Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ 2014 он 5 дугаар сар 28

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.5.28- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хийж буй хоёр дахь удаагийн олон нийтэд зориулсан айлдварын үед МакЛеод Ганжид тааламжтай дулаахан байсан бөгөөд айлдварыг сонсохоор 62 орны 1500 орчим хүн, түүний дотор 300 энэтхэг хүн цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс Зүглагхан дуган рүү явган явж очиход цугласан олныг үндэстнээр нь болон бүс нутгаар нь хуваарилан зохион байгуулсан байв. Тэрээр хүссэн хүмүүстэй хамт зургаа авахуулж, гар барин, мэндчилж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай лам түүний айлдварыг сонсохоор хуран
цугласан хүмүүсийн төлөөлөлтэй зургаа авахуулж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, 2014.5.28. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОГэрэл зурагчдын ажил дуусч, хуран цугласан олон суудлаа эзэлж байх хооронд тэрээр Зүглагхан дуганд залбирал үйлдэхээр орлоо. Дарамсалад зочлон ирсэн зочид хийгээд олон түмэнтэй үе үе уулзаж байх заншлаа дахин сэргээхээр шийдээд байгаагаа Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

“Бие бялдрын, оюун ухааны, сэтгэл санааны хувьд бид бүгд ижил. Бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тийнхүү амьдрах эрх ч бидэнд буй” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн юм.

Эд материалд дулдуйдсан ертөнцөд аз жаргалтай гэдгээ олон хүн мэдрэхүйн эрхтэнээрээ дамжуулж мэдрэхийг хүсдэг ч, энэ нь удаан насгүй байдаг тухай тэр хэллээ. Дотоод амар амгаланг хөгжүүлэх нь илүү үр өгөөжтэй хэмээн үргэлжлүүлэв. Бид бүгд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөг хэмээгээд, “Зөвхөн хар амиа муйхарлан бодохын оронд бусдын төлөө санаа тавих замаар хувийн ашиг сонирхлыг ухаалгаар зохицуулах нь гол түлхүүр” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад гадаадын иргэдэд зориулж яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай лам 1500 орчим гадаад болон энэтхэг
хүмүүст яриа хийж байгаа нь. Энэтхэг, Дарамсала, 2014.5.28.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОТөвдийн буддист уламжлалд ийм байдлаар оюун санааны дасгал хийх мэдлэгийг Энэтхэгт цэцэглэн хөгжиж байсан Наландагийн их сургуулиас өвлөн авсан ажээ. Тэрээр төвдүүдийн их гүрү багш хэмээн боддог эртний Энэтхэгийн сэтгэгч нарт талархаж явдгаа илэрхийлээд, шашны аливаа уламжлалд иргэдийн зүгээс хүндэтгэлтэй ханддаг эртний энэтхэгийн хандлагаас улбаатай шашин хоорондын гайхамшигтай эв зохицол, ахимса, хүч үл хэрэглэх зарчмын өнө удаан жилийн түүхт уламжлалаа хадгалж явахыг өнөөгийн энэтхэг иргэдэд хандан уриалав.

Танхимаас тавьсан нилээд хэдэн асуултад тэрээр хариулахдаа, бидний эргэн тойронд дэлхий ертөнц хичнээн ярвигтай байсан ч, асуудлыг хүчирхийллийн бус, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх нь дандаа ухаалаг байх болно гэдгийг батлан хэллээ. Найз нөхдийн хувьд төвд хүмүүст хэрхэн дэмжлэг үзүүлэх тухай асуултад Далай Лам, Төвдийн асуудал бол шударга үйл хэрэг учраас Төвдийг дэмжих нь шударга ёсыг дэмжихтэй агаар нэг хэмээн хариулсан юм. Энэ нөхцөл байдлыг заримдаа тэрээр буу зэвсгийн хүч хийгээд үнэн мөнийн хүчний хоорондох тэмцэл хэмээн тодорхойлдог гэв. Ойрын зайд буу зэвсэг илүү хүчтэй, үр дүнтэй байж болох ч, алс хэтдээ шударга үнэний хүч дандаа ялдаг хэмээн тэр хэлэв. 21 дүгээр зууны иргэд болох өнөөгийн залуу үеийнхэн илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээж чадна гэдэг талаар өөдрөг үзэлтэй байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт