Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба). Дээрхийн гэгээн Далай лам Сингапурын Төвөдийн буддын шашны төвийн хүсэлтээр Намжил дацангийн Зүлэгхан дуганд 3 өдрийн номын айлдвараа өнөөдөр эхлүүллээ. Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүдэд зориулсан уг айлдвараар Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг: Хураангуй” зохиолыг тайлбарлан айлдах аж.
Үүний дараа 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-ний өдөр мөн Намжил дацангийн Зүлэгхан дуганд 5 өдрийн номын айлдвар болно. Дээрхийн гэгээн уг айлдвараар хутагт Нагаржунайн “Бодь сэтгэлийн тайлбар” болоод Камалашилагийн “Бясалгалын дунд шат” зохиолыг тайлбарлан айлдах юм. Энэхүү айлдвар нь Тайвань улсаас хүрэлцэн ирэх хятад сүсэгтнүүдэд зориулагдах аж.










