Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөдүүдэд хандан үг хэлж, хятад оюутан, эрдэмтэдтэй уулзав. 2011 он 5 дугаар сар 8

Түгээх

АНУ, Миннесота муж, Миннеаполис хот - 2011 оны 5 дугаар сарын 7-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам гурван гол арга хэмжээнд оролцов. Өглөө нь тэрээр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, дараа нь төвөд хүмүүст хандан үг хэлэв. Үдээс хойш төвөдийн буддизмын өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд түүнд хэд хэдэн хятад оюутан, эрдэмтэд хүрэлцэн ирсэн байв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхнийг угтан авч буй нь... АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: AP.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өглөө Миннеаполис хотод болсон хөтөлбөрөө хэвлэл мэдээллийнхэнтэй хагас цаг гаруй уулзсанаар эхлүүлэв. Нэн түрүүнд хүний үнэт зүйлийг дэмжих, шашны эв нэгдлийг бэхжүүлэх, Төвөдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн өөрийн амьдралын үүрэг амлалтуудын талаар ярив. Хүн төрөлхтөн биологийн хувьд хүний энэрэх сэтгэлийг дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх замаар төлөвшүүлэх боломжтой хэмээн хэллээ. Хоёрдугаарт, шашны эв нэгдлийн асуудлаар хүн төрөлхтний төрөлхийн зан араншны олон янз байдлаас үүдэн олон төрлийн шашин байх шаардлагатай хэмээгээд, тэдгээр нь нийтлэг зорилгын үүднээс нэгдэн нийлэх боломжтойг онцлов. Эдгээр хоёр зүйл нь Дээрхийн гэгээний насан туршийн үүрэг амлалт гэлээ.

Төвөдийн шударга тэмцлийн асуудлаар энэ оны 3 дугаар сард тэрээр Далай ламын институци улс төрийн эрх мэдлийг хүлээн авснаас хойш 400 гаруй жилийн уламжлалыг зогсоох шийдвэрээ ил тод мэдэгдсэн тухайгаа дурдав. Мөн бусдад шашныг улс төрөөс тусгаарлахыг зөвлөж байгаа атлаа өөрөө шашин, төрийн мэдлийг давхар хүлээж буй нь хоёр нүүртэй хэрэг мэт санагдсан хэмээн тайлбарласан юм. Төвөдийн цагаач олон нийт нь ардчиллын үйл явцад төлөвшсөн бөгөөд улс төрийн хариуцлагыг ард түмний дундаас сонгогдсон төвөд удирдлагад шилжүүлэх цаг нь болсныг мэдэгдэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хүний үнэт зүйл, шашны эв нэгдлийн асуудлаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйлд чухал үүрэгтэйг онцлов. Хэвлэл мэдээлэл нь урт хошуутай заан шиг зүг бүрд нягт нямбай шалгалт хийдэг байх ёстой гэсэн үзлээ дахин самбаачлав.

Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам сэтгүүлчдийн асуултад хариулав.

Дээрхийн гэгээн өөр шашны уламжлалуудтай хэрхэн холбоотой байдаг, тэр дундаа еврейчүүдтэй харилцах харилцааных нь талаар асуув. Дээрхийн гэгээн еврейчүүдийг зуун зууны турш, зарим тохиолдолд бүр таагүй нөхцөлд байдалд ч өөрсдийн ижилсэл, соёлоо хадгалж ирсэн хэмээгээд еврей уламжлал нь тогтолцооноос илүүтэйгээр гэр бүлд тулгуурладаг бол төвөдийн хувьд тогтолцооноос илүү хамааралтай байдгийг дурдав.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэлийн уулзалт эхлэхийн өмнө бяцхан сурагчтай мэндчилж буй нь... АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг AP.

Сургууль дээрээ мэдээ бэлтгэх даалгавар авсан 11 настай сурагч Дээрхийн гэгээнээс зөвлөгөө хүсэхэд тэрбээр маш дэлгэрэнгүй хариулав. Дээрхийн гэгээн хүүг XXI зууны нэг хэсэг бол өөрөө XX зууны хүн хэмээгээд “XX зуун цус урсгасан зуун байлаа. Харин XXI зуунд цус урсгах ёсгүй билээ. Мэдээж олон асуудал гарах боловч тэдгээрийг хэлэлцээ, эвлэрлээр шийдвэрлэх бодит аргуудыг олох ёстой" хэмээв. Тэрээр хүмүүс эхлээд сэтгэлийн дотоод дахь зэр зэвсгээ хаяж, хайр энэрлийг хөгжүүлсний үр дүнд сая гаднаа зэр зэвсэггүй болж чадна гэв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд цөмийн зэвсгийг устгах, дараа нь дэлхий дахинд цэргийн институцгүй ертөнцийг бий болгох учиртай хэмээн айлдав.

Хүүгийн насны талаар ярьж байхдаа түүний тууштай занг биширч буйгаа илэрхийлээд, 11-тэй настайдаа чих нь хичээлүүдээ сонирхдоггүй байснаа дурсаж, үүндээ харамсаж явдгаа ярив.

Өөр нэг сэтгүүлч Бин Ладеныг устгасны дараах дэлхий дахин дах терроризмын талаарх Дээрхийн гэгээн XIV Далай ламын бодлыг асуулаа.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийгөө энэтхэгийн Ахимса буюу хүч үл хэрэглэх үзлийн уламжлалыг түгээгч элч хэмээн үздгээ хэлэв. Иймээс тэр үргэлж хүч үл хэрэглэхийн чухлыг онцолж, асуудлыг шийдэх цорын ганц зам нь ярилцах хэмээн нэмж хэллээ. “Зорилго нь хэдий зөв, урам зориг дүүрэн байлаа ч хэрэглэж буй арга нь хүчирхийлэл бол урьдчилан таамаглахын аргагүй үр дагавар гарч болзошгүй. Учир нь хүчирхийллийн мөн чанар маш амархан хяналтаас гарах эрсдэлтэй байдагтай холбоотой. Тиймээс практик түвшинд ч, ёс суртахууны түвшинд ч хүчирхийлэл бол буруу арга” хэмээн айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ санаагаа онцолж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Валийг.

“Терроризм бол хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр. 9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт явдалд 3000 гаруй хүн газар дээрээ амиа алдсан нь үнэхээр харамсалтай хэрэг” хэмээв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 2001 оны 9 дүгээр сарын 12-нд тус эмгэнэлт явдлаас нэг хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушид хандан эмгэнэл, харууслын захидал илгээсэн бөгөөд захидалдаа хариу арга хэмжээ нь хүч үл хэрэглэх замаар хандана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Үүнээс хойш олон удаа хэрэв энэ асуудлыг буруу зохицуулбал нэг л Бин Ладентай байсан байдал 5-10 жилийн дараа 10 Бин Ладентай, цаашлаад 100 Бин Ладентай болох аюултай хэмээн хэлж байснаа тайлбарлав. Учир нь нэгэнт хүний дотор үзэн ядалт, өшөө хорсол үүсэх юм бол түүнийг арилгах асар хэцүү болдог хэмээн тайлбарлав.

Тэрээр мөн Бин Ладеныг хөнөөсний дараа Америкт зарим хүн баяр тэмдэглэснийг сонссон тухайгаа хэлэв. Хэдий ойлгож болох үйлдэл ч хэд хоногийн өмнө яг ижилхэн асуултад хариулахдаа “Нэг талаараа асуудал үүсгэгч хүн таны дайсан мэт боловч нөгөө талаас таны хамгийн сайн багш байдаг” хэмээн хэлснээ дахин хэлсэн юм. “Иймээс баярлахын оронд залбирах нь зүйтэй”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам ерөнхийлөгч Бушийг мэддэг бөгөөд хүн талаасаа гайхалтай нэгэн хэмээсэн юм. “Би хүнтэй уулзах бүрийдээ эхлээд хүнийх түвшинд нь хардаг”. Тэрбээр ирэх долоо хоногт ерөнхийлөгч Буштэй уулзахаар төлөвлөснөө дурдав.

Аль ч тохиолдолд цаазын ялын талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ өөрийг нь залуу байхад, 1945-1946 оны үед Дэлхийн II дайн дууссаны дараа болсон Нюрнбергийн шүүх хурлын үеэр герман удирдагчдыг дүүжилсэн явдалд маш их харамссан байснаа дурсав. “Тэд буруу зүйл хийсэн байж болох ч өөр өнцгөөс харвал тэднийг амьд үлдээн, өнгөрсөн алдаагаа ухаарах боломж олгосон нь дээр арга хэмжээ байсан болов уу. Өнөөдрийн хатуу сэтгэлтэй хүн хайр энэрлийн хүчээр энэрэнгүй хүн болж өөрчлөгдөх боломж ч бий” хэмээн айлдсан юм. Тэрбээр цаазын ялыг устгах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, Амнести Интернэшнлийн энэ чиглэлийн компанит ажилд гарын үсэг зурсан тухайгаа дурдав.

Саддам Хусейнд цаазын ял оноосон үед нь харамсаж байснаа ч хэлсэн юм. “Саддам бол дотроо хэдийн ялагдсан хүн төдийгүй хэдийн хоригдол болсон агаад зургуудаас нь харахад нас ахиж, сэтгэлийн гал цог нь үгүй болсон байжээ. Бин Ладены хувьд ч ялгаагүй дотроо хэдийн ялагдсан байж”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам цаазын ялд өргөн хүрээт өнцгөөс хандах шаардлагатайг хэлэв. Учир нь үүнээс урган гарах үр дагавар нь ч өргөн хүрээтэй байж болох юм.

Мөн тэрбээр их сургуулиа удахгүй төгсөх оюутнуудын хариуцлагын талаар хөндөж, өөртөө итгэлтэй байж, ёс суртахууны зарчмуудаа баримтлах агаад өөдрөг байх хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн нас баралтын асуудлыг шашны хүний өнцгөөс авч үзэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Mиннесота мужийн Сэнт Пол хотын Гэгээн Tомасын Их Сургуулийн уулзалтын өмнөхөн төвөд хүмүүстэй уулзан мэндэлж буй агшин. Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ санаагаа онцолж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг AP.

Хэвлэлийн бага хурлын дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Сэнт Пол хотын Гэгээн Томасын Их Сургуульд морилж, Миннесота болон хөрш мужуудаас хүрэлцэн ирсэн 2000 гаруй төвөд хүнтэй уулзав. Түүнийг танхимд орж ирэхэд төвөдийн ардын бүжгээр угтан авлаа.

Төвөдийн төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Цэвээн Нгодуп өөрийн холбооны үйл ажиллагааны тайланг Дээрхийн гэгээн XIV Далай ламд өргөн барьж, сонсогч олонд товч танилцуулав. Тэрээр Миннесотагийн Төвөд, Америкийн сангийн Миннесота их сургууль, Төвөдийн Анагаах ухаан хийгээд Зурхайн хүрээлэн, Төвөдийн Урлагийн Хүрээлэн, TigerLion Arts зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэв.

Дараа нь төвөдийн нийгэмлэгийн гишүүд хоёр соёлын тоглолтоор өргөн барьсан бөгөөд тэдгээрийн нэгийг Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулан шинээр туурвижээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Сэнт Пол хот дахь Сэнт Томасын Их Сургуульд төвөдийн олон нийтэд хандан үг хэлж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг Даши Хонгцоцан.

Өгүүлэлдээ Дээрхийн гэгээн цугласан төвөдүүдэд хандан цагаач төвөдүүдийн зорилго нь Төвөдийн асуудлаар ямар нэгэн зүйл хийх явдал гэдгийг сануулав. Тэрбээр тэдэнд үндэсний ижилсэл, ялгаатай байдлаараа бахархахыг уриалаад, төвөдийн нийгэмлэг үе солигдож байгаа ч онцлог, ялгаатай байдлын мэдрэмж хүчтэй хэвээр байгааг сайшаан магтав.

Тэрбээр “Төвөдөд байгаа төвөд хүмүүс үнэн сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа тул боломжтой байгаа цагаач төвөдүүд тэднийг төлөөлөн ажиллах ёстой. Мөн Төвөд дэх төвөд хүмүүс шашин, соёлоо хамгаалахын тулд амь насаа дэнчин тавьж байгаа тул цагаач төвөдүүд үүнийг хамгаалж, хөгжүүлэхэд илүү хариуцлагатай хандах ёстой. Зөвхөн төвөд хэлээр уншиж, бичиж чаддаг байх нь хангалтгүй бөгөөд өв соёлоо илүү гүнзгий ойлгох хэрэгтэй” хэмээн айлдлаа. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ганжуур, Данжуур зэрэг буддын судруудыг зөвхөн тахилын ширээн дээр байрлуулаад зогсохгүй, сургалтын гарын авлага болгон судлах хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Зураг. Миннесота мужийн Сэнт Пол хотын Сэнт Томасын Их Сургуульд Төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулан тоглолт хийж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг AP.

Дээрхийн гэгээн XIV Далай лам цагаач төвөдийн засаг захиргааны чухлыг дурдаад, Миннесотагийн төвөдүүд сүүлийн үед болсон Төвөдийн сонгуульд идэвхтэй оролцсоныг сайшаав. Тэрбээр улс төрийн эрх мэдлээ сонгогчдын сонгосон төвөд удирдлагад шилжүүлэх шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн үйл явц хийгээд хөгжлийн талаар тайлбарлав.

Мөн тэрээр Рочестер хотын Мэйо эмнэлэгт жилийн үзлэгээ хийлгэсний дараа эмч нар түүний эрүүл мэндийн байдал сайн байна гэж хэлснийг сонсогчдод дуулгав. Цугларсан олон алга ташихад эмч нар өмнөх үзлэгээс ч илүү сайн байна гэж хэлснийг ч хуваалцав.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн “Tөв үзлийн” хандлагын шалтгааны талаар ярьж, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч байгааг онцлов. Мөн Хятад өөрчлөгдөх ёстой гэж хэлэв.

Төвөдийн нийгэмлэгтэй уулзсаны дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам “Өнөөгийн буддизмын байдал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохоор зочид буудалдаа буцан ирэв. Хэлэлцүүлэгт Миннесота Их Сургуулийн доктор Энн Уолтнер “Сүүлчийн эзэнт гүрний үеийн хятадын буддизм” сэдвээр, зохиолч Ли Жианглин “Хятадын буддизмын сэргэлт, түүний нөлөө”, докторант Жен Ван “Хятадын буддизмын өнөөгийн байдал: Хувийн өнцөг”, Карлтон коллежийн доктор Рожер Жэксон “Даяаршил ба буддизмын ирээдүй”, Миннесота Их Сургуулийн доктор Марк Умбрейт “Уучлал, энхийг цогцлоох хийгээд эвлэрэл: Буддын өнцгөөс”, Миннесота Их Сургуулийн доктор Кристин Марран “Буддизм ба байгаль орчны хамгаалал” сэдвээр тус тус илтгэв.

Хэлэлцүүлэгт оролцсон 200 орчим хүний ихэнх нь хятад оюутан, эрдэмтэд байлаа. Хэлэлцүүлгийн үеэр Хятадад төвөдийн буддизмыг сонирхох хандлага нэмэгдэж байгаа бөгөөд залуу үеийнхэн буддизмд идэвхтэй хандаж байгаа аж. Нэгэн оролцогч төвөдийн сүм хийд илүү амьтай мэт санагддаг бол хятадын буддын сүм хийд амин сүнсгүй мэт мэдрэгддэг тухай сэтгэгдлээ хэлэхэд бас нэгэн оролцогч буддын сургааль түүний ажил амьдралд томоохон өөрчлөлт авчирсан тухайгаа ярив. Буддизмын ирээдүйн тухайд багш, сурагчийн харилцаа, сахилын амьдралын бууралт зэрэг шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлуудыг ч хөндлөө.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам болон хэлэлцүүлэгт оролцогчид Миннесота мужийн Миннеаполис хотод болсон “Өнөөгийн буддизмын байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр... АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг Сангай Тайти.

Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэлээ хүний үнэт зүйлийн түүхэн хөгжлийн талаарх яриагаар эхлэв. Тэрээр бүх асуудлын шийдлийг шашнаас хайдаг байсан учир хүмүүс шинжлэх ухаан, технологийн хөгжилд шийдэл хайх хандлагад шилжсэн тухай дурдав. Дараа нь шинжлэх ухаан хийгээд сүсэг бишрэлийн үзлийг ялгаатай хэмээн үздэг байсан ойлголтоос үүдэн судлаачид буддын шинжлэх ухааныг идэвхтэй сонирхох болсон өөрчлөлтийн талаар ярив. Судлаачид буддын харилцан хамаарлын онолыг квант физиктэй маш төстэй хэмээн үздэг болсныг хэллээ. Тэрээр буддын шинжлэх ухааныг сонирхон судлах судлаачдын сонирхол цаашид ч өснө хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Бурхан багшийн “Ямар ч сургаалыг хүлээн авахын өмнө нягт нямбай судал” хэмээсэн захиас нь Хятад болоод бүх нийгэмд үргэлжид ач холбогдолтой хэвээр байхыг айлдлаа.

Дээрхийн гэгээн XIV Далай ламаас “Франц, Америкийн ерөнхийлөгч тэргүүт улс төрчидтэй уулзахдаа улс төрийн манлайллын талаар юу сурсан бэ?” хэмээн асуухад тэрбээр өөрийгөө улс төрийн сургалтгүй, буддын энгийн нэгэн лам хэмээн хариулав. Харин өөрийн сурсан зүйлс бол үнэнч шударга, ил тод байх нь чухал бөгөөд хоёр нүүр гаргах нь хүмүүсийн итгэлийг үгүй хийдэг сургамж хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 1970-аад оны эхээр Хятадын удирдагч Жоу Энлайн, найз Британийн зохиолч Феликс Гринтэй ярилцаж байснаа дурсжээ. Тэрбээр Төвөдийн талаар Хятадын албан ёсны үзэл баримтлалд нийцсэн байр суурьтай байсан ч удаан хугацааны хэлэлцүүлгийн эцэст нэг талыг барьсан, ганц эх сурвалжит мэдээлэл авдаг байснаа ойлгосныхоо дараа хандлагаа өөрчилсөн байна.

Дээрхийн гэгээн өөрийгөө марксист ч ленинист биш хэмээв. Энэтхэг, Шри Ланкад ч мөн марксист үзэлт олон буддист байдаг тухай дурдав.

“Мао Зэдун эхний хэдэн жил үнэхээр хувьсгалч байсан ч 1950-иад оны үед тэр цэвэр байдал нь алдагдаж эхэлсэн юм. 1930-аад онд олон төвөд хүн коммунист намд урам зориг дүүрэн элссэн ч 1950-иад оны дунд үеэс Хятадын үнэн байдалтай тулгараад, энэ урам зориг нь буурч байлаа”.

2008 онд Төвөдөд болсон хүчирхийлэл, үймээний талаар ямар байр суурьтай байдгийг асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Лхасад болсон жагсаалын талаар ажилтнаасаа мэдсэн тухайгаа ярив. Дараагийн хэд хоногт олон жагсаал болсон ч Хятадын Засгийн Газар зөвхөн 3 дугаар сарын 14-ны хүчирхийллийн талаар л ярьдаг хэмээв. Тэр өдөр нутгийн хүмүүст танигдаагүй олон шинэ хүн оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсныг дурдаад, “Иймээс бүрэн дүүрэн, төвийг сахисан мөрдөн шалгах шаардлагатай” .

Өөр нэг асуултын хариулт болгон 1978 оноос эхлэн 2002 онд дахин холбоо тогтоох хүртэл Бээжингийн Хятадын удирдлагатай харилцааны хөгжил, өнөөг хүртэлх 9 удаагийн хэлэлцээрийн талаар ярив. Өнгөрсөн туршлагаас харахад бүх зүйл хувь хүн удирдагчаас ихээхэн шалтгаалдаг аж. Ху Яобан маш нээлттэй хүн байсан бөгөөд хэрэв тэрбээр энх тунгалаг байсан сан бол Төвөдийн асуудал шийдэгдсэн байсан гэж бодож байснаа ч илэрхийлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам орчин үеийн Хятадын үеийг ерөнхийд нь дөрвөн үед хуваан үздэг тухай хэлэв.

  1. Мао Зэдуны үед үзэл сурталд ач холбогдол өгч байв.
  2. Дэн Сяопиний үед мөнгө олоход ач холбогдол өгч байв.
  3. Жян Зэминий үед нам, ажилчин ангиас гадна дунд анги болон бусдыг төлөөлдөг болов.
  4. Ху Жинтаогийн үед “Эв зохицсон нийгэм” уриатай болсон хэмээлээ.

Тэрбээр “Энэ дөрвөн үеийн өөрчлөлт нь Коммунист нам ижил хэвээр буй ч шинэ нөхцөл байдалд шинэ сэтгэлгээ бий болгож чаддагийн жишээ. Мөн Коммунист нам үүнийг хэрэгжүүлэх чадамжтай” хэмээв. Дээрхийн гэгээн XIV Далай лам ирэх жил бүрдэх Хятадын шинэ удирдлагын талаар яриад Ши Жиньпиний аавыг сайн мэддэгээ ч хэлэв.

Асуултууд бүгд хятад оролцогчдоос ирсэн байв. Төгсгөлд нь Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэлцүүлэгт олон хятад оюутан, эрдэмтэн хүрэлцэн ирсэнд талархаад, “Эх орноо битгий мартаарай. Сайн сурах нь нэн чухал” хэмээн уриалав.

2011 оны 5 дугаар сарын 8-ны өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам бурхны авшиг олгож, үдээс хойш “Дотоод амар амгалангаар энх тайванд хүрэх нь” сэдвээр олон нийтэд илтгэнэ.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт