Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав 2018 он 3 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн 150 гаруй хүмүүсийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтыг эхлэхдээ “Хүндэт ахан дүүс минь, та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн 50 нь Мексик, Колумб, Аргентин, Чилийн, тэдний 4 эмэгтэй хувраг нь Мексикийн буддын төвөөс хүрэлцэн ирсэн байлаа. Бусад 90 гаруй хүмүүс Дарамсала дахь Түшида бясалгалын төвөөс зохион байгуулж буй Төвөдийн бурханы шашныг таниулах 10 өдрийн богино хэмжээний сургалтанд хамрагдаж буй хүмүүс ажээ.


Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.30. Гэрэл зургийг Дамчой“Энэхүү гариг дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүс бүгд сэтгэл хөдлөл, бие махбодь, оюун санаа аль ч талаасаа адилхан билээ. Бид эхээс адилхан төрж, эхийн хайр ивээлээр өсөж өндийсөн. Хүмүүс бид нийгмийн амьтад бөгөөд хайр энэрлийн сэтгэл биднийг холбож байдаг.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хэлд ороогүй хүүхдүүд дээр туршилт явуулсны үр дүнд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг нотлосон байна. Нөгөөтэйгүүр байнгын уур хилэн, атаа хорсол нь бидний дархлааны системийг дарангуйлж, харин илүү энэрэнгүй байж чадвал бидний бие махбодь, сэтгэл санааг амар тайван байх боломж бүрддэг.”

“Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан боловч дэлхийн олон газарт хүмүүс тухайн нутгийн цаг агаар, хэл соёл, зан заншлаас үүдэлтэй амьдралын адил бус олон хэв маягаар амьдарч байна.”

“Дэлхийн олон газарт нэлээдгүй их хөгжил дэвшил явагдсаар байгаа боловч энэ цаг үед шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэгдэж, асар энгийн заавар бүхий хүнийг егүүтгэх зэр зэвсэг, түүний үйлдвэрүүд ажилсаар байгаа нь ёс суртахуун дутагдсаны үр дагавар юм. Нөхцөл байдал ийм байгаа тул бид бүгдээрээ, хүн төрөлхтний нэгэн хэсэг болохын хувьд илүү амар тайван, аз жаргалтай хүн төрөлхтөн, амар тайван гариг дэлхийг бий болгохын төлөө үүрэг хүлээх хэрэгтэй байна.”

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн дэлхийн томоохон бүх шашинд асар хүндэтгэлтэй ханддаг гэдгээ тэмдэглэн хэллээ. Тэрээр шашныг ялгахдаа үзэл онолын түвшинд буюу жишээлбэл, бурханы шашны хувьд үйлийн үрийн онол, хувь хүнээс өөрийн үйл хэрэгтээ хариуцлага хүлээх чадварыг шаарддаг бол бусад олон шашинд бүтээгч Эзэн тэнгэрт итгэх сүсэг бишрэлийг чухалчилдаг болохыг тайлбарласан юм.

Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн хүмүүстэй уулзав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.30. Гэрэл зургийг ДамчойБурханы шашны хувьд Бурхан Багш өөрийн гэрээ орхин гэгээрлийн төлөө тэмүүлсэн бөгөөд ингэхдээ тэрээр ёс суртахуун, билиг оюун, самади бясалгалын гурван аргыг чухалчилжээ. Эдгээр нь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ юмс үзэгдэл үзэгдэж буй шигээ байхгүй гэдэг ойлголтыг өгсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өнөөгийн бурханы шашинтан болохыг хүсч буй хүн 21-р зууны буддист буюу дан ганц сүсэг бишрэл дээр суурилах бус мэдлэг оюунд суурилсан буддист болох ёстой гэдгийг онцлов.

Олон газарт үндэсний үзэл нэлээдгүй газар авч байгаа талаар асуусанд тэрээр бид бүгдэд энэ гариг дэлхий дээр хамтран амьдрах шаардлага зайлшгүй байгааг дурдлаа. Дэлхийн эдийн засаг ямар нэгэн улс орны хил хязгаарт автахгүй болсон, цаг уурын өөрчлөлтөнд бүх хүн төрөлхтөн анхаарал хандуулах цаг ирсэн гэдгийг хэлэв. Бид ирээдүйг өргөн хүрээнд харж, үндсэрхэг хувийн үзлийг бодит бус бөгөөд ахархан, цаг үеэ өнгөрөөсөн үзэл гэж харах хэрэгтэй хэмээн зөвлөв.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтнээс “Оюун судлахуйн Найман Бадаг” номын аман эш хүртээхийг хүссэнд тэрээр төвөд хэлээр уншиж өгөв. Үүний зэрэгцээ “Бодьсадвын явдалд орохуй” номыг үзэж судлахыг зөвлөснөөр энэ өдрийн уулзалт өндөрлөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт