Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн XIV Далай лам “Хятадад их гүрэн болоход шаардлагатай ёс суртахууны нэр хүнд дутагдаж байна” хэмээн айлдав. 2008 он 12 дугаар сар 5

Түгээх

Бельги улс, Брюссель хот. 2008 оны 12 дугаар сарын 4. Дээрхийн гэгээн XIV Далай лам Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн Европ дахь айлчлалынхаа үеэр Хятад улс жинхэнэ их гүрэн болоход шаардлагатай ёс суртахууны нэр хүндээр дутмаг байгааг пүрэв гарагт онцолжээ. Үүнд Төвөдийн асуудал ч хамаатай хэмээн тэрбээр айлдсан байна. Брюссель хотод Европын парламентад үг айлдсаны дараа Дээрхийн гэгээн Хятад улс олон хүн амтай, эдийн засаг, цэргийн хүч чадал ихтэй учраас “их гүрэн байх бүрэн үндэслэлтэй” хэмээн айлджээ. Гэвч тэрбээр Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Харин үүнд нэг чухал зүйл болох ёс суртахууны нэр хүнд дутагдаж байна” хэмээн онцолсон юм. Мөн “Хүний эрх, шашин шүтэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөний байдал тун тааруу, хяналт цензур хэт их байгаа учраас Хятадын ёс суртахууны нэр хүнд маш, маш доогуур байна” хэмээн айлджээ. Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн цааш нь “Дэлхий нийтээс илүү их хүндлэл хүлээхийн тулд Хятад улс эдгээр асуудалд одоо илүү анхаарах ёстойг ухаалаг хятад хүмүүс ойлгож байгаа” хэмээн хэлсэн байна. Тэрбээр Хятад улс ёс суртахууны зарчмыг баримталж чаддаг эсэхээ харуулах ёстой асуудлуудын жишээ болгон Төвөд болон Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан дахь салан тусгаарлахыг эрмэлздэг бүлгүүдтэй холбоотой асуудлыг дурджээ. Мөн Хонконгийн асуудал, Тайваньтай эргэн нэгдэх асуудлыг нэрлэсэн байна. Түүнчлэн Хятадын Засгийн газар Төвөдийн ирээдүйн талаар нухацтай хэлэлцээ хийхийг үнэхээр хүсэж байгаа эсэхэд эргэлзэж буй ч Хятадын ард түмэнд итгэх итгэл нь хэвээр байгааг айлджээ.

Зураг. Эх орноосоо дүрвэн амьдарч буй Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Брюссель хотын парламентын ордонд Бельгийн Сенатын дарга Арман Де Деккер (зүүн талд), парламентын доод танхимын дарга Херман Ван Ромпёй (баруун талд) нартай уулзаж буй нь... Дээрхийн гэгээн Бельгид хийсэн 2 өдрийн айлчлалаа өндөрлүүлж, Польшид морилон иржээ. Зургийг Reuters.

Үүний өмнө Дээрхийн гэгээн Бельгийн нийслэлд хийж буй айлчлалынхаа 2 дахь өдөр Европын парламентад үг айлджээ. Парламентын гишүүд түүнийг нижигнэсэн алга ташилтаар угтан авсан байна. Европын парламентын зарим гишүүн Төвөдийн далбааг хүртэл дэлгэн харуулжээ. Европын парламентын дарга Ханс-Герт Пёттеринг тус парламент “Төвөдийн ард түмний соёл, шашны өвөрмөц онцлогоо хадгалах эрхийг цаашид ч хамгаална” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн хилийн чанадад дүрвэн амьдарч буй Далай ламын төлөөлөгчидтэй үр дүнтэй, утга учиртай хэлэлцээ хийхийг Хятадын удирдагчдад уриалжээ.

Дээрхийн гэгээн Польш улсад Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзахаар төлөвлөсөн байна. Тухайн үед Франц улс Европын Холбоог ээлжлэн даргалж байв. Энэ уулзалт Бээжингийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн бөгөөд Хятадын Засгийн газар үүнийг эсэргүүцэн, тухайн долоо хоногт Францад болохоор товлосон Европын Холбоо, Хятадын дээд хэмжээний уулзалтыг цуцлах урьд өмнө гаргаж байгаагүй шийдвэр гаргажээ.

Бээжин гадаадын удирдагчид Далай ламтай уулзахыг эсэргүүцдэг. Учир нь хятадын эрх баригчид түүнийг 1951 оноос Хятадын захиргаанд байгаа Хималайн бүс нутаг дахь эх орон Төвөдөө тусгаар тогтнуулахыг оролдож байна гэж үздэг юм. Харин Дээрхийн гэгээн Хятадын бүрэлдэхүүнд Төвөдийн жинхэнэ өөртөө засах эрхийг хангахыг л зорьж байгаагаа тууштай илэрхийлсээр иржээ. Түүнийг Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн бусад эрхмийн хамт Польшийн Лех Валенса уг шагналыг хүртсэний 25 жилийн ойг тэмдэглэхээр Гданьск хотод урьсан байна.

Дээрхийн гэгээн 1959 онд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэний дараа эх орноосоо дүрвэн гарч, Энэтхэгт амьдрах болсон юм. Үүнээс 9 жилийн өмнө буюу 1950 онд хятадын цэрэг Төвөдөд нэвтэрсэн бөгөөд Дээрхийн гэгээн дүрвэн гарснаасаа хойш Төвөдөд “жинхэнэ өөртөө засах эрх” олгохын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн хэмээн тус мэдээнд дурджээ. Харин хятадын тал түүнийг үнэн хэрэгтээ Төвөдийг бүрэн тусгаар тогтнуулахыг зорьдог гэж мэдэгддэг. Дээрхийн гэгээн “Бид салан тусгаарлагчид биш. Гэвч Хятадын Засгийн газар биднийг салан тусгаарлагчид хэмээн буруутгасаар байна” хэмээн айлджээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт