Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 7 дугаар сарын 7. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Намжил дацангийн Зүлэгхан дуганд Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээлийн талаарх айлдвараа эхлүүллээ.
7 хоног үргэлжлэх энэхүү айлдварын үеэр мөн Бодьсадвагийн авшиг хүртээх үйл болно. Айлдвар энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Тайвань улсын “Аз жаргал ба Мэргэн ухаан” (Bliss and Wisdom) хийдийн хүсэлтээр зохион байгуулж байгаа аж.
Уг айлдварт Тайвань улсын 760 хүн бүртгүүлсэн бөгөөд эхний өдрийн айлдварт ьөвөдийн лам хуврагууд, гэлэнмаа нар, энгийн сүсэгтнүүд болоод жуулчид зэрэг олон зуун хүн оролцжээ.
Хилийн чанадад буй Төвөдийн оюун санааны удирдагч өчигдөр 72 нас сүүдэр хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Зүлэгхан дуганын талбайд албан ёсны томоохон арга хэмжээ зохион байгуулж, мэлмий гийсэн өдрийг өргөн хүрээнд тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсэн өдөр бол төвөдүүдийн хувьд тухайн жилийн хамгийн томоохон тэмдэглэлт өдрүүдийн нэг юм.
Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).










