Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Tокио хотноо... 2011 он 4 дүгээр сар 20

Түгээх

Япон, Токио хот. (Японы Төвөдийн Төв) - Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр үдээс хойш Японы болон гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, дараа нь Гококүжи сүмд олон нийтийн залбирлыг тэргүүллээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам Япон улс нь газар хөдлөлт, цунами, цацраг идэвхтийн аюултай хаягдал зэрэг гурван том гамшиг дараалан тохиолдсон явдалд сэтгэл машид зовниж байгаагаа илэрхийллээ. Япон улс буддын шашинтай орон учраас тэрбээр буддын хийд болон япон найз нөхдийнхөө дүр төрхийг бодож, сэтгэл нь өвдсөн тухайгаа хэлэв. “Энэ удаа би энд ирж, Японы ард түмэнтэй хамт байж, тэдний уй гашууг хуваалцан, эрдэнэт амиа алдсан хүмүүсийн төлөө залбирах боломжтой болсондоо баяртай байна” хэмээжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Япон улсын Токио хотод хэвлэлийнхний төлөөлөлтэй уулзаж буй агшин. Япон, Tокио хот. 2011 оны 4 дүгээр сарын 29. Гэрэл зургийг OHHDL.

“Гэвч гамшиг хэдийн тохиолдсон тул үүнд сэтгэлээ хэт чилээгээд нэмэргүй. Япон улс Дэлхийн II дайны сүйрлийг даван туулж чадсан шигээ энэ гамшгийг ч мөн давж, алдсан бүхнээ сэргээн босгоно гэдэгт би итгэж байна. Та бүхэн зориг зүрхээ бүү мохоогоорой. Харин бодит байдалтай нүүр тулан, шийдэмгий байгаарай” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэв.

Төвөдийн нөхцөл байдал болоод улс төрийн албан үүргээ сонгогдсон төвөдийн удирдлагад шилжүүлсэн шийдвэрийнх нь талаар асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам ардчилал, эрх чөлөөг дэмжиж ирсэн тухайгаа хэлэв. “Төвөдөд улс төрийн цунами үргэлжилсээр байна. Сүүлийн үед Төвөдийн буддын соёл сүйрэх аюулд нүүрлээд байна. Соёлын геноцидын нэг хэлбэр Төвөдөд өрнөж байна. Хэвлэл мэдээллийнхэн Төвөд рүү очиж, яг юу болж байгааг судалж үзэх хэрэгтэй.

Төвөдийн өөр нэгэн асуудал бол экологийн тэнцвэр. Зарим хятад экологичийн хэлснээр Төвөдийн өндөрлөг нь дэлхийн гурав дахь туйл билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь Хойд, Өмнөд туйлтай адил Төвөдийн өндөрлөгт ч мэдэгдэж байна. Ази тивийн томоохон гол мөрнүүд Төвөдөөс эх авдаг. Хятад улс зэрэг Азийн олон сая хүний амьжиргаа эдгээр гол мөрнөөс шууд хамааралтай. Энэ бол зөвхөн зургаан сая төвөд хүний асуудал биш юм” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдав.

Зураг. Энэ өдөр япон, төвөд лам нар Токио хотын Гококүжи сүмд ирэв. Япон, Tокио хот. 2011 оны 4 дүгээр сарын 29. Гэрэл зургийг OHHDL.

Улс төрийн албан тушаалаа Төвөдийн ард түмний сонгосон удирдлагад шилжүүлэх шийдвэрийнхээ талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ, “Дэлхий ертөнц шашны удирдагчид, засгийн газруудад бус хүн төрөлхтөнд бүхэлд нь хамаарна. Япон бол япончуудынх, Хятад бол 1,3 тэрбум хятад хүний нутаг, Коммунист намынх биш. 2001 оноос хойш бид ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдлагатай болсон бөгөөд би хагас тэтгэвэрт гарсан билээ. Харин одоо цөлөгдсөн mөвөдийн хувьд ардчилал төлөвшиж, улс төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэх цаг болсон хэмээн үзэж байна. Гэхдээ энэ нь би Далай ламын хувиасаа огцорч байна гэсэн үг биш юм.

XV зууны үед үүссэн Далай ламын институци анхнаасаа шашны шинж чанартай байв. V Далай ламаас эхлэн улс төрийн эрх мэдэл Далай ламын гарт төвлөрсөн юм. Одоо бол Далай ламын үүрэг зөвхөн шашны шинж чанартай байх ёстой. Тиймээс би энэ 400 жилийн турш үргэлжилсэн улс төрийн манлайллыг сайн дураараа, бахархалтайгаар болоод баяртайгаар дуусгаж байна”.

Тэрбээр Хятадын Засгийн Газрын тухайд хэлэхдээ, “Хятад бол хамгийн олон хүн амтай, баялаг түүх, соёлт улс билээ. Эдийн засгийн хувьд ч тун хүчирхэг. Хэрэв БНХАУ олон улсын тавцанд илүү бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байвал итгэлцэл, хүндлэл нэн чухал. Бүхнийг төрийн нууц болгон, хэвлэлийн эрх чөлөөг үгүй хийх нь урт хугацаандаа Хятадад хор хөнөөлтэй билээ. 1,3 тэрбум хятад хүнд үнэн мэдээллийг мэдэх эрх бий бөгөөд зөв бурууг ялгах оюун ухаан ч бий. Мэдээллийг гуйвуулах нь ёс суртахуунгүй хэрэг юм”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Вэнь Жябаогийн Малайз тэргүүт оронд хэлсэн улс төрийн шинэчлэл, ардчиллын талаарх байр суурийг үнэлж, түүний санаачлагыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Японы Токио хотын Гококүжи хийдэд болсон сүмийн олон нийтийн залбирлын цуглаанд оролцож, өнгөрсөн сард болсон газар хөдлөлт, цунамид өртөж амиа алдсан хүмүүсийн төлөө залбирлаа. Япон, Tокио хот. 2011 оны 4 дүгээр сарын 29. Гэрэл зургийг OHHDL.

Хэвлэлийн бага хурлын дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам хийдэд болсон олон нийтийн залбиралд тэргүүлэн оролцлоо. Тэнд 4000 гаруй сүсэгтэн олон цуглажээ. Япон болон Зүүн Азид суугаа Дээрхийн гэгээний Төлөөлөгчийн газрын төлөөлөгч ноён Лхагва Цохко зохион байгуулагчдын нэрийн өмнөөс товч танилцуулга хийв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн лам нарын хамт “Зүрхэн судар” тэргүүт судрыг уншсаны дараа япон лам нар болон хурсан олон япон хувилбар болох Ханя Шингё судрыг уншлаа.

Гококүжи хийдийн тэргүүн хамба лам Окамото Дээрхийн гэгээн XIV Далай ламын хамт гамшигт нэрвэгдэгсдийн төлөө залбирах боломж олдсондоо талархан, Дээрхийн гэгээн XIV Далай ламыг цаг заваа гаргаж, япон ард түмний уй гашуу, зовлонг хуваалцсанд нь баярлаж буйгаа илэрхийллээ. Цуруми Сотошю хийдийн тэргүүн хамба лам Вэн. Эйгава мөн адил талархал илэрхийлэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Япон улсын Токио хотын Гококүжи хийдэд болсон залбиралд оролцсон хүмүүст хандан үг хэллээ. Япон, Tокио хот. 2011 оны 4 дүгээр сарын 29. Гэрэл зургийг OHHDL.

Дээрхийн гэгээн XIV Далай лам олонд хандан Японд болсон гамшгийн талаар сонсоод тэр даруй японы ард түмэнтэй хамт байж, тэднийг тайтгаруулан, уй гашууг нь хамтдаа хуваалцах хүсэл төрсөн тухайгаа дурдав. Тэрбээр орон гэрээ, хайртай дотнын хүмүүсээ, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан залбиралд оролцох боломж гарсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрээр японы ард түмэнд урам хайрлан, ирээдүй рүү итгэлтэйгээр харахыг зөвлөв. “Та бүхэн үүнийг даван туулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн Дэлхийн II дайны дараа ч үүнийг хийж чадсан шүү дээ. Гамшиг, хүнд хэцүү цаг үе бидэнд үнэ цэнтэй олон сургамжийг өгдөг тул тэдгээрийг эргэцүүлэн тунгаах хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдлаа.

Түүний үгийг олон олон хүн нулимстай агаад баяр хөөртэйгээр хүлээн авч байв. Зарим нь залбиралд гүн автсан байдалтай гараа залбирлын байрлалд хавсарчээ. Олон хүн төвөдийн уламжлалт цагаан ороолт болох “хата”-тай ирсэн байв.

Зураг. Токио хотын Гококүжи сүмд болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан залбиралд оролцохоор ирсэн сүсэгтэн олны төлөөлөл. Япон, Tокио хот. 2011 оны 4 дүгээр сарын 29. Гэрэл зургийг OHHDL.

Японы Буддын Шашны Холбооны төлөөлөгч Вен. Хаяаши хаалтын үгэндээ Дээрхийн гэгээн XIV Далай ламд цаг зав гарган ирсэнд нь талархал илэрхийлээд, “Дээрхийн гэгээн XIV Далай лам Японд ирэх бүрдээ манай ард иргэдэд урам зориг, эрч хүч өгдөг. Залбирал бол асар хүчтэй нөлөөтэй, эрч хүчтэй зүйл. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ удаагийн Буддын шашны 49 дэх өдрийн гашуудлын үйл ажиллагааг ахлан удирдсан нь бидний хувьд маш том нэр төрийн хэрэг боллоо. Ийм олон хүн цугларсан нь гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд болон Япон улсын нийт ард иргэдэд ихээхэн урам зориг өгөх нь дамжиггүй” хэмээн онцлов.

2011 оны 3 дугаар сарын 11-нд Японы зүүн хойд хэсэгт 9,0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн хүчтэй цунами болж, уг бүс нутагт хүн амын амь нас, эд хөрөнгийн асар их хохирол учирсан юм. Гамшгийн улмаас цацраг идэвхт бодис алдагдах аюул үргэлжилсээр байгаа ба одоогийн байдлаар 14,000 гаруй хүн амь үрэгдэн, 13,000 гаруй хүн сураггүй алга болж, олон мянган хүн орон гэргүй болоод байна.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт