Венесуэл улсад газар хүчтэй хөдөлж, олон хүний амь нас эрсдэн, бэртэж гэмтсэнд би бээр гүнээ харамсаж байна. Энэ гамшгийн улмаас амь үрэгдэн, зовлон зүдүүр амссан хүмүүсийн төлөө залбиран, эмгэнэл илэрхийлье.
Бид угтаа бүгд хүн төрөлхтөн билээ. Бүгд л аз жаргалыг хүсэж, зовлонгоос зугтдаг. Хүн төрөлхтний энэ нийтлэг мөн чанарт үндэслэн бие биедээ тусалж дэмжих нь бидний хүлээх үүрэг юм. Тиймээс олон зуун аврагч Венесуэлд очиж, зовлон амсаж байгаа энэ хүнд үед нь тусалж байгаад би бээр ихэд талархалтай байна.
Венесуэл улсад 1992 онд 4 өдөр айлчлахдаа үнэт зүйлс болох энэрэх сэтгэл, сэтгэл хангалуун байх, өөрийгөө жолоодох чадвар, дэлхийн шашин хоорондын эв найрамдлын талаар чухалчлан ярьж байхад минь танай улсын нийгмийн бүх давхаргын хүмүүс ихэд нээлттэй, талархан хүлээж авч байсныг дурсахад сэтгэл хөдөлж байна. Венесуэлийн ард түмэн тэр л халуун дулаан сэтгэлийнхээ хүчээр энэ хүнд цаг үеийг даван туулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Залбирал ерөөлөө өргөе.
Далай лам
2026 оны 6 дугаар сарын 27










