Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот - 2011 оны 2 дугаар сарын 20 (Мэдээллийн агентлагууд). Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр Энэтхэгийн 2011 оны хүн амын тооллогын хоёр дахь шатанд өөрийн нэр болон бусад мэдээллээ бүртгүүлэв.
Тухайн бүсийн тооллогын ажилтан Сангита Секри Ням гаргийн өглөө Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалаас буцаж ирсний дараа энэхүү бүртгэлийг хийжээ. Түүнийг Кангра дүүргийн хүн амын тооллогын албаны дарга А.Л.Шарма, Тооллогын газрын захирал Балбир Тегта нар дагалдан явсан аж.
Албаныхан уулзалтын дараа “Төвөдийн шашны тэргүүн энэхүү бүртгэлд идэвхтэй оролцож, сэтгэл хангалуун байсан ба энэтхэг хүмүүсийн өргөн цар хүрээт энэ ажилд хамтран ажиллахыг уриалсан юм” гэжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун