдэгт итгэж байна. Төвөдөд нар гийсэн сайхан өдөр удахгүй ирнэ. Бидний судалдаг Арван гурван зохиолыг бичсэн агуу багш нар уншлага уншиж өдөр хоногийг өнгөрөөдөггүй байсан байх - тэд юмсыг шинжлэн шалгаж, тэндээс ойлгосон зүйлсээ ном болгон туурвисан биз ээ. Өмнөд Энэтхэгийн сургалтын дацангууд тэнд суралцаж буй лам нар энэ уламжлалт арга барилд харьяалагддаг. Тиймээс энэ ёсоо үргэлжлүүлэх хэрэгтэй юм шүү.”

Дээрхийн гэгээн Нагаржунай гэгээний “Эрдэнийн эрих” хэмээх бүтээлээс эш татан айлдвараа өндөрлүүллээ:

“Газар ус, гал ба хий

Анагаагч эм ба ой мод адилаар

Би бээр үргэлжид хамаг амьтан тэдгээрийг

Саад үгүйгээр баясгах болтугай.

Хамаг амьтныг өөрийн амь мэтэд хайрлаад

Өөрийнхөөс дээдэд эрхэмлэх болтугай

Хамаг амьтны нүгэл хилэнц надад боловсорч

Өөрийн буян бүхэн тэдэнд очих болтугай

Орчлонгийн хаана ч бай гэтлээгүй амьтан

Орь ганцаар үлдэх аваас

Бодийн дээд хутгыг олсон ч

Би бээр түүний тусад үлдэх болтугай.”

Ийнхүү дуганаас өөрийн ордондоо Дээрхийн гэгээн залрах үестээ цугласан олонд инээмсэглэл бэлэглэн, гараа даллав. Замдаа тэнд энд зогсож, хуучны танилуудтайгаа хэсэг зуур ярилцан явлаа.

       Орчуулсан Д.Хишигсүрэн


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт