Эрхэм хүндэт ахан дүүс ээ,
Миний ерэн насны ойг тэмдэглэн, халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэндээ талархлаа илэрхийлье. Та бүгдийн сайхан сэтгэлд машид талархаж байна.
Ерэн насны ойг хүний амьдралын чухал үйл явдал хэмээн үздэг билээ. Дэлхий нийтийн амар амгалан, аз жаргалын үндэс суурь нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл мөн хэмээн итгэдэг болохоор би энэ сургаалыг түгээхийн төлөө өөрийгөө зориулсаар ирсний дээр цаашид ч энэчлэн зүтгэх болно.
Найз нөхөд хийгээд сайн сайхныг хүсэн ерөөж буй хэн бүхэнд үргэлж хэлж захидагчлан би та бүхнийг энэ үйлсэд нэгдэж, бусдад сайхан сэтгэлээр туслан, утга учиртай амьдраасай хэмээн хүсэж байна. Чингэвэл надад барих хамгийн сайхан бэлэг тэр болох билээ.
Амьдран буй хугацаандаа өөрийгөө дэлхий даяарын хүмүүст бага ч болов тус болсон болов уу хэмээн боддог бөгөөд үлдсэн насаа ч бусдын тусад зориулах болно.
Баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.
Далай лам
2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр