Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Вашингтон хот дах "Аз жаргал, Чөлөөт үйлдвэрлэл, Хүний хөгжил цэцэглэлт" уулзалт 2014 он 2 дугаар сар 20

Түгээх

АНУ, Вашингтон хот, 2014.02.19 – Дээрхийн Гэгээнтэн Дарамсалагаас Делид үдлэн, Франкфуртаар дайрч АНУ-ыг зорьсон бөгөөд энэ удаагийн АНУ дах айлчлал Вашингтон ДС хотоос эхэлсэн юм. Буудалд Төвдийн улс төрийн тэргүүн Лувсан Сэнгээ тэргүүтэй хүмүүс үндэсний уламжлалаар угтан авлаа.

Мягмар гарагт хэд хэдэн хүмүүстэй уулзсаны нэг нь Time сэтгүүлд өгсөн ярилцлага байсан юм. АНУ-ын Хятад улстай зөвшилцөх хүний эрхийн талаарх асуудлуудад хэрхэн хандаж байгаа талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Ардчилал, эрх чөлөө, шударга ёс нь америкчуудын үндсэн зарчим бөгөөд энэ талбарт АНУ тэргүүлэгч байр суурьтай хэвээр байгаа. Ганц АНУ гэлтгүй, чөлөөт орнууд бүгдээрээ Хятад улстай ёс суртахууны хэм хэмжээнд хатуу чанга байр суурьтай байхыг хүсч байна. Дээр нь дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөнд дорвитой анхаарах цаг болжээ. Цаг агаарын таагүй өөрчлөлтүүд нь олон сая тариачдад хүндрэл учруулж байна. Копенгагенд болсон цаг уурын өөрчлөлтийн зөвлөгөөнөөр улс орнууд өөрсдийн ашиг сонирхлоо дэлхий нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан нь уг зөвлөгөөн амжилтгүй болгоход хүргэсэн. Бид эрдэмтдийн тооцоолол сануулгыг анхаарч үзэх цаг болсон” хэмээв.

Вашингтон хот дах


Дээрхийн Гэгээнтэн Time сэтгүүлийн сурвалжлагч Элизабет Диазтай
хийсэн ярилцлагын үеэр. АНУ, Вашингтон хот. 2014.02.19.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хүмүүсийн сайн сайханд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: Яаж ашиглахаас шалтгаална хэмээн хариулав. Дараагийн Далай Лам эмэгтэй хүн байгаад удирдан манлайлагч болох боломжтой эсэхийг асуухад: “Урьдын цагт биеийн хүч чадлыг илүүд үзэн эрчүүд манлайллаараа ноёлдог байлаа. Харин орчин үед боловсрол мэдлэгтэй болсноор эрх тэгш болсон. Гэвч дан ганц боловсрол хангалтгүй. Боловсролтой, дээр нь ёс суртахуунтай байх нь илүү бодит байдалд нийцнэ.
“Эмэгтэйчүүд хайр энэрэлд илүү суралцсан байдаг учраас энэ тал дээр манлайлан түгээх цаг болжээ” хэмээв.

Төвдөд газар аваад байгаа зулын гол болгон өөрийгөө шатаах үзэгдлийн талаар асуухад: Энэ үнэхээр гунигтай хэрэг. Энэ нь их эмзэг сэдэв учраас миний хэлсэн зүйлийг гуйвуулан мушгих нь элбэг. Тиймээс энэ талаар яримааргүй байна хэмээв.

“Бид салан тусгаарлахыг хүсээгүй. VII, VIII, IX зууны үед гурван том эзэнт гүрэн байсан нь Хятад, Монгол, Төвд гурав юм. Өнгөрсөн нь өнгөрсөн цаг үетэйгээ улиран одсон. Өчигдрийн сайхан хоол өнөөдрийн өлсгөлөнг дарахгүй. Төвд оронд хөгжил дэвшил хэрэгтэй байна. Энэ нь эргээд Хятад оронд тустай. Хятадын үндсэн хуульд бага, дунд ястнуудын эрхийг тусгасан байдаг. 1950-аад оны үед Мао Зедун Төвдийг бусад бага үндэстэн ястнаас тусгайлан үзсэн байдаг.”

Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин юманд их бодитойгоор ханддаг хүн гэж сонссон. Хээл хахуулийн талаар авч байгаа түүний арга хэмжээ үүнийг харуулж байна. Ши Жинпиний аав Ши Жоншунтай Хятадад уулзахад тэрээр их сайн хүн шиг санагдсан тухайгаа ярьлаа.

“Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагч Давид Рөүз Дээрхийн Гэгээнтнийг энд ирсэн зорилгыг асуухад:

Вашингтон хот дах


Vanity Fair сэтгүүлийн Давид Рөүз Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага
авав. АНУ, Вашингтон хот. 2014.02.19. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Би дэлхийн иргэн хүн. Бид бүгд бие биеэсээ хамааралтай төди йгүй бие биеийнхээ сайн сайхны тусын тулд санаа тавих хэрэгтэй. Энэ санаагаа бусадтай хуваалцах нь миний эрхэм зорилго. Нөгөөтэйгүүр шашин хоорондын эв эеийг хангах нь миний бас нэгэн зорилго. Тиймээс би явсан газар бүртээ удирдагч, томчуудтай уулзахаас гадна олон түмэнтэй уулзахыг чухалчилдаг.”

Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэнгийн захирал Артур Бруктай хэрхэн танилцсан тухайг нь асуухад: Тэрээр Дарамсалад надтай уулзахаар ирэх үедээ хүрээлэндээ урьсан. Тэр надад эерэг сэтгэгдэл төрүүлж би урилгыг нь хүлээн авсан юм . Зарим хүмүүс тус хүрээлэнг хэт барууныг баримтлагч гэж шүүмлэх хандлагатай байдаг. Баруун ч бай, зүүн ч бай юуны түрүүн бид бүгдээрээ адилхан хүмүүс. Нийгмийг өөрчлөхийн тулд бидэнд боловсрол хэрэгтэй. Хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдгээ санах хэрэгтэй. Тэр ч үүднээс чөлөөт ертөнцийг манлайлагч орны хувьд Америк улс дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах ёстой”.

Рөүз улс төрийн бодлого зөв байхын тулд хэрхэх ёстой вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: Бодлого нь аз жаргалтай байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Робот биш, хүн л учраас зовлон жаргал тохиоход хүний ёсоор хандах хэрэгтэй. Хүсэл тэмүүлэлгүйгээр дэвшил мэдээж гарахгүй. Хүсэл тэмүүлэл нь шуналаас ангид юм. Капитализм нь эд хөрөнгийг бүтээдэг бол Марксизм нь нийгмийн тэгш хуваарилалтанд анхаардаг. Аль нь ч бай хэн нэг нь ядуу үлдээсэй гэж хүсдэггүй хэмээн хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэнгийн гишүүд зочдын хамт үдийн зоог барив. Дараа нь “Аз жаргал, Чөлөөт Үйлдвэрлэл, Хүний хөгжил цэцэглэлт” сэдэвт уулзалт эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагаа Артур Брукийн Дээрхийн Гэгээнтнээс аз жаргалыг юугаар тодорхойлох вэ гэсэн асуултаар эхэлсэн юм. Тэрээр:

“Хэрвээ аз жаргалыг сэтгэлийн тааламжтай байдлаар хэмжвэл өрөөсгөл хэрэг. Заримдаа зовлон ч сэтгэл ханамжийг өгөх тохиолдол бий. Тэрхүү сэтгэл ханамж нь дотоод амар амгаланг өгч улмаар амар тайван оюун санааг бий болгодог. Аз жаргалтай амар тайван амьдрал нь зөвхөн бие физиологийн түвшинд төдийгүй сэтгэл хөдлөл, оюун санааны түвшинд ч хамаатай. Эмч нар заримдаа тайвшран амрах хэрэгтэй гэдэг. Энэ нь зөвхөн бие физиологи бус оюун санааны түвшинд ч бас хэлж байгаа юм.

Вашингтон хот дах


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Аз жаргал, Чөлөөт үйлдвэрлэл,
Хүний хөгжил цэцэглэлт” уулзалтын үеэр Америкийн Үйлдвэрлэлийн
Хүрээлэнгийн захирал Артур Бруксын хамт. АНУ, Вашингтон хот.
2014.02.19. Зургийг Патрик Раян“Өнөөгийн боловсрол нь материаллаг зүй тогтолтой. Боловсролд шашнаас ангид ёс суртахууныг нэмж оруулах хэрэгтэй. Шашнаас ангид ёс суртахуун гээд шашныг үгүйсгэнэ гэсэн үг бус, харин ч бүхий л шашинд хүндэтгэлтэй хандана гэсэн үг. Амин хувиа хичээх үзэл нь хязгаарлагдмал, хумигдмал байдалд оруулдаг бол өгөөмөр нинжин сэтгэл нь нээлттэй өргөн болгож дотоод амар амгаланг өгч сайн сайхныг бий болгодог.”

Дээрхийн Гэгээнтнээс таны хүндэтгэн биширдэг хүн хэн бэ гэхэд Махатма Ганди, Мартин Лутэр Кинг, тэдний хүчирхийллийн бус арга замаар авсан ололт амжилтыг би хүндлэн биширдэг. Биечлэн уулзсан хүмүүсээс Ваклав Хавел, II-р Жон Полыг нэрлэв. Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн номноосоо хуваалцана уу хэмээн хүсэхэд Буддын сургаал номлол нь Энэтхэгийн хойд хэсэгт дэлгэрэн хөгжсөн Наландарын Их сургуулийн уламжлалыг хадгалан үлдсэн. Бид эдгээр ном судрыг үндсээр нь цээжлээд тайлбарыг нь шинжлэн суралцаж сурсан мэдсэнээрээ мэтгэлзэн зөвшилцдөг.

Дээрхийн Гэгээнтнээс сэтгэл ханамж болон аз жаргалын хоорондын хамаарлыг асуухад:

“Сэтгэл ханамж нь дотоод хүч, итгэл найдварыг нэмэгдүүлдэг. Нийгмийн амьтан гэдэг үүднээсээ бидэнд найз нөхөд хэрэгтэй. Бид бусдад чин үнэнээр хандвал улмаар нөхөрлөл бий болж нөхөрлөл нь итгэлцэл дээр түшиглэж итгэлцэл нь бие биеэ хүндэтгэх хүндлэл, хайрыг төрүүлдэг.”

Вашингтон хот дах


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын дараа тус
хүрээлэнгийн оюутнуудын хамт. АНУ, Вашингтон хот.
2014.02.19. Зургийг Патрик РаянУураа яаж зохицуулах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: Энэ нь тухайн хүний оюун санаа ямар түвшинд байгаагаас хамаарна. Зарим тохиолдолд сөрөг сэтгэл хөдлөл, уур бухимдал хүний оюун санааны амгалан байдлыг эвдэлгүй өнгөцхөн явагдаж өнгөрдөг. Уур хилэн төрсөн үед түүнийгээ хөндлөнгөөс ажаад үнэхээр үүнд уурлах шалтаг байна уу, уурласны үнэ цэнэ гэж байна уу хэмэн ажиглах хэрэгтэй.

Дэлхийн эдийн засгийн хямралд бид хариуцлага хүлээх үүрэгтэй эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн: Хүссэн хүсээгүй бид хариуцлагатай хандах хэрэгтэй. Мөн цаг уурын дулаарал, хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд ч хариуцлагатай хандаж орон нутгийн ашиг сонирхлоос илүү дэлхий нийтийн ашиг сонирхлыг дээгүүр тавих хэрэгтэй.

Артур Брукс уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд:

“7 тэрбум хүмүүн бид бүгдээрээ адилхан, бид хүн төрөлхтний нэгэн гишүүн. Бид бусаддаа нээлттэй сэтгэл зүрхээрээ хандах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ ахан дүүс байх эсэх нь та бид бүгдийн гарт байна” гэсэн Дээрхийн Гэгээнтний уриалгаар өндөрлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт