Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2007 оны 5 дугаар сарын 19. Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала дахь Намжил дацангийн Зүлэгхан дуганд Сандуйн жүд номын тайлбарын 12 өдрийн айлдвараа эхлүүллээ.
Энэхүү айлдварт 2600 гаруй хүн оролцож байгаа бөгөөд 2000 гаруй лам, гэлэнмаа, 169 гадаадын иргэн байна.
Айлдварт оролцохын өмнө Сандуйн жүд номын авшгийг хэдийн хүртсэн байх шаардлагатай аж.
Айлдвар 5 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөх юм.










