АНУ, Калифорни муж, Лос Анжелес хот - Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 5 дугаар сарын 2-ны өглөө АНУ-д хийх айлчлалаа эхлүүлэхээр Калифорни мужийн Лос Анжелес хотод хүрэлцэн ирлээ. Нью-Йорк дахь Төвөдийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Америк дахь Дээрхийн гэгээн XIV Далай ламын төлөөлөгч Лувсан Нандак Заюул түүнийг нисэх онгоцны буудалд угтан авав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Калифорни мужийн Лонг Бич хотод хүрэлцэн ирэхэд нь төвөдийн уламжлал ёсоор угтан авлаа. АНУ, Калифорниа муж, Лонг Бич. 2011 оны 5 дугаар сарын 2. Гэрэл зургийг Дон Фарбер.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун