(2011 оны 1 дүгээр сарын 5-нд Күинсландын тэргүүн хатагтай Анна Блайд хаяглан илгээсэн захидалд...)
Австралийн Күинсланд мужийн өргөн уудам нутагт урьд хожид тохиолдож байгаагүй их хэмжээний үерийн улмаас олон түмэнд хүнд гарз тохиож, эд хөрөнгөд асар их хохирол учирсанд Дээрхийн гэгээн XIV Далай лам гүнээ харамсаж, санаа зовниж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр гамшгийн үед ард иргэдийнхээ төлөө шуурхай хариу арга хэмжээ авч чадсан Күинсландын Засгийн Газрын бэлтгэл хангамж, чадамжид талархлаа илэрхийлжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж яаралтай хүрч, аюулгүй байдлыг нь бүрнээ хангаж, энгийн амьдралдаа аль болох хурдан эргэн орохыг залбиралдаа багтаан илгээжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун