Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Копенхаген хотод Европын гурван улсын айлчлалаа дуусгав 2011 он 4 дүгээр сар 20

Түгээх

Дани, Копенгаген хот. Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Энэтхэг рүү хүлгийн жолоо залж, Европын гурван улсыг хамарсан найман өдрийн айлчлалаа өндөрлүүллээ. Энэхүү айлчлалын хүрээнд зургаан өөр хот сууринд болсон олон нийтийн уулзалт, илтгэл, арга хэмжээнүүдэд оролцсон хүмүүс түүнийг халуун дотноор хүлээн авсан билээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Копенхагенд хүрэлцэн ирэхэд түүнийг зочид, дэмжигчид халуун дотноор угтан авч буй агшин. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 17. Гэрэл зургийг Дэнзин Тахла/OHHDL.

Айлчлалыг Дани улсын “Оршихуй & Үйлдэхүй” (Being & Doing), “CareTrade Aps”, “Мэргэн ухаан болоод энэрэхүй сэтгэлийн төв” (Centre for Wisdom and Compassion), “In Touch”, “Төвөдийн буддын шашны төв” (Phendeling), Рангжунг Еше Гомдэ, Дани дахь Төвөдийн нийгэмлэг, Tөвөдийн хандивын байгууллага (Tibet Charity), “Osal Ling” тэргүүт найман байгууллага хамтран зохион байгуулжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 4 дүгээр сарын 17-ны үдээс хойш Шведийн Мальмо хотоос Дани улсын нийслэл Копенхаген хотыг холбосон замын гүүрээр дамжин иржээ. Копенхагенд хүрэлцэн ирмэгцээ зохион байгуулагч найман байгууллагын төлөөлөгчид болон Дани дахь Төвөдийг дэмжих хорооны удирдлагуудтай хамтарсан уулзалт хийв. Дээрхийн гэгээн XIV Далай лам 4 дүгээр сарын 18-нд Копенхаген хотын Тиволи Конгрессын төвд хоёр ч удаа олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Өглөө “Сэтгэлийг дасгах долоон зүйлт сургаал” хичээлийг заан, үдээс хойш “Амьдралын утга учир” сэдвээр нийтэд илтгэсэн юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам хичээл заахдаа, “Аз жаргал хоёр төрөл байдаг. Нэг нь гадаад нөхцөлөөс хамааралтай, харин нөгөө нь дотоод итгэл найдвар, өөртөө итгэх болоод сэтгэлийн ханамжаас үүдэлтэй буюу өөрөөр хэлбэл гадаад зүйлээс үл хамаарах дотоод баяр баясгалан билээ” хэмээн айлдав. Мөн тэрээр шашин үүссэн сүүлийн 3000 жилийн турш хүмүүс хүсэл мөрөөдлөө залбирлаар илэрхийлдэг байсан нь тэдэнд өөр боломж, арга хэрэгсэл байгаагүйтэй холбоотой байж болохыг дурдлаа. “Харин сүүлийн 300-400 жилийн хугацаанд шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн өмнө нь зүгээр л залбирч байсан зүйлсээ бодитоор олж авах боломжтой болсон. Иймд ХХ зуунд хүмүүс амьдралын тав тухтай нөхцөлийг бүрдүүлж чадсан билээ.

Гэвч сүүлийн үед хүмүүсийн дотоод амар тайван байдал алдагдаж, түгшүүр, стресс, санаа зовнил ихсэх болжээ. Иймээс тайвшруулах эм уух зэрэг арга замыг хэрэглэх шаардлага ч гарч байна” гэж Дээрхийн гэгээн XIV Далай лам онцолсон юм. Тэрээр ХХ зууны төгсгөлд анагаах ухаан, ялангуяа мэдрэлийн шинжлэх ухаан сэтгэлийн амар амгалан байдал нь хүний тархи, биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг нотлон харуулсан талаар тайлбарлав. “Дотоод амар амгалан, нигүүлсэл, энэрэхүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухайд хэлэхдээ бурханд итгэдэг буюу теист шашинд бурхан тэнгэрт захирагдсанаар өөрт төвлөрсөн бодол багасаж, хязгааргүй хайр энэрлийг мэдрэх боломжтой болдог. Харин буддизм зэрэг атеист шашинд “би” гэх ойлголт байхгүй бөгөөд орчлонгийн бүхий л зүйл шалтгаан, нөхцөлийн үр дүнд бий болдог гэдгийг ойлгосноор өөрт төвлөрсөн байдлыг бууруулах боломжтой. Түүнчлэн энгийн эрүүл ухаан болон шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэх замаар ч энэ хариултыг хайж болно” хэмээн нэмж хэлжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Дани улсын Копенхаген хотод 2500 гаруй хүнд хандан үг хэлж буй нь... Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 18. Гэрэл зургийг Дэнзин Тахла/OHHDL.

Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэлээ өндөрлөхдөө “Сэтгэлийн дасгал сургуулилалтын тусламжтайгаар бид өөрт төвлөрсөн хандлагаар үйлдвэл улам их асуудал үүсгэдэг бол бусдад санаа тавин үйлдвэл дотоод хүч, тайван амгалан сэтгэлийг олж авдгийг ойлгож чадна. Иймээс бид бусдын төлөө үйлдэх, өгөөмөр сэтгэлийг хөгжүүлэхийг зорих нь бусдад төдийгүй өөрт ч ашиг тустай” хэмээн айлдлаа.

Үдээс хойших илтгэлийн үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам секуляр буюу шашны бус үзлийг хүндэтгэх шаардлагатайг онцолжээ. Секуляризм нь шашингүй үзэл гэсэн үг биш гэдгийг онцлоод, энгийн ухаанаар харахад бусдад сайхан сэтгэлээр хандвал өөрсдийн аз жаргал ч нэмэгддэг тухай дурдав. Түүнчлэн шинжлэх ухаан ч одоо энэ ойлголтыг баталж байгаа бөгөөд энэрэхүй сэтгэл, дотоод амар тайван байдал нь дархлааны системийг сайжруулдаг бол сэжиглэл, түгшүүр нь дархлааг сулруулдгийг хэлжээ. Mөн АНУ-ын Висконсин, Эмори, Стэнфордын Их сургуулийн судалгаагаар 2-3 долоо хоногийн анхаарал төвлөрүүлэх (mindfulness) сургалт нь хүний стрессийг бууруулж, нийгмийн эерэг харилцааг нэмэгдүүлдгийг нотолсон талаар хэлсэн байна. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ мэт аргуудыг дагаснаар шашинтай эсэхээс үл хамааран дотоод үнэт зүйлсийг хөгжүүлж болдгийг онцолжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэлийн төгсгөлд үзэгчдээс болон Дани улс даяар цуглуулсан асуултуудад хариулт өгсөн. Асуултууд нь “Та орчин үеийн секуляр улс болох Данид хүний үнэт зүйлсийг хэрхэн хадгалж, хөгжүүлэх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?”, “Та 3 дугаар сарын 10-нд улс төрийн эрх мэдлээ ард түмнээс сонгогдсон удирдагчид шилжүүлэхээ мэдэгдсэн. Хятадын албан ёсны болон албан бус хариу ямар байсан бэ? Харин төвөд хүмүүс тухайн мэдэгдэлд хэрхэн хандаж байна вэ?” гэх мэт өргөн сэдвийг хамарч байв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Дани улсын Копенхаген хотноо Данид тэргүүлэгч хэвлэл мэдээллийн гурван байгууллагын төлөөлөлтэй уулзаж буй агшин. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 18. Гэрэл зургийг Дэнзин Тахла/OHHDL.

Мөн 4 дүгээр сарын 18-ны өглөөний хөтөлбөрийн эхэнд Дани дахь төвөдүүдтэй уулзах уулзалт болсон юм. Энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Данийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн гурван байгууллагад ярилцлага өгсөн бөгөөд үдээс хойших хэвлэлийн бага хурлын үеэр Данийн олон нийтээс илгээсэн асуултад хариулсан байна. Өдрийн хөтөлбөр амжилттай үргэлжилж, Дээрхийн гэгээн XIV Далай лам улс төрийн олон урсгалтай Данийн парламентын 11 гишүүнтэй нэг цаг орчим уулзсан бөгөөд гишүүд түүний ухаалаг захиасанд тун их талархаж, цаг зав гаргасанд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар (Данийн Tөвөдийн Хандив “Tibet Charity” байгууллагын хамтран оролцоотой)-ын тайлан

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт