Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Далай лам "дарангуйллыг" үл хайхран Хятадыг хайрладаг хэмээв 2010 он 2 дугаар сар 22

Түгээх

АНУ, Калифорни муж, Лос Анжелес хот, 2010 оны 2 сарын 22 (AFP) - Цөллөгт буй Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам зүрх сэтгэлдээ Хятадыг хайрладаг боловч Бээжин дэх хатуу чиг шугамыг баримтлагчид түүний эх оронд соёлын дарангуйлал хийж байгаагаа үгүйсгэсээр байна гэж бодож байгаагаа ярилаа.

"Тэдгээр хатуу чиг шугам баримтлагчдын бодлого гэх үү, харгис хэрцгий бодлогыг хараад зарим үед би хэсэг зуур уурлаж, бухимддаг" хэмээн буддын лам Лос Анжелес хотод айлчлах үеэрээ CNN-ий ток шоуны хөтлөгч Ларри Кингд хэлсэн байна.

Даваа гарагийн орой цацагдсан ярилцлагадаа тэрбээр "Гэсэн хэдий ч би энэрэн хайрласаар байхыг хичээх хэрэгтэй гэх юм уу даа. Бид үүнийг дадлагажуулах хэрэгтэй" гэжээ.

Хятад улс 1959 онд Хималайн нутаг дэвсгэр дэх засаглалынх нь эсрэг боссон төвөдүүдийн амжилтгүй бослогыг дарах үед Далай лам Төвөдөөс дүрвэсэн юм. Тэр цагаас хойш тэрбээр Энэтхэгт амьдарч, Хятадын өөрийг нь тусгаарлах гэсэн оролдлогуудыг үл хайхран дэлхий даяар нэр хүндтэй болоод байгаа.

Нобелийн энх тайвны шагналтан Пүрэв гарагт Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан нь Хятад улс Бээжин дэх АНУ-ын Элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн юм.

Бээжин Далай ламыг салан тусгаарлагч хэмээн буруутгадаг боловч Далай лам өөрийгөө тусгаар тогтнолыг эрэлхийлж байгаа бус, харин Хятадын засаглал дор Төвөдийн өөртөө засах эрхийг нэмэгдүүлэхийг л хүсэж байгаагаа давтан хэлсээр байгаа.

Тэрбээр "Бид Хятадаас салан тусгаарлахыг хүсэхгүй. Учир нь Төвөд бол далайд гарцгүй, материаллаг баялгийн хувьд хоцрогдсон орон. Төвөд хүн бүр орчин үеийн Төвөдийг хүсч байгаа тул БНХАУ-ын нэг хэсэг хэвээр байх нь бидний ашиг сонирхолд нийцнэ" хэмээн хэллээ.

Гэхдээ Төвөдүүд шашны эрх чөлөө, байгаль орчны асуудал зэргийг оруулаад Хятадын зарим бодлогод гомдолтой байдаг талаар тэрбээр ярив.

"Хятадын засгийн газар ямар нэгэн асуудал байгааг үгүйсгэж, Төвөд хүмүүс маш аз жаргалтай амьдарч, хөгжин цэцэглэж, өмнөх Төвөдөөс хавьгүй дээр болсон гэж ярьдаг".

"Гэвч бид зарим дотоод эх сурвалжаас соёл, шашны тал дээр маш их хаалт, хяналт, хязгаарлалт байгаа тухай мэдээлэл авсан" хэмээн ярилаа.

Далай лам түүний “Дундад Замын” бодлого буюу Хятад дотор өөртөө засах эрх олж авахаар хүчирхийллийн бус замаар яриа хэлцэл хийх оролдлого нь Төвөдөд байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй болохыг хүлээн зөвшөөрөв.

"Гэхдээ энэ нь бүрэн бүтэлгүйтсэн гэсэн үг биш" гэж тэр хэллээ.

"Бидний энэхүү бодлого Хятадын сэхээтнүүд, зохиолчид мөн бусад засгийн газруудын дэмжлэгийг хүлээж байгаа бөгөөд одоо АНУ, Энэтхэгийн засгийн газрууд ч үүнд багтаж байгаа нь тодорхой боллоо" хэмээв.

Далай лам энэ долдугаар сард 75 нас хүрч байгаа бөгөөд Хятад улс дуулгавартай шинэ оюун санааны удирдагч сонгохын тулд түүний нас барахыг хүлээж байх вий гэсэн төвөдүүдийн болгоомжлол дунд өөрийн залгамжлагчийг тодруулах асуудалд улам их анхаарч байгаа юм.

Үндэсний Олон Нийтийн Радиод өгсөн тусдаа ярилцлагадаа Далай лам долоон зууны түүхтэй энэ уламжлалыг үргэлжлүүлэх эсэхийг Төвөд хүмүүс өөрсдөө шийдэх ёстой гэсэн байна.

"Хэрэв Төвөдийн ард түмний дийлэнх нь Далай ламын институцийг тийм ч ач холбогдолтой бус болсон гэж үзвэл түүнийг зогсоох хэрэгтэй. Үүнд ямар ч асуудал байхгүй" гээд, “Энэ байгууллагад хятадууд надаас илүү санаа зовж байх шиг байна” хэмээн хөхрөв.

Шахуу хуваарьтай ажилладаг Далай лам 2008 оны 10 дугаар сард Шинэ Дели хотод цөсний чулуу авахуулах хагалгаа хийлгэсэн ч өөрийгөө эрүүл чийрэг байгаа гэсэн байна.

"Зарим хүмүүс Далай ламыг эдгээх хүчтэй гэж үздэг байж магадгүй. Гэхдээ саяны явдал Далай ламд эдгээх хүч байхгүй гэдгийг шинжлэх ухаанаар баталлаа" хэмээн тэрбээр CNN-д хошигножээ.

Далай ламын сонгосон Банчин лам хэмээх буддын шашны өөр нэгэн тэргүүлэх зэргийн удирдагчийг Хятад улс 1995 онд үл хүлээн зөвшөөрч, коммунист намын хяналтан дор өөрсдийн сонгосон хүүг томилсон юм. Далай ламын сонгосон Банчин лам тэр үеэс хойш олны нүднээс алга болж, хүний эрхийн байгууллагууд түүнийг дэлхийн хамгийн залуу улс төрийн хоригдол гэх болсон байна.

Одоогийн Далай лам жирийн нэгэн тосгоны гэр бүлд төрсөн бөгөөд түүнийг дөрвөн настай байхад аялан явсан лам хуврагууд XIV зуунаас эхтэй оюун санааны удирдагчдын дараагийн дүр байж болох шинж тэмдгүүдийг олж харжээ.

Далай лам өмнө нь залгамжлагчаа тодруулах тал дээр уламжлалыг эвдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, одоогийн Далай ламыг амьд сэрүүн байх үед дараагийн оюун санааны удирдагчийг тодруулах, эсвэл эмэгтэй хүүхэд сонгох зэрэг санааг дэвшүүлж байсан юм.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт