Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Далхаузид “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” номыг тайлбарлав 2013 он 4 дүгээр сар 27

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Далхаузи – Дээрхийн Гэгээнтэн Дарамсалагаас эртлэн хөдөлж аян замдаа алжаалгүй сайхан явсаар Далхаузид морилон ирэв. Замын хажуугаар жакаранда мод нил ягаан цэцэгсээр алаглан байсан нь үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Тийнхүү Далхаузийн цэнгэлдэх хүрээлэнд морилон ирэхэд орон нутгийн Төвд болон Энэтхэгийн төлөөний хүмүүс угтан авав. Энэ барилга байгууламж нь анх 1854 онд Британийн стадион нэртэйгээр баригдаж байсан ажээ.

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Далхаузад морилон ирэхэд
уламжлал ёсоор хүндэтгэн угтав. 2013.04.27. Энэтхэг, Далхаузи
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далхаузи дахь Төвдийн Төв Сургуулийн (ТТС) тавин жилийн ойн арга хэмжээнд уригдан заларахад тэнд хоёр мянгаад хүмүүс сургаал сонсохоор цугласны 500 орчим нь тэндэхийн Төвд оршин суугчид, 240 оюутан, 577 төгсөгчид байлаа. Дашрамд дурьдахад тэдгээр төгсөгчид 10 өөр оронд амьдардаг аж.

Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ заларсны дараа орон нутгийн суурьшил хариуцсан ажилтан гурван шүтээний мандал өргөн тус сургуулийн үүсэл хөгжлийн талаар товч мэдээлэл хийлээ. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн:

“Тавин жилийн ойн баяраа тэмдэглэхээр тус сургуулийн төгсөгчид болон оюутнууд мөн бусад хүмүүс уригдан иржээ. Бид Төвдөөс гараад анх Ашамын Мисамарид цугларч билээ. Тухайн үед тэндэхийн халуун, чийгшил ихтэй цаг агаарт зохицоход бидэнд амаргүй байсан юм. Ингээд төвдийн халагдсан цэргүүд, лам, бусад эрчүүдийн хамт тохиромжтой газар нутгийг хайн Далхаузиг зорисон юм. Тэдний дунд Тэхор Жорбон, Ням Жалцан зэрэг эрдэм ухаанаар гаргууд гэвш нар байлаа.”

“ТТС-ийн анхны захирлаар Күндэлин Ням Жалцан 7 жил ажиллаж түүний халааг Проф.Самдан Ринбүүчи авсан юм. Энэ тавин жилийн турш тус сургуулийг олон сайн оюутнууд төгсч аж амьдрал нь ч сайн сайхан яваа. Ийнхүү бидний уламжлал ёсоор өөрсдийн талархлаа илэрхийлэхээр тэдний зарим нь хүрэлцэн иржээ.”

Дээрхийн Гэгээнтэн Ашамын Башад анх цуглаад сургууль байгуулахаар шамдаж байх үедээ Төвдийн Төв Захиргаанаас Энэтхэгийн Засгийн Газарт тэдгээр хүмүүсийг суурьшин байрьлуулах тусламж хүсч байсан тэр цаг үеээ эргэн дурсав. Тэдгээр хүмүүсийн дунд лам хуврагууд, хамба лам нар ч байлаа. Эхлээд Муссури дараа нь Далхаузид байгуулахыг зорьж байсан юм. Орчин үеийн боловсрол дутмаг байгааг түлхүү анхаарч байлаа.”

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал


Дээрхийн гэгээнтэн Далай Ламын Далхаузи дах айлдварын үеэр.
2013.04.27. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Тэр цагаас хойш тэрхүү үзэл маань улам өргөжин хөгжиж орчин үеийн боловсролын системд нүүрлээд буй үнэ цэнэ болон ёс суртахууны хомсдмол байдалд сургагч багш нарын хамт анхаарал тавьсаар байгаа билээ. Хэдийгээр хайр энэрэл, тэвчээрийн талаар бүхий л шашнуудад номлодог ч өөрийн сэтгэлийн эерэг болон сөрөг хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар төдийлөн ойлголт байхгүй байна. Энэ талаар Төвдийн судар шастирт эртний Энэтхэгийн үзлүүдээс улбаалан хадгалагдан орчуулагдаж ирсэн олон сайхан бүтээлүүд бий.”

Мөн Дээрхийн Гэгээнтэн шашинаа сурч судлана гэдэг нь залбирал уншлага сурсныг хэлэхгүй юм. Сургаалийн утга мөн чанарыг ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм хэмээв. Тэрээр эдгээр өдрүүдэд сургааль номлол айлдахын өмнө нэгэн тайлбар танилцуулга хийдэг болсон тухайгаа дурьдаад “Бид бүгд аз жаргалыг хүсч зовлонг үл хүсдэг билээ. Гэхдээ энэ нь ирээдүйд амьдрал байх эсэх тухай бус өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж чадах эсэхтэй холбоотой асуудал юм. Бид бүхэн тулгараад байгаа хүнд бэрхшээлийг даван туулж өөрчилж чадна. Гэхдээ үүнийг өөрчилж чадах шалтгааныг ашиглах хэрэгтэй” хэмээн айлдсан юм.

Бид бусдын тус дэмээр өдийг хүртэл амьдарснаа санаж явах нь чухал. Эв найрамдалтай амар амгалан нийгмийг цогцлоох нь хувь хүн тус бүрийн дотоод сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Үүнд хүрэхийн тулд хүний эрхэм чанар хайр, энэрэл мөн түүнчлэн итгэлцэл, үнэн шударга ил тод байдлыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй.

Өнөөгийн олон шашин дотор бүтээгч бурханд итгэдэг нэг хэсэг байхад итгэдэггүй нэг хэсэг бий. Зарим Христийн шашинтнууд, Зороастрианс зэрэг шашинд урьд нас, хойд насыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Энэтхэгийн зарим шашинд ч ижил. Бүтээгч бурханд итгэдэггүй шашинд учир шалтгаан үйлийн үрийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс зөвхөн бурханы шашинд хоосон чанарыг номлодог.

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Далхаузи дах айлдварыг
сонсохоор 2000гаад хүн хуран цуглав.
2013.04.27. Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)“Бурханы шашинд олон нийтэд нээлттэй хүргэдэг сургаал номлол гэж бий. Үүнд: Хутагтын дөрвөн үнэн, Винаяа буюу сахил санваар зэргүүд орно. Мөн түүнчлэн тусгайлсан хүмүүст заадаг номлол гэж бий. Үүнд: Билэг Билгүүний сургаал орно. Бас нууцлан заадаг сургаалд тарнийн ёс зэрэг орно. Эдгээрээс зарим нэг ном сургаал нь анх Теравадын Маянмар, Тайланд, Шри Ланк-д зааж сургаж, дараа нь Хятад, Солонгос, Япон, Вьетнамд түгээж байжээ. Гэхдээ зөвхөн Төвдийн Буддизмд дээрх гурван төрлийн сургаал бүгд багтдаг аж.”

Төвдөд анх бурханы шашин дэлгэрсэн талаар өгүүлэхдээ Ловон Бадамжунайн талаар Шантаракшита багш нэвтэрхий сайн мэддэг нэгэн байсан бөгөөд философи болон логикийн талаас нь түлхүү танилцуулан гаргаж ирсэн хэмээлээ. Мөн тэрээр бурханы шашны мөн чанар нь шүтэн барилдлага болон аливаад хорлол эс үйлдэхүй хийгээд үйлийн үрээр явагддаг хэмээн айлдав. Шүтэн барилдлага хийгээд хорлол эс үйлдэхүйг буддизмын бүхий л сургуульд заадаг. Гагцхүү түүнийг ойлгон амьдралдаа мөрдөх ёс суртахуунаас гадна сүсэг хэрэгтэй хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага” номыг XIV зууны үед Жалсрай Тонмэ Самбуу уг номыг номлодог байсан тухай өгүүллээ. Тэрээр энэхүү номыг Күннү лама Тэнзин Жалцан багшаар тайлбарлуулан хөтлүүлж байжээ.

Дээрхийн гэгээнтэн номоо уншингаа эрдэнэт хүмүүний амьдралын үнэ цэнэ, үхлийн дотоод чанар, үйлийн үрийн учигийг ухах, гэгээрэлд хүрэх зургаан төгөлдрийн дадал зэрэг гол ухагдахуун дээр түр зогсож байв.

Эцэст нь: “Аливаа зүйлийг хийхдээ бусдын сайн сайхны төлөө хийхийг үргэлж санаж яваарай. Та бүхэн энэ сургаалийг сонслоо. Үүнийгээ дахин уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Энэ нь та нарын дотор соёолж илүү амар тайван болох болно.”

Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд ханданд бүгдийн мэдэх Бурхан дор мөргөмүй, Ном дор мөргөмүй, Лам дор мөргөмүй хэмээх номын хэсгийг уншаад өгөөмөр сэтгэлээр буян хурааж гэгээрэлд хүрээрэй хэмээн ерөөлөө.

“Бид энэрэнгүй нинжин байх нь өөрт тустай төдийгүй бусдад ч тустай юм. Ингэхийн тулд цэцэн ухааныг ойлгох хэрэгтэй. Энэ нь зовлонгоос ангижрахад тустай. Өдөр бүх аливаад бодийн сэтгэлээр хандаж санаж бодож явбаас насан эцэслэхийн цагт хэн нэгнээс тусламж эрэх шаардлаггүй” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь хэд хэдэн тарни уншаад хамаг амьтны тусын тулд буян үйлдэж, бурханы сургаалийг түгээн дэлгэрүүлж, Төвдийн ард түмний сайн сайхны төлөө залбирч яваарай хэмээн захив.

Маргааш Далхаузид ТТС-ийн тавин жилийн ойн баярын албан ёсны үйл ажиллагаа болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт