Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2008 оны 4 дүгээр сарын 28. Энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөд даяар саяхан өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан болон шархадсан бүх хүний төлөө Дарамсала хотын Намжил хийдэд болсон залбирлын ёслолд оролцов. Уг ёслолыг Төвөдийн эв санааны нэгдлийн хороо зохион байгуулжээ.










