Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 5 дугаар сарын 2-нд Калифорни мужийн Лонг Бич хотод хүрэлцэн ирэх бөгөөд энэ нь өмнө товлосон цагийг хойшлуулсныг мэдэгдье. Учир нь түүний хоолой өвдөж, бие багахан чилээрхсэн бөгөөд эмч нар түүнийг Токио хүрэх урт нислэгээс өмнө сайн амрахыг зөвлөжээ. Эмч нар Дээрхийн гэгээн XIV Далай ламд сайтар амрах нь хоолойн өвчнийг хурдан эдгээхийг зайлшгүй шаардлагатай болохыг тайлбарлажээ.
Энэ байдлаас үүдэн хүндрэлд учирсанд харамсаж байна. 5 дугаар сарын 1, 2-нд болох арга хэмжээг зохион байгуулагчид, оролцогчдыг (Дээрхийн гэгээн XIV Далай лам 5 дугаар сарын 2-нд UCLA-д зохион байгуулагдах гэж буй арга хэмжээнд оролцох боломжгүй боллоо) ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байгаа бөгөөд холбогдох бүх хүмүүст төвөг учруулсандаа харамсаж байна.
Лувсан Нандак Заюул
Дээрхийн гэгээн XIV Далай ламын Америк дахь төлөөлөгч
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун