Энэтхэг, Гужарат муж, Бхавнагар хот. 2010 оны 1 сарын 3 - Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам өнөөдөр холгүй орших жайн шашны мөргөлчдийн хот Палитанад айлчилж, жайны эрдэмтэдтэй шашны талаар ярилцлаа.
"20-р зуун шинжлэх ухаан, технологийн зуун байсан. Одоогийн 21-р зуун нь оюун санаа, үл хүчирхийллийн зуун байх болно" гэж Далай лам сэтгүүлчдэд хэлэв.
Тэрбээр жайн ба буддын шашин дэлхий дахинд энх тайван, хүчирхийлэлгүй байдлыг сурталчлахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна хэмээлээ.
"Жайнизм ба буддизм нь дэлхий ертөнцөд нэгдмэл байдал, үл хүчирхийллийн захиасыг тээж ирсэн ихрүүдтэй адил юм." хэмээн тэрбээр хэлэв.
Далай лам мөн хөгжлийн бэрхшээлтэй 25,000 гаруй хүнийг үнэ төлбөргүй эмчилж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан түр баазаар зочиллоо.
Палитана хотод зохиогдон байгуулагдаж байгаа "Хөдөлгөөний лагерь" нэртэй уг бааз 12-р сарын 23-нд эхэлсэн бөгөөд 1-р сарын 9 хүртэл үргэлжлэх юм байна.
Тэрбээр дараа нь Палитана хотын жайны сүм хийдүүдээр зочилж, жайны эрдэмтэдтэй харилцан ярилцжээ.
Орчуулсан Б.Одгэрэл